ОЛГОЙТОЙ БОЛОН ОЛГОЙГҮЙ ДУГУЙНЫ ЯЛГАА

Анх 1844 онд Charles Goodyear хар тугалга боловсруулж резин гаргаж авч хүмүүс анх дугуй бүтээх боломжтой болж байв. Харин удалгүй 1888 онд John Dunlop анхны хийлдэг дугуй бүтээж өргөн хэрэглээнд ашиглаж эхэлсэн билээ.

Гэтэл 1911 онд Philip Strauss олгойтой дугуй бүтээж энгийн болон хийн дугуйн хольцыг дэлхий нийтэд танилцуулж байлаа. Гэсэн ч дэлхий ертөнц өөрчлөгдөж дэвшихийн хэрээр хүмүүс олгойгүй дугуйг 1955 онд олж нээсэн билээ. Ингээд бид уг дугуйг бид өнөөг хүртэл ашигласаар байгаа юм.

Олгойтой дугуй (TUBE TYRE)

Ийм төрлийн дугуйны дотор хийлдэг олгой (жолооч нарын хэллэг) байдаг бөгөөд хэрвээ тэр нь цоорсон тохиолдолд хөдөлгөөнийг цааш үргэлжлүүлэх боломжгүй болно.

Олгойгүй дугуй (TUBELESS TYRE)

Ийм төрлийн дугуй нь дотроо олгойгүй бөгөөд цоорсон тохиолдолд шууд хийгээ алддаггүй. Хагарсан даруйдаа хий нь гараад алга болохгүй тул хэсэг хугацаанд хийтэй хэвээр байдаг.

Харьцуулалт хийвэл

Олгойтой дугуй

  • Дугуй доторх олгой хаймар хагарсан тохиолдолд хийгээ шууд алдаж хөдөлгөөн нь саатдаг тул аюулгүй байдал талаасаа том хохирол учруулж болзошгүй.

Олгойгүй дугуй

  • Харин олгойгүй дугуйны хувьд хийгээ алдахгүй хадгалж чаддаг учраас аюулгүй байдал талаасаа сэтгэл амар байж болох юм.

Жин

Олгойтой дугуй нь илүү хүнд байдаг.

Цоорсон тохиолдолд

Олгойтой дугуй хийгээ алдангуутаа шууд шалчийдаг болохоор осол гарах шалтгаанд хүргэх магадлал өндөр. Харин олгойгүй дугуйны хувьд хийгээ гадагшлуулалгүй хэсэг хугацаанд хадгалж чаддаг учир цоорсон ч шууд осолд хүргэх нь ховор.

Нөхөх

Олгойтой дугуйг нөхөхөд төвөгтэй байдаг. Харин олгойгүй дугуй нь харьцангуй бага үйлдэл хийгддэг тул хамаагүй хялбар байдаг.

Үнэ:

Мэдээж олгойтой дугуй нь олгойгүй дугуйнаасаа хамаагүй хямд байдаг. Бас ямар ч хэмжээтэй машинд таарахаар олон төрлөөр үйлдвэрлэгддэг. Харин олгойгүй дугуй үнэтэй бөгөөд бүх машинд таарахаар хэмжээтэй байдаггүй.

Хэрэглээ

Олгойгүй дугуй эдэлгээ сайн даадаг бөгөөд олгойтойгоо бодвол цоорохдоо удаан.

Нөхөх зардал

Хэдий төвөгтэй байдаг ч гэсэн олгойтой дугуйг нөхөх хөлс хамаагүй хямд тусна.