MITSUBISHI MIRAGE DINGO

Уг загвар нь Мицубишийн үйлдвэрлэсэн “SUW - Smart Utility Wagon” буюу вагон загвар юм. Mitsubishi Mirage Dingo нь 1999 оны 1 сард худалдаанд гарсан ба тухайн үед Toppo BJ загвар үйлдвэрлэгдэж байсантай холбоотойгоор Mirage Dingoгийн гадна загварт Toppo BJ-ийн зарим нэг элемент орж өгсөн байна.

Ялангуяа Toppo BJ-ийн урд нүүрний загвартай нэлээд ойролцоо загвартай болжээ. 3 сард цагаан өнгөтэй “Marble” хувилбар нь гарсан ба хүүхэдтэй хүмүүс хэрэглэхэд маш тохиромжтой. Энэ нь хүүхдээ арын суудал дээр аюулгүй суулгах боломжтой ба эргэж харах шаардлагагүй хүүхдээ харах боломж бүхий толь байдаг.

Харин дараагийн хувилбар нь Pearl Dingo бөгөөд 14 инчийн хайлшин обуд, хагас харлуулсан шил, бүрэн автомат агааржуулагч зэргээр тоноглогдсон байна.

Ингээд энэ оны 12 сард хэсэгчилсэн шинэчлэл явагдсан бөгөөд урд нүүрийн загвар өөрчлөгдсөнөөс гадна М загварын 14 инчийн хайлшин обудтай, хойд цонх нь цахилгаанаар ажилладаг, 4 дугуйгаараа хөтөлдөг болсон байна.

Өнгөний тухайд хамгийн их хүмүүсийн талархлыг хүлээсэн сувдан цагаан өнгөтэйгээр худалдаанд гарсан.

2000 оны 1 сард шинээр 1,3 литрийн багтаамжтай хөдөлгүүртэй Х хувилбар гарсан. Харин 2000 оны 2 сард 1,8 литрийн хөдөлгүүртэй, агаарын эсэргүүцлийг бууруулах тоноглолтой, хурд хэмжигчтэй, 15 инчийн хайлшин обудтай “Aero” хувилбар худалдаанд гарсан.

3 сард нь “Euro Dingo” хувилбар худалдаанд гарсан ба энэ нь агаарын эсэргүүцэл багасгагч тоноглолууд нь илүү загварлаг хэв маягтай болжээ. Үүнээс гадна  16 инчийн хайлшин обуд, хар бууралттай гэрэл, дээврийн спойлер зэргийг сонголтоор санал болгож байсан.

2000 оноос

Харин 2001 оны 2 сард урд болон хойд хэсэгт нэлээд томоохон шинэчлэл хийсэн ба гэгээлэг ногоон болон сарнайн ягаан өнгө шинээр нэмэгдсэн байна.

1,5 литрийн багтаамжтай загварт GDI-CVT хөдөлгүүр, харин 1.3 литрийн багтаамжтай машинд “POP” загварын хөдөлгүүрийг тавьсан.

2002 оны 5 сард “Mirage Dingo - Steiff  Teddy  Bear Edition” хувилбар худалдаанд гарсан. Өнгөний тухайд Тедди баавгайн амьдардаг орчинг илэрхийлэхүйц ойн ногоон өнгө болон цагаан, ягаан өнгүүдийг санал болгож байсан.

14 инчийн хайлшин обуд никель хаалганы бариултай, салон нь бор болон хар ногоон өнгийн хослуулснаас гадна Тедди баавгайн гэрийг санагдуулам модон самбартай ба арьсан залууртай, титанаар хийсэн хаалганы дотор бариултай зэрэг нилээд шинэлэг зүйл олонтойгоор худалдаанд гарсан.

2002 оны 8 сард ялгаруулах хийг бууруулах тал дээр арга хэмжээ авч чадаагүйгээс шалтгаалаад үйлдвэрлэл нь зогссон юм.

2001 оноос