4X4 ОФФРОАД СОРИЛТ

Бид энэхүү харьцуулалтаар оролцогч автомашинуудыг хүнд хэцүү замaar явуулж хэн нь хэн бэ гэдгийг харуулахыг зорилоо. Тэр бүрчлэн хотоос гарч автомашинаа тестлэх боломжгүй жолооч нарт энэхүү тест таалагдана байх гэж найдаж байна. Энэ удаагийн шалгуурт Хаммер H1 Alpha, NoFear Titan, FJ Cruiser, Xterra загварууд оролцож байна.

Өрсөлдөгч нар:

Жил болгон бид сонирхолтой байлгах үүднээс шинэ сорилтыг бэлдэж харьцуулалт хийдэг билээ. Энэ нь ч уншигчдад таалагддаг юм. Женерал Моторс компани H1 Alpha загварын үйлдвэрлэлтийг зогсоосон хэдий ч зах зээлд түүний борлуулалт хангалттай байгаа нь сайшаалтай хэрэг билээ. Тиймээс өнөөдөр H1 Alpha загварыг оролцуулхаас гадна аймшиггүй зоригтой Titan загварын пикапыг ч оролцуулж байна. Та түүнийг аль ч дилерийн сүлжээгээр дамжуулан өөртөө хэрэгцээтэйгээр тоноглон авах боломжтой.

Удаах оролцогчдоор Xterra болоод шинэ FJ Cruiser загвар багтаж байгаа бөгөөд эдгээрээс гадна бид шинэ Jeep Wrangler (цоо шинэ 2007 оны) загварыг оролцуулахаар асуусан боловч тест хийлгэх загвар энэ үед хараахан байхгүй байсан юм.

Эхний туршилт:

Бидний тест Холлистер Хиллс хэмээх автомашин тестлэх бүсэд болж байгаа ба шороотой бартаат замд 4х4 автомашинуудын хурд авалтыг нь үзсэн юм. Тестийн үр дүнд хүч болоод жингийн хуваарилалтаараа Xterra тэргүүлж улмаар FJ Cruiser болон Титан загварууд удааллаа. H1-ийн Duramax хөдөлгүүр бүхий л хүчин чадлаа гаргаж хурдаа авсан боловч биеийн массаас болж амжилт олж чадсангүй.

Эсрэгээрээ 60-0 км/ц зогсох зайг хэмжилт хийж үзэхэд хүнд жинтэй Хаммер болоод Титан загварууд илүү урт зайд зогссон бөгөөд 100-0 км/ц зайд ч мөн адил үзүүлэлттэй байлаа. H1 ер нь хүнд жинтэй инерц ихтэй тул хамгийн хол зайд зогссон бол Титан загварын хувьд дугуйныхаа ачаар арай бага зайд зогсож чадлаа. Илүү хөнгөхөн FJ загвар тормоз барилтаараа шилдэг байсан боловч X-Terra загвараас 30 см илүү явалт хийсэн нь түүний хотын дугуйтай байсан нь нөлөөлсөн гэж үзлээ. X-Terra загварын хувьд туршилтын эхний шатанд бага зайд зогсож, хурдан хугацаанд хурдалснаараа бусдыгаа тэргүүлэв.

Энэ үеийн хамгийн сүүлийн дасгал бол бага зэргийн өгсүүр болон уруу зам хөдөлгүүрийн сул явалтын горимоор хөдөлгүүрийн чадлыг үзсэн юм. Дасгалын үеэр H1 болон Titan загварууд уул өгсүүр газар авирахад доороос нэг хүчээ аваад л гараад ирж байлаа. H1 бага хурданд хамгийн их хүчийг гаргаж байгаагаар шилдэг нь байсан юм.

Харин уруу газар араандаа хийгээд буухад том дугуйтай Титан хамгийн механик эсэргүүцэл багатай байсан тул хурдан бууж үүний дараагаар 6 шатлалт механик араатай FJ загвар орлоо. H1 загвар 5.5 секүндын хоцролттой 2-р байрын ард орсон бол Xterra загвар хөдлөх харьцаа болоод хөдөлгүүрийн компресс сайн байсан тул хамгийн сүүлд орсон байна. Хөдөлгүүрийн компресс сайн байж хамгийн удаан буусан гэдэг нь агаар сайн шахагдаж эсэргүүцэл үзүүлж байгаа буюу агаар сайн шахагдана гэдэг нь кольц сайн байна гэсэн үг юм.

Чулуун цэцэрлэгт хүрээлэнд:

Том том бул чулуугаар хүрээлэгдсэн газар Холлистэр Хиллст байх бөгөөд тэнд машин бүрийн туулах чадварыг сорьж болох бөгөөд энэхүү хэцүү нөхцөлд ямар загвар хэрхэн яаж замыг туулахыг шалгахыг зорилоо. Бид бүхэн H1-д дуртай. Түүнд ямар ч биелэгдэшгүй замыг туулах чадварыг өгчээ. Замын нөхцөл байдалдаа тааруулан дугуйн даралтыг тохируулж болохоос гадна цонх доор байрласан тул орчин тойрноо харахад хүндрэлгүй, замын нөхцөлөө мэдрэхэд чухал түлхэц болж байсан юм. Түүний ухаан мэдрэлгүй замыг урж тасдах нь юутай гайхалтай, бидэнд түүний талаар ярих зүйлс их бий.

Замыг туулахын тулд H1-ийн дугуйн даралтыг дотроосоо 20 psi хүртэл буулгасан бөгөөд Duramax хөдөлгүүр болоод Allison хурдны хайрцгийн хослол үнэхээр хүчирхэг байсан ба яндангийн үзүүр доош чигтэй тул хөдөлгүүрийг багахан хүчлэхэд л бяцхан хуй шороо үүсч байсан юм. Замын хүнд нөхцөлд урд хойд тэнхлэг чулуунд хавчуулагдсан үед урд дифференциал түгжигч нэг биш удаа ажиллагаагүй болж бид "P" горимд тавин, хөдөлгүүрийг унтрааснаар буцаж хэвийн байдалдаа орж байсан юм. Үүнээс өөр асуудалгүйгээр хад асгатай замыг урж тастсаар амжилттай туллаа.

Бусад машинуудын хувьд ч мөн адил замын нөхцөл байдал амаргүй даваа байсан бөгөөд Титан загварын хувьд ганцаараа бусад загваруудаас хойд дифференциал түгжигчгүй, хүчирхэг том дугуй, урт тэнхлэг хоорондын зайтай байсан юм. Улмаар хад чулуутай замыг туулахад хойд тэнцүүлэгчгүй байдал болоод урд үл хамаарах тэнхлэгтэй хэдий ч их хүч шаардахгүйгээр замыг амжилттай туулж чадлаа.

Харин FJ болоод Xterra загварын хувьд замыг туулахад элдэв их биеийн чахрах, хяхнах чимээ гараагүй нь бидэнд маш том гэнэтийн бэлэг боллоо. Тэдний үндсэн рам болоод их биед ямар ч асуудал байхгүй гэдэг нь эндээс харагдлаа. FJ ба Xterra-гийн хойд дифференциал түгжигч нь ABS унтраалттай, хүндрүүлэгч залгасан үед л зөвхөн ажилладаг бөгөөд хоёуланд нь электрон трэйкшн контрол системийг суурилуулан өгсөн байна.

Шаардлагатай үед энэ системийг унтрааж замыг өөрийнхөө мэдрэмжээр туулах шаардлагатай болж байлаа. Их биеийн хувьд арай том FJ-ийн явах эд анги уян хатан байсан нь давуу тал болж байсан бөгөөд, Xterra-гийн хувьд илүү хүчирхэг дугуйны ачаар хажуу бөөрөөрөө чулууг давах гэх мэт Титан загвараас ч илүү цааш явах боломжтой байлаа.

Шаварт:

37 инчийн дугуй болоод хүчирхэг хөдөлгүүртэй Хаммерийн хувьд шаварт мэдээж сайн байлаа. Шаврийн хамгийн гүн хэсэг болох 76.2 см гүнийг маш бардамаар гаталсан бөгөөд бидэнд түүний винчийг ашиглах тохиолдол огт гарч байсангүй.

Хүчин чадлаараа ойролцоо ч Хаммераас 1 тонн гаруй жингээр хөнгөхөн, шаварт зориулсан дугуйтай Титан загварын хувьд түүнийг бид шаврын мөн л хамгийн гүн хэсэгрүү оруулсан бөгөөд хүчирхэг хөдөлгүүрийнхээ туслалцаатайгаар тун ч хурдан замыг амжилттай туулж чадсан билээ. Түүнээс 450 гаруй кг хөнгөн, тийм ч өндөр биш Xterra загварын хувьд гүехэн шаврыг хүнд араагаар амжилттай туулна уу гэхээс гүнзгий хэсэгт хуйх нь хүрэхгүй байлаа.

Xterra-гийн хөдөлгүүр таныг шавраас гаргахад тийм ч сайн тусалж чадахгүй гэж хэлмээр байна. FJ-ийн M&S үзүүлэлттэй Dueler H/T дугуй шавранд огт зохихгүй байсан юм. Хүчний хуваарилалт хэчнээн зөв хэдий ч зохихгүй дугуйн улмаас сайн үр дүнд хүрч чадсангүй. Гэхдээ түүний 3 шил арчигчийн тусаар замаа сайн харж урагшлах боломжийг олгож байв.

Нэмж хэлэхэд дифференциал цоожлогчгүй ч том хөдөлгүүртэй, сайн шаварны дугуйн тусаар Титан загвар H1-тэй хүч чадлаараа сайн өрсөлдөгч нь болж чадаж байв.

Үндсэн шалгуур:

Холлистерийн бүс бол бүх төрлийн шалгуур хийж болох замтай өвөрмөц байгалийн тогтоцтой нутаг юм. FJ болон H1 загварууд бол бусад загвараасаа 4WD Фуллтайм системтэйгээр онцлог бөгөөд сайн амортизаторын хүчээр шороон замд хангалттай сайн давхиж байлаа. Гэхдээ Титан загварыг хараахан гүйцэхгүй байсан бөгөөд түүний урд тэнхлэг үнэхээр шилдэг нь байж чадсан юм.

Уул өөд мацах шалгуурт Титан загвар эхний автомашинаар орсон бөгөөд түүний их биеийн жингийн хуваарилалт 70/30 харьцаатай. Тиймдээ ч өгсөх үед хойд тэнхлэгт жин хуваагдаж, 4WD хөтлөх систем болоод том дугуйны чадлаар сайн авирсан төдийгүй бусдаасаа хамгийн хурдан уулнаас уруудаж чадсан юм. Жин болоод хүчний хуваарилалт энэ тэнцүү Хаммер загвар өгсөхдөө өөрөө өөртөө итгэлтэй жавхаалаг өгсөж байсан юм. Үүнээс өмнө бид өгсөх үед туслах хурдны хайрцгийг түгжээгүй мацуулж үзсэн бөгөөд шороо манаргахаас өөр амжилт олж чадаагүй, харин дараа нь бүх түгжигчийг түгжээд дайруулахад ойлгомжтойгоор мацаж чадлаа.

Xterra болоод FJ-ийн хувьд ижил шахуу ааш зан төрхийг гаргаж байсан бөгөөд мөн л FJ-ийн дугуйнаас болж X-terra арай давуу байдалтай байсан юм. Танк хэлбэртэй H1A загварын тухайд 219 см өргөн бөгөөд 245 см өргөн хавцлаар мацахдаа тун ч сайн гарч байсан ба Xterra болон FJ нарын хувьд тийм ч өргөн биш тул Хаммертай энэ тэнцүү тэмцэлдэх боломжгүй байсан юм. Гэхдээ FJ нь Xterra-гаас бага зэргийн илүү чадамжтай байсан ба түүний хойд тэнхлэг болоод 4 дугуйн хөтлөх системийн ажиллагаа, хойд дифференциал түгжигчийн ажиллагаа сайн байсан юм.

Энэ хэсгийн мацах, авирах даалгаврыг бүх дифференциал түгжигчийг түгжиж бүрэн хүчин чадлаар гүйцэтгэсний улмаас H1-ийн жолооч талын таван булын угийн 3 шаариг эвдэрсэн юм. Уг нь Alpha хувилбарыг Duramax хөдөлгүүрээр сайжруулахын сацуу түүний тэнхлэгийг ч гэсэн түүнд тохируулан сайжруулсан юм билээ. Гэвч 704 Нм эргүүлэх хүчийг даалгүй эвдэрсэн нь ганц бидэнд ч тохиолдсон асуудал биш юм.

Сэтгүүлч хуучин хувцсаа өмсөн Хаммерийн доогуур орж жолооч талын хөтлөх голыг салгаж цааш аяллыг үргэлжлүүлсэн бөгөөд H1-ийн магтууштай нь бүх дугуйн хөтлөгч системийн урд нэг тэнхлэг ийнхүү гэмтлийн улмаас хөтлөхөө больсон юм. Мөн зарим тохиолдолд H1-ийн хойд дифференциал гэнэт зогсолт хийх үед түгжигдэж байсан бөгөөд үүнийг бид ABS мэдрэгчийн утсанд масс үүссэнээс ингэж байгаа болов уу хэмээн таамаглаж байгаа юм. Ер нь H1-ийн маневр, мөн тоормосны педаль зэрэг нь хэзээ ч сайхан мэдрэмж төрүүлж байгаагүйг бид мэдрээд байна.

Элсэнд:

3 дугуй хөтлөх болсон Алфа загвар Писмо эргийн элсэнд бага зэргийн сул талтайгаар оролцож байна. Дугуйн даралтыг 20 psi хүртэл буулгасан тул элсэнд суух шалтаг нь болов.

Гэхдээ сайн татлагын туслалцаатай амархан түүнийг элснээс гаргаж авч чадлаа. Элсэнд бүх зүйлс маш хөгжилтэй байсан ба Титан загварыг жолоодоход ямар ч хүнд асуудал гарч ирээгүй юм.

Элсэнд яг л хөвж байгаа мэт явж байсан түүний хойд тэнхлэг нумтай төдийгүй хойд хэсгийн жин хөнгөн зэрэг нь үүнд нөлөөлсөн гэж бодож байна. FJ-ийн нисгэгч элсийг ихээхэн хүсэж байсан боловч гудамжны дугуйн улмаас хүсэл нь хяссан юм. Уг нь FJ энэ төрлийн замд зориулагдсан бааги (buggy) мэт бөгөөд хотгор гүдгэр нөхцөлтэй элсэнд гулгаж байгаа мэт давхих загваруудын нэг байсан юм. Xterra-гийн хувьд элсэнд сайн туулах чадвартай, хойд хамаарах тэнхлэг асуудал багатай байсан ба элсэнд суусан үедээ өөрийн чадлаараа гарч ирж байв.

Тэдний тухай:

Бид бүтэн өдрийн туршид 4WD загваруудыг туршиж үзсэндээ маш их баяртай байлаа. Тэдгээрийг хооронд нь хүч чадлаар нь уралдуулж, сорино гэдэг маш сонирхолтой байсан бөгөөд Хаммерийн хувьд шинэ хөдөлгүүр болоод хамгийн чухал хэрэгсэл болох хүчтэй винч зэрэгтэй байсан ба муж хоорондын 1120 км орчим замыг дунджаар 120 км/ц хурдтайгаар туулж байв.

Хэдийгээр шоу өрөөнд тав тухтай гэх мэтээр түүнийг гайхуулдаг ч хол замын туршид тэдний уялдаа холбоо маш муу санагдлаа.
Явах эд ангийн өндөрлөгөөтэй аймшиггүй Титан загварын дугуйн дуу яндангийн дуунаас илүү гарч сонсогдож байлаа. Хурдлах тусам Титаны дуу ойр орчмыг сэрээмээр тийм л чанга дуутай байсан юм. Дутагдалтай тал нь түүнд тохирох нөөц дугуй байхгүй мөн бидний нүдээр хархад хэтэрхий тод өнгөтэй байлаа.

Xterra-гийн хувьд групп дотроо хурдны зам дээр хамгийн спортлог нь... Их биеийг чөлөөтэй авч явах V-6 хөдөлгүүр, 6 шатлалт хурдны хайрцаг зэрэг нь түүнийг хөнгөхөн авч явж байсан бөгөөд зарим үедээ хурд хэтрүүлэх ч явдал байлаа. Мөн тэнцвэржүүлэх систем нь сайн ажиллаж төвөгтэй замын нөхцөлд тус болж байлаа. Салоны хувьд нэг өнгийн болохоор цэвэрлэхэд амархан юм.

FJ Cruiser бол нүд булаам дизайны шийдэлтэй боловч хойноо дугуйгаа зүүдэг нь бага зэрэг үзэгдэх орчинг бууруулдагч гэсэн мод болон хадан хавцал дунд явж байхад хойд гэрэл гэмтээхгүй сайн талтай. Хойд зорчигчийн хаалга сонирхолтойгоор дэлгэгдэж онгойдог бөгөөд бууж суухад тийм ч хэцүү биш. Xterra-тай харьцуулбал Тоёота-ийн 4.0 литрийн хөдөлгүүр 700 эрг.минутанд Nissan-ийн хөдөлгүүрээс 26 морины хүч илүү гаргадаг, мөн механик хурдны хайрцагтай фуллтайм хөтлөх системтэй зэргээрээ оцгойрно. Түүний тээшний хэсэгт өвөрмөц хэлбэртэй бүүфэр байрлах ба бусдаасаа илүү дуу дуугаралттай байлаа.

4 дугуй хөтлөгч:

H1-ийн хянах самбарт урд болон хойд дугуйн даралтыг мэдээлэгч байх бөгөөд түүнийг жолооч уншиж дугуйнд хэрхэн ямар даралт ямар зам дээр ирж байгаа цаашлаад ямар замд ямар даралттай явах вэ, халснаар даралт хэрхэн нэмэгдэж байна... гэх мэтчилэн хөдөлгөөний аюулгүй байдлыг кузов дотроос хянахад чухал хэрэгцээтэй хэмжигч юм.

Ниссан-ийн 2 загварт электрон шилжүүлэгчтэй парт-тайм 4WD системийг хийж өгсөн байна. FJ болоод Xterra загваруудын хойд дифференциал түгжигчтэй бол (Титанд сонголтоор байдаг), H1A нь эдгээрээс гадна мөн урд дифференциал түгжигчтэй. FJ болоод H1-ийн хувьд заавал ABS болон тэнцвэрийн удирдлагыг унтрааж байж төвийн дифференциал түгжигддэг юм билээ.

Toyota FJ Cruiser
Toyota FJ Cruiser
Nissan Titan
Nissan Titan
Nissan Xterra
Nissan Xterra

Hummer H1 Alpha

Шагнал:

Xterra олон талын хөрвөх байдалтайгаар ялагч болох боломжтой байна гэхдээ түүнээс илүү 4х4 хүчин чадалтай загварууд байгаа болохоор энд хүрээд түүнийг дуусгая. FJ загварын тухайд хамгийн чухал зүйл болох дугуйн асуудлаас болж сайн амжилт гаргаж чадсангүй.

Бүх зүйл нь өөрийнхөөрөө байгаа энгийн автомашинуудтай 300 морины хүчтэй Duramax хөдөлгүүртэй Хаммер H1 өрсөлдөж илүү сайн гэдгээ харуулсан. Сүүлийн загвар болох Титан загвар, энэ загвар өндөрлөсөн байдал, том дугуйтай зэргээрээ анхнаасаа л сайн байна. Харин түүнд зөвхөн үйлдвэрийн хойд дифференциал түгжигч л дутаж байлаа.

Ингээд ялагчын нэрийг дуудах цаг боллоо, Хаммер болоод Аймшиггүй Титан загварууд тунаж үлдээд байна. Хэрвээ та өөрийн гэсэн фермерийн аж ахуйтай бол H1 маш хэрэгцээтэй автомашин чинь байх болно, гэхдээ та хаа хол газар луу аялал хийхээр шийдсэн (3200 кг жинтэй автомашинаар аялал хийнэ гэдэг оноо авахгүй гол шалтгаан болж байна) бол хамгийн их зардлыг автомашиндаа гаргах болно.

Харин Аймшиггүй Титан загварын хувьд H1-ийн хийж чадах бүхий л зүйлсийг хийж чадна. H1 авах мөнгөөрөө Титан аваад зөрүү мөнгөөр нь нэмж дифференциал түгжигч болоод винч худалдаад авчихсан нь хамаагүй дээр сонголт байх болно. Тэглээ ч хөл хөдөлгөөн ихтэй хотын замд унаж болох төдийгүй Хаммераас том зайтай, зардал багатай. Тиймээс 4х4 оффроад сорилтод Титан загвар аваргалж байна.