ЛИ ЯКОККА - ЯЛАЛТ БА ЭМГЭНЭЛТ ЯВДАЛ

Якоккаг гаднаас нь хархад тэр баяр хөөртэй байгаа мэт боловч дотроо тэр шатаж байсан юм. Хэдхэн сарын өмнө түүний 27 жил ханилсан хайрт эхнэр Мэри нь зүрхний шигдээсээр 57 насандаа таалал төгссөн байв. Тэрээр Якоккагийн адил маш шударга, хатуу тэмцэгч байсан ба түүнд хэрэг болсон үед ямагт хажууд нь байж чаддаг байсан аж.

Гэхдээ тэр үед Ли Якокка жинхэнэ рок од болж амжсан байсан - Мустангийн эцэг, бүхэл бүтэн автомашины хувь заяаг аврагч мөн Франк Синатра, Вик Дамон, Бил Косби, Боб Хоп зэрэг маш олон шоу бизнесийн одуудын дотны анд.

Түүнийг телевизийн зар сурталчилгаа, амьд ярилцлага, тэр ч бүү хэл олон ангит кинон дээрээс хүртэл байнга харах болов. Түүний нэр хүнд ид бадарч байх үед улс төрд нэр дэвших боломжтой хүмүүсийн тоонд Якоккаг ямагт багтаадаг байлаа.

Тэр 1992 онд 68 насандаа тэтгэвэрт гарах хүртлээ Крайслерийг удирдаж байсан юм. 3 жилийн дараа Кирк Киркориан хэмээх санхүүч мэргэжилтэй залуу Крайслерийн эрх мэдлийг өөртөө санаатайгаар авахыг завдах үед Якокка чухал үүрэг гүйцэтгэжээ.

Энэ явдлаар Якоккагийн Крайслертай холбогдох холбоо дуусч байгаа мэт санагдсан ч хүмүүс эндүүрч. 2005 оны зун Якокка Крайслерийн телевизийн рекламанд Снуп Доггтой хамтран тоглож, "Хэрэв та үүнээс сайн машин олж чадвал худалдаад ав!" хэмээн үглэж олныг гайхшруулав. Якоккагийн авсан бүх хөлс сахрын шижингийн судалгаа шинжилгээнд зориулагджээ.

Якокка Крайслерийг орхисныхоо дараа зөвлөгөө өгөх ажил хийж, хэд хэдэн бүтээгдэхүүнүүдийг санхүүжүүлж, олсон мөнгөө мөн л сандаа зориулдаг байв. Ямагт бусдын түрүүнд байдаг Якокка 1996 онд $1,200 үнэтэй цахилгаан дугуйны EV Global Motors-ыг байгуулав.

Үүний дараахан тэр Лидо хэмээх тэтгэвэрт гарагчдад зориулсан гольфийн тэргийг санагдуулам том хөсгийг зохион бүтээжээ. $10,000 үнэтэй Лидо нь Chrysler PT Cruiser-гийн муухан дуураймалтай адилхан байлаа.

Гэвч Inside Line-д өгсөн ярилцлагандаа Якокка үүнийг илт няцааж, машины загвар бусдыг дуурайгаагүй харин ч маш ретро болсон гэдэгтээ бат зогссон юм. Тэр Лидотой хамт Hammacher Schlemmer каталогийн нүүрийг чимлээ. 2009 оны зун тэр Форд Мусгангийн 45 жилийн ойд зориулан гаргасан "Iacocca Edition"-г идэвхижүүлэхэд тусалсан юм. Мөнгөн машинуудын 45 нь 65,000 доллараар Лос Анжелесийн дилер Галпинд борлуулагджээ.

2000 онд Якокка өөрийн хүргэн хүүтэй хамтран оливын тосноос хийгдсэн цөцгийн тос орлуулагчийг бүтээжээ. Мэдээж энэ нь сахрын шижин болон зүрхний үйл ажиллагаанд ээлтэй байсан ба ашиг орлого нь бүгд санд хандивлагддаг байв.