MITSUBISHI GTO/3000GT

1989 онд Токио-гийн автошоуд Mitsubishi HSX нэрээр анх тавигдаж байсан бөгөөд 1990 оноос GTO нэрээр худалдаалагдаж эхэлжээ. Бүх загварууд нь 4 дугуйн хөтлөгчтэйгээр гарч байв.

Хойд Америкийн зах зээлд Grand Tourism ангиллаар гарсан бөгөөд шулуун замын баатар мэт байжээ.

Хөдөлгүүрийн хувьд Mitsubishi Diamante-ийн хөдөлгүүр дээр суурилсан бөгөөд ахин нэмэлт сайжруулалт хийснээр GTO-д тавьжээ.

Гадаад хэлбэр нь Mitsubishi-н бусад загварыг илтгэсэн нь тодорхой ба маш гоёмсог дизайнтай, нийт өргөн нь 1840 мм гэдэг нь тухайн үеийн ангилалдаа хамгийн өргөн хэмжээ байсан юм.

Хажуугийн агаар оруулах нүх нь HSX гэсэн үзэсгэлэнгийн загвартаа хойд тоормосны хөргөлтийн нүх байсан боловч HSX нь 2-хон суудлыг 4 болгох үүднээс тэрхүү нүх нь жижгэрсэн. Энэ нүх нь сүүлдээ тоормосны дискийг шууд хөргөх биш зүгээр л хойд дугуйн арк руу агаар орох нүх босон юм.

Мөн GTO нь тухайн үедээ нэлээдгүй тоноглогдсон автомашин гэгдэж байв. Япон машины хувьд доорх зүйлүүд байдаггүй байсан бөгөөд харин GTO-байсан юм.

  • Диаметр нь ялгаатай хөнгөн цагаан тоормосны аппарат
  • 2 турботой загварт германы Getrugфирмийн 5шаттай механик хурдны хайрцаг.
  • Өндөр ачаалал даах хөтлөх хагас гол
  • 2 турботой загварт товчлуураар дууг тохируулах яндан
  • Өнцгийн өөрчлөлттэй хойд спойлер (2 турботойд)
Анх гарч байсан загвар
Анх гарч байсан загвар
Хэсэгчилсэн шинэчлэлтийн дараа
Хэсэгчилсэн шинэчлэлтийн дараа

Гадагш экспортод 3000GT нэрээр гаргадаг бөгөөд үүн дотор SL, RT гэсэн турбогүй урд хөтлөгчтэй загвар байсан.

Хамгийн дээд загвар нь VR-4 AWD гэсэн 320 м.х-тэй. Хойд Америкт 3000GT Spider retractable hard top гэсэн онгорхой загвар гарч байсан.

Энэ нь 1959 онд Ford Skyline-ны ийм дээврээс хойш хийж байгаа анхны машин болсон юм. Орчин үед бол аль хэдийн ийм эвхэгддэг цахилгаан дээвэр бий болжээ.

3000GT-н урд талын тоормосны аппарат нь Mitsubishi Diamante-ийнхтай адил 2 поршентой бөгөөд 4 поршентой тоормосны аппарат зөвхөн Японы дотоодын загварт байдаг юм.