MITSUBISHI GRANDIS

Grandis загвар нь минивэн бөгөөд 2003 оны 5 сард худалдаанд гарсан боловч Chariot-ийн үеэс тооцож үзвэл 4-р үеийн загвар нь болж байна.

Японы дотоодын зах зээлд зориулсан загвар нь 2009 оны 3 сард үйлдвэрлэл нь зогссон.

Chariot Grandis-ын дараагийн үе болон Grandis мэндэлсэн түүхтэй. Гадна дотно загварт нь Японы онцлог шинжийг илэрхийлсэн муруй дугуй гадаргуу нэлээд зонхилсон байдаг. Харин өнгө нь ороонго цэцгийн өнгийг илэрхийлж хагас бүүдгэр ягаан өнгөтэй. Энэ загварын зарим нэг элемэнтэд Colt 6-р үеийн Lancer зэргийн зарим нэг хэсэг орсон байдаг.

Grandis нь Chariot Grandis-тай адил хэмжээний хий ялгаруулах боловч өмнө нь хэрэглэгддэг байсан GDI (4G64 DOHC) хөдөлгүүр биш шинээр зохион бүтээсэн MIVEC (4G69 SOHC) хөдөлгүүрийг тавьсан байна.

Ерөнхийдөө 3 эгнээ суудалтай боловч хэрэглэгчийн хүсэлтийн дагуу өнгө, гадна дотно загвар бүх зүйлийг сонирхолдоо нийцүүлэх боломжтой.  

Хэдийгээр гайхалтай загвар болж нийтэд хүрэх магадлал өндөр байсан боловч харамсалтай нь энэ найдлага талаар болж Япон дахь үйлдвэрлэл нь зогсож байсан.

Гэвч гадаадын зах зээлд нэлээд эсрэгээрээ ихээхэн талархал хүлээсэн загвар болж чадсан ба Европ, Тайландын зах зээлд ихээр худалдаалагдсан. Адилхан минивэн загвар болох Odessey-тэй өрсөлдөж хошуучилж байсан удаатай.

2004 онд Европын зах зээлд зориулсан хүчин чадал сайтай, спорт зориулалтын тэнхлэг бүхий спорт загварын Sport-E хувилбар худалдаанд гарсан.

Харин 2005 оны 5 сард гадна дотно загвар, эд анги, хувилбар зэрэгт нэлээд өөрчлөлт орсон ба хамгийн том өөрчлөлт нь төв дифференциал түгжигч бүхий 4 дугуйгаараа хөтөлдөг системтэй болсон байна.

Мөн урд нүүр, өнгө шинэчлэгдсэнээс гадна 3 хувилбартай байсан спорт загвар нь зөвхөн Sport-E хувилбарт нэгдсэн ба Elegance  Elegance-X хувилбар нь Exceed Exceed-X хувилбар болон өөрчлөгдсөн. Шинээр SUV  загварын SPORT GEAR хувилбар худалдаанд гарсан.

2007 оны 7 сард навигаци систем нь  DVD-ээс  HDD  болсон ба хувилбарын нэрүүд нь  S, M, G, Sport Gear, Sport Gear S, Sport Gear G  болсон байна. Японы зах зээлд зориулсан үйлдвэрлэл нь 2009 онд зогссон бөгөөд гадаадын зах зээлд Grandis худалдаалагдсаар байсан боловч2011 онд үйлдвэрлэл нь бүрэн зогссон байна.