PORSCHE 911-ИЙН 24 ЗАГВАРЫН ЯЛГААГ 5 МИНУТАНД

Сүүлийн үед Porsche өөрсдийн 911 дээр нэлээд анхаарч ажиллаж байгаа бөгөөд бидэнд зориулж тайлбар бүхий 5 минутын бичлэг хийсэн байна.

911 загварт харьяалагдах хамгийн энгийн Carrera-аас өндөр үзүүлэлттэй GT2 RS хүртлээ бүх 24 загварын ялгааг бичлэг нь дээрээ харуулахыг зорьсон аж.

Бүх загваруудыг энгийн зам дээр дүрсэлсэн байгаагаас үзвэл  RSR загварын хөдөлгүүртэй уралдааны машин байхгүй бололтой.

Харин дараа үеийн  922 гэр бүлийн хувьд хосолсон Hybrid хөдөлгүүрт, спорт, овор ихтэй, жижиг, цахилгаан гэх мэт олон төрлийн загваруудыг хамруулсан байна гэж мэдэгдээд байгаа. Porsche 922-оо тун удахгүй танилцуулах төлөвтэй байгаа юм.

Цаашид ямар ч гайхалтай бүтээлүүд нээлтээ хийх байсан эргэлзэх зүйлгүй 911 бол Porsche-ын нэрийн хуудас болсон нэн чухал өв нь билээ. Анх худалдаанд гарсан даруйдаа л үүнийгээ баталсан ба эхний 9 сарын хугацаанд л борлуулалтаараа дээд амжилтыг эвдсэн.