
VALEO ТАНИЛЦУУЛЖ БАЙНА - XTRAVUE TRAILER

Машины загвар дизайн сайжрах тусам харах хязгаар нь багасаж байгааг үгүйсгэх юун. Харин уг асуудлыг шийдэхийн тулд хэд хэдэн компани шинэ содон санаагаа уралдуулж байгаа аж. Хамгийн сүүлийн үеийн жишээ л гэхэд Land Rover, Range Rover Evoque-т суурилуулах боломжтой transparent A-pillar болон transparent hood зэргийг дурдаж болно.
Тэгвэл Парист байрладаг автомашины сэлбэг нийлүүлэгч Valeo тэд нараас нэг алхам түрүүлж арай өөр санааг дэвшүүлсэн нь машиныхаа арын хэсгийг бүрэн харах боломжтой дэлгэц суурилуулах аж.
2019 Consumer Electronics Show-д танилцуулснаар бол уг төхөөрөмжийг XtraVue Trailer гэх бөгөөд машины арын буюу чиргүүлийн хэсэгт хэд хэдэн камер суурилуулан ажиллагаанд орох юм. Камер бүрээс ирэх дүрсээр машины арын хэсгийг бүрэн харуулах аж.
Мэдээж ерөнхий санаа нь гайхалтай ч уг дэлгэц нь гол үйлдлийн системтэй холбогдоогүй нь учир дутагдалтай болгож байгаа юм. Гэхдээ цагийн эрхэнд уг асуудал шийдэгдэнэ гэхэд эргэлзэх зүйл алга.
Valeo-ын хэлж буйгаар уг төхөөрөмжийн тусламжтайгаар та ухрах, маневарлах, хүрээлэн буй орчноо харах гэх мэт үйлдлийг ядах зүйлгүй гүйцэтгэх юм.
Компани энэ жилдээ багтан 48 вольтын түлш хэмнэгч төхөөрөмж, Drive4U Remote мөн Voyage XR гэх мэт ухаалаг жолоодох системүүдийг танилцуулах төлөвлөгөөтэй байгаа аж.

