TOYOTA CURREN

Celica-тай нэг суурьтай ах дүү загвар бөгөөд ганцхан үе гараад үйлдвэрлэлээс хасагдсан юм. Японы дотоодод худалдаалагдаж байсан 6-р үеийн хэйчбак купе T200 загварт суурилан үйлдвэрлэгдэж байсан.

Урд талын гэрлээрээ 4 тусдаа гэрэлтэй Celica-аас ялгардаг бөгөөд тухайн үеийн Corona Coupe маягийн даруухан төрхтэй байжээ.

ST206, ST207, ST208 гэсэн 3 загвартай ба харгалзан ZS, FS, XS, TS гэсэн хувилбарууд гарч байсан.

Хөдөлгүүрийн хувьд XS, FS хувилбарт 3S-FE хөдөлгүүр, ZS хувилбарт 3S-GE DOHC хөдөлгүүр тавьсан.

Бүгд урд хөтлөгчтэй бөгөөд 5 араатай механик, 4 шатлалтай автомат хурдны хайрцагтай байв. Харин XS touring хувилбар нь 4 дугуйгаар залах 4WS системтэй.

Мөн тусгайлан гаргасан TRD хувилбар гарсан ба 1995 оны 10 сараас 1996 оны 3 сар хүртэл нийт 300 ширхэг гэсэн хязгаартай борлуулалт хийгдсэн. Үндсэндээ Celica-н эд ангиуд байсан бөгөөд 30 кг-аар хөнгөн байсан. Нэмэлт захиалгаар Сelica-н эд ангиас хийлгэх боломжтой байв.

  • 1994 оны 1 сарын 26. Борлуулалт эхлэв.
  • 1995 оны 1 сар. Тусгайлсан XS Limited хувилбар гарчээ.
  • 1995 оны 10 сар. Хэсэгчилсэн шинэчлэлт хийгдэн жолоочийн аюулгүйн дэр нэмэгдэн, урд бампер өөрчлөгдөн утаан бууралттай арын гэрэл, хойд шил арчигч хийгдэж,  хайлшин обод FS, ТS хувилбарт стандарт болсон.
  • 1996 он. 300 ширхгийг борлуулахаар төлөвлөсөн TRD спорт хувилбар гарлаа.
  • 1997 оны 12 сар. XS Touring selection  хувилбарын үйлдвэрлэл хасагдсан.
  • 1998 он. Нийт загвар үйлдвэрлэгдэхээ больж дараагийн үе байхгүй загвар болсон бөгөөд 44686 ширхэг борлогджээ.

Танд 500 тэмдэгт үлдсэн байна.