САЛОНЫ ШАТСАН ГЭРЛИЙГ ХЭРХЭН СОЛИХ ВЭ?
Хаалга нээлттэй байхад кабин дотор харанхуй байсаар байвал кабины гэрэл шатсаныг илтгэнэ. Үүнийг засварлахад дотор гэрлийг нь солих эсвэл иж бүрдлийг бүтнээр нь солих хэрэгтэй болно.
Бараг бүх тээврийн хэрэгсэлд кабины гэрэл байдаг. Зарим тээврийн хэрэгсэл үйлдвэрлэгчид кабины гэрлийг доме гэрэл гэж нэрлэх нь бий. Кабины гэрэл нь тээврийн хэрэгслийн дотор талыг гэрэлтүүлэх үүрэгтэй ба машины хаалга нээгдэхэд асдаг.
Ихэнх кабины гэрлүүд нь тээврийн хэрэгслийн таазанд, шалавчны хэсэгт мөн хаалган дээр байрласан байж болдог. Эдгээр хэсгүүдэд байрласан кабины гэрэл нь гэрлийг пластик хаалт дотор тогтоож байдаг иж бүрдлээс бүрдэнэ.
Эдгээр төрлийн иж бүрдлүүдийн хувьд гэрэлд хүрэхийн тулд пластик хаалтыг салгах хэрэгтэй. Бусад загваруудын хувьд бүхий л иж бүрдлээр нь салгах хэрэгтэй болно. Уг нийтлэлийн хүрээнд бид кабины гэрлийн хамгийн түгээмэл 2 төрлийн гэрлийг хэрхэн солих талаар авч үзэх болно.
- Тэмдэглэл: Кабины гэрлийн пластик тагийг салгах боломжтой эсэх эсвэл бүтэн иж бүрдлээр нь салгах шаардлагатай эсэхийг тодорхойлох нь чухал. Хэрэв та өөрөө аль төрөл гэдгийг нь тодорхойлоход бэрх байвал илүү мэргэшсэн хүнээс зөвлөгөө авахыг зөвлөж байна.
- Анхааруулга: Бусад эд ангид гэмтээхээс мөн өөрөө бэртэл гэмтэл авахаас сэргийлэхийн тулд дараах алхмуудыг дагах нь чухал юм.
НЭГДҮГЭЭР ХЭСЭГ: Салдаг пластик хаалттай кабины гэрлийг солих нь
Шаардлагатай материалууд:
- Бахь
- Жижиг отвёрка
Алхам №1: Гэрлийг нь солих шаардлагатай болсон кабины гэрлийг тодорхойлох.
Алхам №2: Гэрлийн пластик хаалтыг салгах. Ихэнх тохиолдолд кабины гэрлийн хаалтад жижиг догол байдаг.
Жижиг отверткаа уг доголруу оруулан зөөлөн хөшиж хаалтыг салгана.
Алхам №3: Гэрлийг салгах. Зарим тохиолдолд гэрлийг салгах хамгийн хялбар арга нь хуруугаа ашиглах байдаг.
Гэрлийг хуруугаа чимхэн 2 тийш нь зөөлөн хөдөлгөж татах, гэрлийг хэт чанга чимхэж хагалахаас сэргийлээрэй.
- Тэмдэглэл: Зарим тохиолдолд гэрлийг бахиар зөөлөн хавчиж татан салгах шаардлага гарч мэднэ. Энэ тохиолдолд хэт их даралтаар хавчин гэрлийг хагалахаас сэргийлээрэй.
Алхам №4: Шинээр суурилуулж байгаа гэрэл болон хуучин гэрлүүдийг хооронд нь харьцуулах. Гаргаж ирсэн гэрэл болон хуучин гэрлийг нүдээрээ харьцуулан жиших.
Хоёр гэрэл ижил диаметртэй мөн ижил холболттой байх хэрэгтэй. Ихэнх гэрлүүд дээр загварын дугаар нь хэвлэгдсэн байдаг тул мөн түүгээр нь харьцуулах боломжтой.
Алхам №5: Шинэ гэрлийг суурилуулах. Шинэ гэрлийг загварыг шалгах ижил болохыг нь тодорхойлсон тохиолдолд түүнийг сууринд нь зөөлнөөр байрлуулна.
Алхам №6: Кабины гэрлийн хэвийн ажиллагааг шалгах. Гэрэл хэвийн ажиллаж байгаа эсэхийг хаалгаа нээн, эсвэл унтраалгыг нь ашиглан асааж үзээрэй.
Алхам №7: Гэрлийн пластик хаалтыг буцаан суурилуулах.
ХОЁРДУГААР АРГА: Салдаггүй хаалттай кабины гэрлийг солих нь
Шаардлагатай материалууд:
- Бахь
- Отвёрканы ком
- Торцовны ком
Алхам №1: Солих шаардлагатай болсон кабины гэрлийн байршлыг тогтоох.
Алхам №2: Кабины гэрлийн иж бүрдлийг салгах. Нэг бол та гэрлийн иж бүрдлийг хөшиж салгах эсвэл түүнийг тогтоон барьж буй эд анги байгаа. Уг тогтоон барьж буй зүйл нь түгжээ байх магадлалтай. Тэгвэл тэдгээрийг нь салгах, иж бүрдлийг сул болгосны дараа татаж гаргаж ирнэ.
- Тэмдэглэл: Хэрэв иж бүрдэл нь хэрхэн тогтоогдсон нь тодорхой бус байвал мэргэжлийн хүнээс зөвлөгөө авахыг зөвлөж байна.
Алхам №3: Эвдэрсэн кабины гэрлийг салгах.
Салгасан иж бүрдэл /гэрлийн гэрлийг/ гэмтээхээс сэргийлэн холдуулан тавина. Гэрлийг хуруугаараа зөөлөн чимхэн зөөлөн татна, гэхдээ зарим тохиолдолд гэрлийн ламп нь патрондоо гацсан байдаг тул бахиар зөөлөн чимхэн татах шаардлага үүсэж мэднэ.
Алхам №4: Шинэ болон хуучин 2 лампыг хооронд харьцуулах. Шинээр суурилуулж байгаа гэрэл болон хуучин гэрлүүдийг хооронд нь харьцуулан жиших.
Хоёр гэрэл ижил диаметртэй мөн ижил холболттой байх хэрэгтэй. Ихэнх гэрлүүд дээр загварын дугаар нь хэвлэгдсэн байдаг тул мөн түүгээр нь харьцуулах боломжтой.
- Анхаарах: Үйлдвэрийн онцлогоос хамааран кабины гэрлүүд нь ялгаатай аргаар суурилагддаг. Зарим нь зүгээр түлхээд суурилагддаг, зарим нь эргүүлж суурилагддаг, зарим нь түлхээд оруулсны дараа эргүүлэх гэх мэт.
Алхам №5: Шинэ лампыг суурилуулах. Хуучин лампыг гаргаснаасаа эсрэг дарааллын дагуу шинэ лампыг суурилуулна.
Алхам №6: Гэрлийн хэвийн ажиллагааг шалгах. Шинээр суурилуулсан гэрлийн хэвийн ажиллагааг шалгахын тулд хаалгаа нээж үзэх, эсвэл унтраалгыг нь ашиглан асаах.
Хэрэв гэрэл асаж байвал, асуудал шийдэгдсэн байна гэсэн үг.
Алхам №7: Гэрлийн иж бүрдлийг буцаан суурилуулах. Хэрхэн салгасан түүнийхээ эсрэг дарааллын дагуу суурилуулахад болно.
Эх сурвалж: yourmehanic.com