ЦОО ШИНЭ НИЙТИЙН ТЭЭВЭР “HYPERLOOP”

Технологи хэрэглээнд гарах өдрөөсөө авахуулаад дэлхийг байлдан дагуулна гэдэгт нь үйлдвэрлэгч компани итгэлтэй байгаа аж. Хэдийгээр бид энэхүү бүтээлийг яг яаж ажиллаж, бидэнд ямар сэтгэгдэл төрүүлэхийг хэлж мэдэхгүй ч танилцуулга дээрээс нь авсан мэдээллээр бол их л шидтэй эд аж.

32 метр урттайгаас үйлчлүүлэгч зорчих хэсэг нь 15 метр орчим. Яаралтай тусламжийн төхөөрөмжүүд, амьсгалын аппарат гээд хэрэгцээт бүх зүйлс багтсан. Харин хэчнээн хүн багтаах боломжтой талаар тодорхой мэдээлэл байхгүй ч Нью-Йорк хотын галт тэрэгнээс бараг ялгаагүй байх гэсэн таамаг бий.

Зарим хүн зогсоогоороо явна гэж үзвэл Нью-Йорк хотын галт тэрэг дунджаар 188 хүний багтаамжтай байдаг.

Харин зарим судлаачдын үзэж байгаагаар бүх хүн тухтай явна гэж үзвэл “Hyperloop” нь хамгийн ихдээ 80 л хүн багтаах боломжтой гэж байгаа юм.

“Hyperloop”-ыг бараг л далавчгүй онгоц гэж хэлэхэд болно. Зүгээр ч нэг ингэж хэлээгүй юм шүү. Яг л онгоц бүтээхэд шаардагддаг тоног төхөөрөмж, технологийг  “Hyperloop” -д суурилуулсан аж.  Гол зорилго нь “Дэлхийн хамгийн аюулгүй тээврийн хэрэгслийг бүтээх” юм шүү дээ.

Энэхүү бүтээлийг танилцуулаад байгаа HTT компани хэлэхдээ 2019 он гэхэд хүмүүс энэ технологи дотор суугаад явах боломжтой болох бөгөөд туршилтыг Франц улсад хийхээр төлөвлөж байгаа гэнэ.