ДАРАА ҮЕИЙН 570-ЫГ LX600 НЭРЭЭР ГАРГАХ УУ?

2019 оны 10 сарын 10-ны өдөр АНУ-ын патентын газар Лексус компани LX 600 нэрийг бүртгүүлж эзэмших эрхтэй болжээ. 

Ингэснээр дараа үеийн LX загварыг илүү хүчирхэг болгож 600 нэрээр борлуулах нь тодорхой болоод байна. 

Удаан хугацаанд шинэ хөдөлгүүрийн талаар сонирхогч нарын төвшинд ам уралдан ярьж байгаа, баттай болоогүй мэдээллээр бол LC F загварын хүчирхэг купе загварын хос турботой V8 4.0 литрийн хөдөлгүүрээр тоноглож магадгүй юм. 

Хэрвээ үнэн бол тус хөдөлгүүрээс 500-lb-ft мушгих хүч, 600 м.хүч гарах билээ. 

Сонирхогч нарын цуу яриагаар шинэ загварыг 2020 оны аль нэг хугацаанд танилцуулж, 2022 оноос худалдаанд гаргана гэж одоогоор ярилцаж байна.