2008 НИССАН PATHFINDER

2004 оны Хойд Америкийн Олон Улсын Авто Шоунд Ниссан компани бүрэн шинэчилсэн 2005 оны Pathfinder R51 загварыг танилцуулсан билээ. Трак дээр суурилсан бүтэцтэй буюу Ниссан компанийн F-Alpha хэмээх платформыг ашигласан ба олон талын онцлог шинжтэй байсан тул хүмүүс татагдаж байв.

2005 онд гарснаас хойш 2 удаа хэсэгчилсэн шинэчлэлтийг хийсэн бөгөөд бидний тест хийж буй загвар нь 2008 оны сайжруулсан загвар юм.

Зарим нэгэн өөрчлөлтүүд хувилбарууд дээр хийгдэж S, SE болон LE хэмээн хооронд нь ялгах болсон байна. Өмнө нь үндсэн суурь загвар болох S, дунд гарын хувилбар болох SE мөн хамгийн дээд хувилбар болох LE-д V6 хөдөлгүүрийг санал болгож байсан бол хэсэгчилсэн шинэчлэлт хийсний дараагаар S болон SE-д 6 цилиндртэй хөдөлгүүрийг харин LE хувилбарт V8 хөдөлгүүрийг санал болгох болсон юм.

2008 оны Ниссан Патфайндер LE V8 хувилбар
2008 оны Ниссан Патфайндер LE V8 хувилбар
2005 оны Ниссан Патфайндер LE V6 хувилбар
2005 оны Ниссан Патфайндер LE V6 хувилбар

Хэсэгчилсэн шинэчлэлт хийсний дараагаар гадна талаас үзэмжийг сайжруулахын тулд 17 инчийн обудыг V6 хөдөлгүүртэй хувилбарт харин 18 инчийн обудыг V8 хөдөлгүүртэй хувилбарт санал болгох болсон бол салонд шинэ дизайнтай урд самбар, ухаалаг түлхүүр, инфотэйнмэнт систем, сайжруулсан навигэйшн систем зэргийг хийж өгчээ.

2008 оны салон
2008 оны салон
2005 оны салон
2005 оны салон

3 эгнээ суудал бүхий 2-р эгнээ нь 40/20/40 хувиар салдаг бол 3-р эгнээний суудал нь 50/50-аар салдаг мөн шал руугаа хийж болдгоор зохиомжилжээ. Ингэснээр тээшний зай боломжийн нэмэгдэх юм. 1 болон 2-р эгнээний суудал тав тухын хувьд таатай бол 3-р эгнээний суудал тийм ч тухлаг бус.

  • Түүнд өвдгөө эвхэж сууна гэдэг бага зэрэг асуудалтай санагдсан юм. Хамгийн гол давуу тал нь 2,3 –р эгнээний суудлуудыг доош шалтай нэг төвшинд хурааж болдог бөгөөд ингэсэн тохиолдолд 180 см урттай тээшний зайтай болдог. Улмаар салонд 8 аяганы суурь, 12 ширхэг ачааны бэхэлгээ, круйз контрол, тав тухыг хангахын тулд автомат суудал тохируулагч зэрэг зүйлсийг хийж өгчээ.
  • 3-р эгнээнд зорчигч суухад бусад SUV-тай харьцуулахад арай амар болсон байна. Сонголтоор 7 инчийн LCD энтертэйнмэнт дэлгэцийг хойд зорчигчдод зориулан тавих боломжтой бөгөөд хэрвээ ингэвэл DVD систем самбарын голд байрлаж урд хэсгийн багтаамжийг багасгах сул талтай.
  • Хянах самбарын товчлуурууд хэрэглэхэд эвтэйхэн дээрээс нь LE хувилбаруудад сансрын навигэйшн системийг сонголтоор хийлгүүлэх боломжтой юм байна. Ерөнхийдөө салоны байдал 1990-ээд оны эхэн үеийн автомашиныг санагдуулам хийцтэй бөгөөд ганц аварч байгаа зүйл нь арьсан суудал нь л юм.
Суудлууд шалтайгаа нэг төвшинд очиж салоны зайг нэмэгдүүлдэг
Суудлууд шалтайгаа нэг төвшинд очиж салоны зайг нэмэгдүүлдэг

Pathfinder загварыг рам-кузов архитектураар бүтээсэн бөгөөд том ах нар болох Армада болон Титан пикап нарт ашигласан F-Alpha рамыг богиносгон ашигласан байна. Улмаар түүний урд тэнхлэгийг үл хамаарах, хойд тэнхлэгийг хамаарах тэнхлэгтэйгээр хийж өгсөн бөгөөд стандартаар 4.0 литрийн V6 хөдөлгүүрийг 5 шатлалт АТ хурдны хайрцгийн хамтаар хэрэглэгчдэд санал болгож байна.

Түүнд ашиглаж байгаа V6 хөдөлгүүр нь хуучин Максима загварт ашигласан байсан VQ35DE хөдөлгүүрийн сайжруулсан хувилбар бөгөөд 350Z болон G35 гэх мэтийн загварт ашигласан хөдөлгүүр ажээ. Сайжруулалт хийснээр эргүүлэх хүчийг сайжруулсан бөгөөд хөдөлгүүрийн 5,600 эрг/минутад 266 морины хүчийг харин 4,000 эрг/минутад 390 Нм эргүүлэх хүчийг гаргах чадалтай болсон байна. Энгийн уналгад дээрх хүчин чадал хангалттай байж чадаж байгаа ба 5 шатлалт АТ хурдны хайрцгийн ажиллагаа ч гэсэн тун зөөлхөн ажиллагаатай.

LE хувилбарт улмаар Армада загварт ашигладаг 5.6 литрийн V8 хөдөлгүүрийг сонгон авах боломжтой ба уг хөдөлгүүр нь 310 морины хүч болон 525 Нм эргүүлэх хүчтэй хүчирхэг хөдөлгүүр юм. Гэхдээ түүнд зөвхөн 4WD сонголт бий.

  • Харамсалтай нь бидэнд V8 хөдөлгүүртэй Pathfinder-ийг жолоодох боломж олдсонгүй, гэхдээ хүмүүсийн хэлж байгаагаар бага зэрэг удаан хэмээгээд байгаа. Харин ачаа чирэх даацын хувьд V8 нь 3150 кг хүртэл ачааг чирэх чадалтай бол V6 нь 2700 кг ачааг чирэх чадалтай ажээ.
LE хувилбар арьсан суудалтай, тав тух сайтай
LE хувилбар арьсан суудалтай, тав тух сайтай

Америкаас орж ирж байгаа хувилбаруудад 2 болон 4 дугуйн хөтлөгч систем байдаг бол зарим нэгэн оронд зөвхөн 4WD хөтлөгч системийг бууруулсан дамжуулга бүхий хурдны хайрцгийн хамтаар санал болгодог. Түүнийг хойд дугуйн хөтлөгчид залгаж болох бөгөөд улмаар Авто горимд ч шилжүүлэх боломжтой.

  • Хэрвээ авто горимд шилжүүлбэл хүчийг 0/100 –аас 50/50 хүртэл тэнхлэгүүдэд замын нөхцөл байдалд тохируулаад автоматаар шилжүүлдэг байна.

Шатахуун зарцуулалтын хувьд V6 хөдөлгүүртэй хойд хөтлөгчтэй загвар нь хамгийн хэмнэлттэй горимоор 15л/100км шатахуун зарцуулалттай, харин V8 хөдөлгүүртэй загвар нь хотод 17.1л шулуунд 11.4л/100км зарцуулалттай байх юм байна. V6 болон V8 хөдөлгүүртэй загваруудыг анхнаас нь АИ95 шатахуун хийхээр зохиомжилсон тул энэ тал дээр анхаарах хэрэгтэй.

VQ цувралын 4.0 литрийн хөдөлгүүртэй, энэхүү сайжруулсан хөдөлгүүр нь 3.5 литрийн хөдөлгүүрээс 30 морины хүч болон 35 Нм эргүүлэх хүч өндөртэй.
VQ цувралын 4.0 литрийн хөдөлгүүртэй, энэхүү сайжруулсан хөдөлгүүр нь 3.5 литрийн хөдөлгүүрээс 30 морины хүч болон 35 Нм эргүүлэх хүч өндөртэй.

трак суурьтай ч гэсэн үл хамаарах тэнхлэгийн тусаар жолоодлого бага зэрэг сайжирсан

ҮЛ ХАМААРАХ ТЭНХЛЭГТЭЙ, ГЭВЧ ТРАКИЙГ САНАГДУУЛАМ

Явдлын хувьд ерөнхийдөө дажгүй, гэхдээ трак суурьтай тул зарим нэгэн кроссоверийн төвшинд хүрэхгүй байгаа нь анзаарагдсан. Pathfinder-т ашигласан том дугуй нь шуугих хэдий ч салондоо харьцангуй бага дуулддаг юм билээ. Дээрээс нь хэрвээ дээвэртээ ачаа ачсан бол бага зэрэг дуу гардаг дутагдалтай байдал ажиглагдсан.

Хэдийгээр трак суурьтай ч гэсэн үл хамаарах тэнхлэгийн тусаар жолоодлого бага зэрэг сайжирсан, замаа сайн мэдэрч болж байв (өөр бусад Ниссан автомашинаас ондоо) гэхдээ эргэлт хийхэд хэвийн хэмжээнээс бага зэрэг илүү гарч байгаа нь ажиглагдсан.

Газраас тэнхлэг хүртэлх зай 22 см бөгөөд энэ нь нэлээд өндөрт хүндийн төв нь байрладаг гэсэн үг юм. Гэхдээ өндөр хурд гаргахад зориулагдаагүй тул асуудал биш гэж үзэж болох ч юм шиг. 275/75/16 хэмжээтэй дугуй хийснээр бусад автомашинуудаас бага зэрэг илүү спортлог харагдах болсон.

Улмаар 4 сувагтай ABS систем мөн электрон хуваарилалтын ачаар тоормос барилт маш сайн болсон. Хэд хэдэн удаа огцом зогсолтыг хийж үзэхэд зөөлхөн, яг чигээрээ зогсолт хийж байгаа нь стандартыг хангаж байна хэмээн үзэхэд хүргэлээ.

Ниссан компани Pathfinder загварыг илүү оффроад замд ашиглах гэж байгаа хэрэглэгчдэд зориулан тусгай SE off-road багц хэмээх зүйлийг санал болгох болсон бөгөөд үүнд сайжруулсан дугуй, Rancho брэндийн амортизатор мөн автоматаар уруу газар буух удирдлага зэрэг зүйлсийг нэмж өгсөн байдаг.

2 дугуйн хөтлөгчтэй Патфайндер загвар шавар шавхайтай тааруухан нөхцөлд явах гэж хэсэгтээ л тэмцэнэ, харин засмал хучилттай зам дээр сайхан давхина шүү. Тэгвэл 4x4 буюу 4 дугуй хөтлөгчтэй загвар нь маш сайн туулах чадвартай. Улмаар стандартаар ирэх урд болон хойд доод төмөр хамгаалалт, дээрээс нь рамтай зэрэг зүйлс нь түүнийг худалдан авахад нөлөөлөх хүчин зүйлс юм.

Бууруулсан хурдны хайрцгийн дамжуулгатай бөгөөд үүнд шилжүүлэхийн тулд хурдны хайрцгийн N горим дээр тавьсан байх шаардлагатай. Улмаар 4х4 Патфайндер загварт тулна гэсэн ойлголт тун ховор тул энэ тал дээр санаа амар байж болно.

Хөтлөгч сонгох удирдлага
Хөтлөгч сонгох удирдлага
ДҮГНЭЛТ

Дунд гарын жийп ангилалд Патфайндер нь олон зүйлсээр бусдаас онцгойрно. Түүнд 4х4 чадвар байгаа, салоны уужим багтаамжтай, өөртөө тохирсон тоноглолуудтай зэрэг нь бусад кроссовер загваруудаас ялгарна. Гэхдээ түүнд зарим нэгэн дутагдалтай тал бий бөгөөд үүнд заавал өндөр октантай бензин хэрэглэх, мөн засмал зам дээр жолоодлого муутай зэрэг зүйлс орно.

  • Давуу тал: ачаа чирэх даац өндөртэй, салоны зай ихтэй
  • Сул тал: салоны пластик хийц чанар муутай, хөдөлгүүрийн тос байнга алдагддаг, хаалганы бариул эвдэрдэг, эргэлтийн радиус ТКЛ-аас илүү том,. Дизель хөдөлгүүртэй хувилбар нь дуу ихтэй, урд самбараас пластик үрэлдэх дуу гардаг, кузовын будгийг чанар муутай хийсэн тул амархан гэмтдэг, сэлбэг олдоц муутай дээрээс нь үнэтэй, рулын аппарат эмзэг