ПОРШЕН, ПОРШЕНГИЙН БҮС БУЮУ КОЛЬЦ ГЭЖ ЮУ ВЭ? №243

Орчин үеийн автомашины хөдөлгүүр хоёр механизм, таван системээс бүрдэнэ. Үүнд тахир гол, шатуны ба хий хуваарилах, хөргөх, тослох, тэжээлийн, асаах, гаргах, оруулах системүүд багтана. Бид одоо тахир гол,шатуны механизмд хамаардаг хөдөлгөөнтэй эд ангиуд буюу поршен ба түүний бүсний талаар дэлгэрэнгүй танилцуулая.

Поршен: Хуруу гэх зүйлийн туслалцаатай шатунд бэхлэгдэж цилиндр дотор давших болон буцах хөдөлгөөнийг хийх, цилиндрт эзлэхүүн нь өөрчлөгдөх битүүмжлэгдсэн хөндийг бий болгох үүрэгтэй. Поршенгийн толгой хэсэг буюу дээд хэсэг хамгийн их халалтад өртдөг учраас хормойн хэсгийн голчоос их голчтой байдаг мөн хийн даралтын хүчийг хүлээн авдаг тул хийцийн хувьд зузаан байдаг. Хормой буюу чиглүүлэгчийг нимгэн ханатай хийнэ.

Гэмтсэн тохиолдолд
  • Хөдөлгүүр доголдоно
  • Тосны зарцуулалт ихэснэ
  • Хөдөлгүүр дотроос цохилтын дуу мэдрэгдэнэ

Поршенгийн бүс: Бүсний сувгуудад хийн болон тосны бүснүүд байрлана. Хамгийн дээд талд нь хийн бүс байрлах бөгөөд үүрэг нь поршенг цилиндрт нягт суулгах юм. Бүсний элэгдлийг багасгаар зорилгоор хромын давхаргаар бүрэхээс гадна цилиндрийн хананд сайтар эвцүүлэхийн тулд цагаан тугалганы нимгэн давхаргаар бүрэх буюу фосфоржуулдаг.

Хийн бүс нь тэгш өнцөгт гадаргатай, торхон гадаргатай, трапец гадаргатай, дотор талдаа зүсэлттэй, доороо зүсэлттэй тэгш гадаргатай гэсэн төрлүүд байдаг.

Харин тосны бүс нь хамгийн доор байрлана. Үүрэг нь цилиндрийн хананы тосыг шаталтын хөндийд оруулахгүйгээр хусаж байх зориулалттай.

Элэгдэл, гэмтлийн шинж
  • Хөдөлгүүр доголдоно
  • Тосны зарцуулалт ихэснэ

Поршенгийн хуруу буюу дээр ярьсанчлан шатунд холбож байдаг бэхэлгээг ган материал ашиглан хөндий цилиндр хэлбэртэйгээр хийнэ. Хуруу нь поршенг шатунтай нугасан холбоосоор холбодог. Түүнийг элэгдэлд тэсвэртэй болгохын тулд өндөр биш давтамжтай гүйдлээр гүн биш хатаадаг.

Бундуу гэдэг нь хуруу суудаг үүр нь юм. Энэ нь дулааны тэлэлтээс болж үүсэх хэв гажилт эвдрэлээс хамгаалах зорилгоор чанаржуулсан гангаар хийдэг.

Элэгдэл, гэмтлийн шинж
  • Хөдөлгүүр дотроос цохисон, нүдсэн чимээ гарна

Засварлах
  • Хуруу эвдэрч, гэмтвэл хөдөлгүүрийг солих хэмжээний байдалд хүргэнэ.