BMW-ЫН ГАЖ ДИЗАЙН ХҮМҮҮСИЙГ ТАЛЦУУЛААД БАЙНА

Хэдхэн хоногийн шинэчлэгдэн гарах 2020 G80 BMW M3-ын папарац зураг интернэт ертөнцөөр цацагдлаа. За тэр ч яахав цацагджил байдгаас хойш. Харин түүний нүүрэн хэсгийн загвар сонирхогчдын анхааралд өртсөн юм. Уг нь концепт байдлаар иймэрхүү зүйл гарч магадгүй гэж танилцуулж байсан л даа. Гэхдээ арай ч ингээд хийчихнэ гэж хэн ч санаагүй нь ойлгомжтой.

Тэгвэл папарац зураг тархсантай холбоотойгоор хамгийн том БМВ-ын форум Bimmerpost-д төсөөлөн биежүүлсэн зургийг сонирхуулсан байна.

Энэхүү зургийг төсөөлөхдөө бүрэн халхлалттай зураг дээр өгөгдлүүдийг зоож, дүрсэлж бий болгосон байна. Энэ загвар нь дараагийн М3, М4 загварт ашиглагдаж, худалдаанд гарах юм.

Гэхдээ үүнийг анх харахад эвгүй ч түүхэн цаг хугацаагаар аялж үзвэл ийм төрх тэдэнд аль хэдийн байсан байна. Тэгэхээр цоо шинийг санаачлаад гаж хүслээ хангаагүй нь тодорхой болж байна. Ямартай ч хамгийн шинэ мода бол хамгийн мартагдсан түүх байдаг гэдгийг үүгээр тэд бидэнд харуулж байна.

Гэхдээ номероо хаана тогтоох юм болдоо? за тэгээд учир нь олдох биз. Гэснээс Монголд М цуврал нь тийм ч олон байдаггүй. Хэдүүлээ М цувралыг олон болгохын төлөө сайн сурталчилъя