GEV - ТАНЫ МӨРӨӨДЛИЙН АЯЛЛЫГ БҮТЭЭНЭ

Та өөрөө бүтээгч болмоор байна уу?

Хэрвээ танд завгүй амьдралаасаа холдож уулс дамжин аялах боломж олдвол хурдан хүлгээрээ ямар машин сонгох байсан бэ? Та болон таны найз нөхөд бүгд чөлөөтэй багтах зай нь дундарч өгдөггүй Suv эсвэл Truck байх нь гарцаагүй.

Машинаа сонголоо гэж бодъё. Одоо машиндаа шаардлагатай үйлчилгээ, засварыг нь хийлгэх, нэмэлт тоноглол суурилуулах гээд таны аяллыг илүү хялбар болгох олон даваа ард нь бий.

Тэгвэл “Global Expedition Vehicles” таны өмнөөс энэ ажлыг хийж аялах дуртай бүх хүний цагийг хэмнэхэд ажилдаа гар шамлан оржээ.

Та эхлээд Dodge RAM 5500 эсвэл Ford F550 хоёроос нэгийг нь сонгох хэрэгтэй. Дараагаар нь тэд танд хоёр хүний амьдрах боломжтойгоор угаалгын өрөө, гал тогооны хэсэг бий болгож өгнө.

Ямар ч машиныг нь сонгосон таны машинд 370 литр түлшний сав, 333 литр усны сав, 96 литр хаягдал усны сав дагалдах болно. Тэгэхээр та аяллын турш бидэнд уух ус хэр их үлдсэн билээ бодох шаардлага гарахгүй нь.

Хүчин чадлын хувьд дээвэр дээр нь 400 вт-ын нарны эрчим хүчээр ажилладаг хавтанг байршуулсан ба аяллын турш цахилгаанаар ажилладаг бүх техник, хэрэгслүүд унтрахгүй гэсэн үг.

Дотоод гэрэлтүүлгийг хамгийн сайнаар шийдэж өгсөн учир шөнийн цагаар ч аяллаа тухтай үргэлжлүүлж болно.

Хэрвээ танд үүнээс ч илүү адал явдал хэрэгтэй бол “Global Expedition Vehicles” нэмэлт үйлчилгээ бүрд $198,000 авах юм.