ШИНЭ JEEP WRANGLER-ИЙН ГАГНААСТ АСУУДАЛ ГАРЧЭЭ

Jeep гэхээр л хүнд хэцүү давашгүй замыг туулдаг гэсэн бодол шууд л толгойд ордог биз дээ? Энэ нь ч үнэн. Гэхдээ шинэ Jeep-д чанарын асуудал гарлаа.

Үүнээс болж тус брэнд эргэн дуудалт (recall) хийж, асуудлыг шийдэхээр болсон байна.

Ямар асуудал гарсан вэ гэхлээр руль дарах үед тулгуур нь гагнаасаараа салдаг. Энэ нь маневр хийх чадварыг муутгаж, хурдны замд аюултай нөхцөл байдал үүсгэх аюултай юм.

The Car Connection-д бичсэнээр, "Өнгөрсөн 7 хоногт Jeep брэнд өөрийн дилерүүдээрээ дамжуулж шинэчлэгдсэн 2018 болон 2019 оны Wrangler загварыг эргэн татах болсон. Учир тулгуур эд ангийн гагнаас үйлдвэрийн явцад буруу гагнагдсан." "Хэрвээ гагнаас салбал арлаас тулгуур салж рулын ажиллагааг муутгах болно" гэжээ.

Ингэснээр ойролцоогоор 18,000 Wrangler энэ асуудлаас болж эргэн дуудагдах ч түүнээс 720 нь дээрх асуудал гарч болох юм.

Та доорх бичлэгийг үзээд яг ямар асуудал гарсныг хараарай.

Бид нэмэлт мэдээлэл хайж албан ёсны эргэн дуудах хуудсыг оллоо. Эндээс үзвэл арлын дугаарын тодорхой нэгэн тоо үүнд хамаарах аж.Энэ талаар албан ёсны мэдээллийг эндээс үзээрэй.