MITSUBISHI PROUDIA
S20 загварын Debonair-ийн үргэлжлэл загвар болон гарсан бөгөөд Солонгосын Hyundai компанитай хамтарсан загвар болсон юм. 1999 оны 12 сард мэдээлэгдэн 2000 оны 2 сараас Мицубиши Моторсын хамгийн дээд тансаг загвар хэмээгдэн борлуулагдаж эхэлжээ.
Хөдөлгүүрийн болон зарим эд ангийн хувьд Hyundai-ийн Equus-ээс ялгаатай бөгөөд бусад адил эд ангиудыг Солонгост үйлдвэрлэн Японд авчирч угсардаг байсан.
GDI систем бүхий 280 м.х-тэй V8 DOHC 4.5 литр, 240 м.х-тэй V6 DOHC 3.5 литрийн хөдөлгүүр нь хөндлөн байрлалтай бөгөөд урд хөтлөгчтэй байхаар хийгдсэн байна.
2001 оноос Hyundai OEM эрхээр үйлдвэрлэж эхэлсэн бөгөөд үндсэн загвар Proudia нь согогоос болж эргэн дуудагдсан ба нийт Мицубиши компанийн менежментийн өөрчлөлт явагдан үйлдвэрлэлийн хугацаагаа дуусгаж чадалгүй үйлдвэрлэл дундаасаа зогсжээ.
Нийт ердөө 1228 ширхгийг л үйлдвэрлэсэн байна. Арай урт кузовтой лимузин загвар болох Dignity нь 59 ширхэг үйлдвэрлэгдсэн. Ийнхүү нийт борлуулалт уналтад орж хамгийн топ загвар гэсэн утгаа алджээ.
Эх сурвалж: www.cardoctor.mn