БОСОО ТЭНЦҮҮЛЭГЧИЙГ ХЭРХЭН СОЛИХ ВЭ?

Хэвтээ тэнцүүлэгчийг холбоос нь хэвтээ тэнцүүлэгчийг гүүшин болон явах эд ангитай холбож өгдөг. Хэвтээ тэнцүүлэгчийн олон ялгаатай төрөл байдаг ч тэдгээрийг солих процесс нь ерөнхийдөө төстэй байдаг. 

Босоо тэнцүүлэгчийн холболт нь явах эд ангийн нэг хэсэг бөгөөд хэвтээ тэнцүүлэгчийг гүүшин болоод явах эд ангитай холбож өгдөг. Босоо тэнцүүлэгчийн холбоос эсвэл резин нь гэмтсэн тохиолдолд донсолгоотой замаар явахад тачигнах чимээ гарч машин эргэлт хийх үед хэт их хазайх зэрэг асуудал үүснэ.

Зарим тээврийн хэрэгсэл нь урд болон ард гүүшинд хоеүланд нь босоо тэнцүүлэгчийг холбоостой байдаг. Босоо тэнцүүлэгчийн холбоос нь нэг талдаа 2 байдаг. Урд, хойд аль алинд холбоостой бол таны тээврийн хэрэгсэлд нийт 4 хэвтээ тэнцүүлэгчтэй гэсэн үг. Нийтлэлийн эхний босоо  тэнцүүлэгчийн солих нь дийлэнх тээврийн хэрэгсэлд ижил гэж бичсэн боловч энэ нь зөвхөн явах эд ангийн бусад эд ангийг салгаагүй тохиолдолд юм. Хэрэв бусад явах эд ангид өөрчлөлт оруулалгүйгээр зөвхөн босоо тэнцүүлэгчийн холбоосыг сольж байгаа тохиолдолд тээврийн хэрэгслийг ахин тэнхлэг тохиргоонд оруулах шаардлагагүй. 

Нэгдүгээр хэсэг: Босоо тэнцүүлэгчийн холболтыг солих нь 

Шаардлагатай материалууд:

  • Домкрат
  • Суурь домкрат
  • Чагтан торцоов
  • Тосолгоо 
  • Лоом 
  • Торцоовны иш
  • Ажлын шил
  • Торцоовны толгойны ком
  • Шинээр суурилуулах хэвтээ тэнцүүлэгчийн холбоос
  • Дугуйны ивээс

Алхам №1: Тээврийн хэрэгслийг P араанд шилжүүлэх. Тээврийн хэрэгслийг зогсох араанд шилжүүлэн, хөдөлгөхгүй гэж тооцоолсон аль нэгэн дугуйнд ивээсийг ивнэ. 

Энэ нь аюулгүй байдлыг үүднээс мөн тээврийн хэрэгслийг өнхрөхөөс сэргийлнэ. 

Алхам №2: Дугуйны боолтнуудыг суллах. Торцоов ашиглан салгах дугуйны боолтуудыг суллана, гэхдээ бүр салгахгүй.

Алхам №3: Тээврийг хэрэгслийг өргөх. Домкрат байрлуулах аюулгүй цэгийг олон, тээврийн хэрэгслийг домкратаар өргөх. 

Тээврийн хэрэгсэл бүрийн домкрат байрлуулах цэгүүд нь ялгаатай байдаг ба хэрэв шаардлагатай гэж үзвэл өөрийн тээврийн хэрэгслийн гарын авлагад хандана уу. 

Алхам №4: Тээврийн хэрэгслийг аюулгүй тогтоох. Тээврийн хэрэгслийг өргөсний дараа хэвтээ тэнцүүлэгчийн холболт холбогдсон байдаг дээд /доод/ гарны доор суурь домкратыг байрлуулан машиныг доош буулгана. 

Босоо тэнцүүлэгч нь даацыг авч байдаг тул энэ нь чухал алхам юм. Суурь домкратыг ингэж байрлуулснаар босоо тэнцүүлэгчид ирж байгаа даралтыг чөлөөлнө.

Алхам №5: Дугуйг салгах. Одоо дугуйны боолтуудыг салгах, дугуйг тээврийн хэрэгслээс салгана.

Алхам №6: Солих гэж буй хэвтээ тэнцүүлэгчийг холболтыг байршлыг тогтоох. Хэвтээ тэнцүүлэгчийн холболт нь ихэнх тохиолдолд тээврийн хэрэгслийн урд хэсэгт байрладаг ба гүүшинтэй боолтоор холбогдсон байдаг. 

Тээврийн хэрэгслийн модел-с хамааран зөвхөн урд талдаа эсвэл урд, хойд хоёр талд хэвтээ тэнцүүлэгчийн холболттой байдаг.

Алхам №7: Боолт гаахийг салгах. Хэвтээ тэнцүүлэгчийн холболтыг 2 ширхэг боолт гаах тогтоон барьж байдаг. Эхний ээлжинд дээд хэсэгт байрлах боолтыг салгах. Уг боолт босоо тэнцүүлэгчийн дийлэнх жинг өөртөө авч байдаг тул салгахад бэрхшээлтэй байдаг. 

Дээд талын боолтыг салгасны дараа, доор хэсэгт байрлах боолтыг салгах. 

  • Тэмдэглэл: Зэвэрсэн болон хөлдсөн боолтны хувьд тосолгооны шингэн цацаж, нэвчтэл нь хэдэн минут хүлээнэ. Энэ нь боолтыг суллахад арай хялбар болгох болно.

Алхам №8: Босоо тэнцүүлэгчид даралт өгөх. Боолтуудыг салгасны дараа, ивсэн байгаа лоомоо авч хэвтээ тэнцүүлэгчийн, түүний холболттой ойр байгаа хэсэгт даралт өгөх. 

Энэ нь босоо тэнцүүлэгчийн холболтод өгсөн байгаа эцсийн даралтыг суллан түүний салгах боломжтой болно.

Алхам №9: Шинээр суурилуулж буй босоо тэнцүүлэгчийн холболт нь хуучинтайгаа ижил байгаа эсэхийг шалгах. Лоом ашиглан босоо тэнцүүлэгчийг доошлуулан шинэ холболтыг хуучин холболт байсан газар суурилуулна. 

Хоёр төгсгөл нь төстэй харагддаг тул зөв талыг харуулж байгаа эсэхээ сайтар шалгаарай. 

Холболтыг зөв байрлуулсны дараа, боолтуудыг тохирох даралтад хүртэл нь чангална.  

Алхам №10: Дугуйг буцаан суурилуулах. Дугуйны боолтуудыг аль болох сайн чангалах. Гэхдээ хэт их чангарвал, тээврийн хэрэгсэл домкратнаас унах аюултай. 

Боолтуудыг чангалсны дараа, суурь домкратыг салган тээврийн хэрэгслийг аажмаар доошлуулах. 

Алхам №11: Боолтуудыг чангалах. Тээврийн хэрэгслийг буулгасны дараа, боолтуудыг чангалах. 

Хэрэв нэгээс илүү хэвтээ тэнцүүлэгчийн холболт сольж байгаа бол дээрх алхмуудыг ахин давтахад болно.