ДУГУЙНД ҮҮСДЭГ 11 ГЭМТЭЛ, ШАЛТГААН №283

Дугуйг хэвийн бус ашигласнаар нэг талаараа элэгдэх, ханзрах, буудах, хавантах, руль чичрэх гэх мэт олон гэмтэл үүсэж болдог. Тэгвэл эдгээр нь яг юунаас болж ингэдэг, хэрхэн урьдчилан сэргийлэх талаар эндээс мэдэж авцгаая.

Дугуйг хэвийн бус ашигласнаар нэг талаараа элэгдэх, ханзрах, буудах, хавантах, руль чичрэх гэх мэт олон гэмтэл үүсэж болдог. Тэгвэл эдгээр нь яг юунаас болж ингэдэг, хэрхэн урьдчилан сэргийлэх талаар эндээс мэдэж авцгаая.

1. Дугуйн хээ гол хэсгээр элэгдэх

Шалтгаан:

  • Дугуйн хийн даралт их. Заагдсан хэмжээнээс илүүгээр хийлэх үед гарах гэмтэл
  • Дугуй обуд хоёр буруу тохирсон. Хэт өргөн дугуйг нарийн обуданд хийх үед гарах гэмтэл.
  • Цаг тухайд нь дугуйг хооронд нь эргүүлж хэрэглээгүй. Хэрэглээний явцдаа 10,000км тутамд дугуйг урд хойд тэнхлэгээр солиогүйгээс үүсэх гэмтэл.

Зөвлөмж

  • Заагдсан хийн даралтаар хийлэх, тогтмол хугацаанд хийн даралтыг шалгаж байх.
  • Обуд, дугуйн амсрын хэмжээг адилхан болгох.
  • Дээрх элэгдэл үүсэхээс өмнө дугуйг хооронд нь солбиж байх. Урд тэнхлэгийн дугуйг хойд тэнхлэгт хийх хэрэгтэй.

2. Дугуйн хээ хоёр захаараа элэгдэх

Шалтгаан:

  • Дугуйн хийн даралт бага эсвэл хэт ачаатай явах.
  • Өндөр хурдтайгаар олон дахин огцом эргэлт хийх.
  • Обуд дугуй хоёр тохироогүй. Хэт өргөн обуданд нарийн дугуй хийх үед гарах гэмтэл.
  • Цаг тухайд нь дугуйг хооронд нь эргүүлж хэрэглээгүй.  Хэрэглээний явцдаа 10,000км тутамд дугуйг урд хойд тэнхлэгээр солиогүйгээс үүсэх гэмтэл.

Зөвлөмж

  • Заагдсан хэмжээгээр дугуйг хийлэх. Тогтмол хугацаанд хийн даралтыг шалгаж байх.
  • Бартаат замаар ширүүн жолоодлого хийхээс хийх. Өндөр хурдтайгаар эргэлт хийхээс зайлсхийх.
  • Зөв зохистойгоор дугуй обудыг угсрах
  • Дээрх элэгдэл үүсэхээс өмнө дугуйг хооронд нь солбиж байх. Урд тэнхлэгийн дугуйг хойд тэнхлэгт хийх хэрэгтэй.
3. Дугуй гэнэт нэг талаараа элэгдэх

Шалтгаан:

  • Дугуйн тэнхлэг тохиргоо алдагдах (ялангуяа босоо өнцөг алдагдах)
  • Цаг тухайд нь дугуйг хооронд нь эргүүлж хэрэглээгүй. Нэг талын (баруун) дугуйг тэр талдаа дахин сольсноос.
  • Дугуйн дээрх ачаалал ихдэх. Ачааг ихдүүлснээс тэнхлэг алцайх.
  • Хувилтай замаар байнга явах. Хөдөө шороон замын ховил захалж явах.

Зөвлөмж

  • Дугуйн тавилтыг заагдсан хэмжээнд тохируулах. Өөрөөр хэлбэл тэнхлэг тохиргоо хийлгэх.
  • Урд тэнхлэгийн дугуйг хойд тэнхлэгт солбиж байршуулах. Гэхдээ баруун талын дугуйг зүүн хойно хийх.
  • Хэт их ачаа ачихаас зайлсхийх
  • Дугуйг баруун зүүнээр солбиж байх.
4. Хээ дагуу чиглэлд хурц ирмэгтэй болж элэгдэх

Шалтгаан

  • Дугуйн тэнхлэг тохиргоо алдагдах. (ялангуяа хэвтээ өнцөг алдагдах)
  • Хөндлөн тэнхлэг мурийх (чулак, хөндлөвч тэвш)

Зөвлөмж

  • Дугуйн тавилтыг заагдсан хэмжээнд тохируулах. Өөрөөр хэлбэл тэнхлэг тохиргоо хийлгэх.
  • Механик эвдрэл, гэмтлийг оношлох засварлах.
5. Дугуйн хээ хөндлөн чиглэлд хөрөөний ир мэт элэгдэх (өсгийтэй гутал шиг болох)

Шалтгаан

  • Цаг тухайд нь дугуйг хооронд нь эргүүлж хэрэглээгүй. Хэрэглээний явцдаа 10,000км тутамд дугуйг урд хойд тэнхлэгээр солиогүйгээс үүсэх гэмтэл.
  • Дугуйн хийн даралт багасах эсвэл ачаа их ачих.
  • Огцом тоормос гишгэх эсвэл огцом хааз өгч хий эргүүлэх

Зөвлөмж

  • Дээрх элэгдэл үүсэхээс өмнө дугуйг хооронд нь солбиж байх. Урд тэнхлэгийн дугуйг хойд тэнхлэгт.
  • Дугуйн хийн даралтыг заагдсан хэмжээгээр хийлж хэрэглэх, ачааг тохирсон даацын дагуу ачиж хэрэглэх.
  • Бартаат замаар ширүүн жолоодлого хийхээс зайлсхийх.
6. Дугуйн хээ  толбо мэт элэгдэх

Шалтгаан

  • Амортизатор пүрш хугарах тахийх, гар гулзайх, шарик холхивч гацах зуурах, тоормосны аппарат гацах, чулак тэнхлэг гулзайх өөрчлөгдөх, наклад гэмтэх гацах зэрэг эд ангиудыг эвдрэлээс болно.
  • Обуд дугуйн баланс тохиргоо алдагдсан.
  • Дугуйн хээний элэгдлийн хэмжээ хэтрэх (дугуй элэгдэж халзан болох)
  • Гэнэт тоормослох, огцом зогсох, гэнэт хурдлах.
  • Дугуйн хийн даралт багасах эсвэл ачаа их ачих.

Зөвлөмж

  • Ширүүн жолоодлого хийхээс зайлсхийх. Дээрх эд анги гэмтэлтэй бол засварлах, солих, тохиргоо хийж хэвийн болгох.
  • Дугуй солих, нөхөөд дахин угсрах бүрд дугуйн баланс тохиргоог хийх.
  • Дугуйн элэгдлийн хэмжээ заасан индикаторт хүрсэн бол дугуйг цаашид ашиглахгүй байх.
  • Бартаат замаар ширүүн жолоодлого хийхээс зайлсхийх.
  • Дугуйн хийн даралт тогтмол шалгаж тохируулах, хэт их ачааг ачихгүй байх.

7. Дугуйн ам гэмтэх (обудтай харьцах хэсэг)

Шалтгаан

  • Сэнсэрсэн, гэмтсэн, зэвэрсэн, цуурсан гэх мэт обуд хэрэглэх. Обудны хэмжээ тохироогүй байх.
  • Хайхрамжгүй угсрах буюу обуд дугуйн амсрыг савантай усаар чийглээгүй, гэмтэлтэй дугуй солигч төхөөрөмж дээр солих.
  • Обуд дугуйг бүрэн бус угсрах.
  • Дугуйн хийн даралт багасах, хэт их ачаатай явах.
  • Эргэлтээр ширүүн эргэх. Хааз өгөлт болон огцом тоормослолт хийх.

Зөвлөмж
Дугуйн амсар гэмтсэн үед цаашид ашиглахгүй байх.

  • Сэнсгүй, гэмтэлгүй, цууралтгүй обуд ашиглах. Дугуйн болон обудны размер тохирсон байх.
  • Дугуйг задлах угсрах ажлыг анхаарал болгоомжтой хийх. Савантай усаар чийглэж, үрэлтийг багасгах. Тосоор чийглэх аюултай.

8. Дугуйн бөөрөнд борцоруу, хаван үүсэж гэмтэх. Дугуйн карказ утас тасрах, босоо хана гэмтэх

Шалтгаан

  • Дугуй чимхэгдэх. Обудны ирмэг болон ямар нэгэн биетийн хооронд дугуй шахагдаж чимхэгдэх.
  • Замын хагархай нүхийг хүчтэй дайрах, чулуу, боржур гэх мэт биетийг хүчтэй дайрах.
  • Дугуйн хийн даралт бага байх.
  • Намхан дугуй дээрх эвдрэлд өртөх магадлал өндөртэй байдаг.

Зөвлөмж

Дугуйн бөөр хавагнах, карказ утас тасарч болцоруудаж  гэмтсэн үед цаашид ашиглахгүй байх.

  • Саадтай замд болгоомжтой жолоодох (замын хашлага, хад, том чулуу), хэрвээ давах бол хүчээр биш, хурдыг тохиромжтой хэмжээнд нь буулгаж давна.
  • Дугуйг шалгах хугацааг ойртуулж, завсар нь орсон гадны биетийг авч байх хэрэгтэй.
  • Хийг үйлдвэрээс заасан зөв хэмжээнд хийлэх хэрэгтэй.
9. Бөөрний хүнд гэмтэл

Шалтгаан

Хагарсан үед нь хүчээр явснаар зураг дээрх гэмтэл үүснэ. Дугуйн доторх карказ нь дугуй хагарсан үед явснаас болж тасардаг. Мөн хэт бага хийтэй явах нь дээрх гэмтэл үүсэх нөхцөл болно.

Зөвлөмж

  • Дугуй хагарсан үед даруй солих хэрэгтэй.
  • Хийн даралтыг ойрхон шалгаж заншаарай.
  • Хээн завсар орсон чулуу, гадныг биетийг авч байх хэрэгтэй.
10. Дугуй бөөрөөрөө урагдах, хагарах

Мөр дагаж, тойрог хэлбэрээр карказ нь задрах

Шалтгаан
Хэт халалт үүссэн үед агаар тэлж даралтыг аажмаар гаргах ёстой. Хэрвээ доорх шалтгаан үүссэн бол хий гадагшлахгүй огцом буудаж хагарах магадлалтай.

  • Тохирохгүй, гэмтэлтэй дугуйн хошуу болон хуучин дугуйнаас болж
  • Хошуунд шавар болон чулуу орсноос
  • Дугуйн бөөрөнд хагарал, цуурал байсан бол
  • Обуд болон дугуйн амсарт гадны биет орсон эсвэл зэвэрсэн бол
  • Зориулалтын бусаар нөхөөс хийсэн бол буудаж хагарах магадлалтай.

Зөвлөмж

  • Зөвшөөрөгдсөн даралтаар хийлэх, ачих даацыг тохируулах
  • Зөв, шинэ хошуу хэрэглэх
  • Хошуунд гадны биет орохоос сэргийлэх, таг хийх
  • Шинэ дугуй хэрэглэх хэрэгтэй
  • Дугуй солихдоо амсар болон обудны ирмэгт хог шороо орох, зэврэхээс урьдчилан сэргийлэх хэрэгтэй.
  • Нөхөөсийг зөв, зориулалтын дагуу хийх хэрэгтэй.
11. Рульд чичиргээ мэдрэгдэх

80 км/ц болон түүнээс дээш хурданд кузов болон рульд чичиргээ, савлагаа мэдрэгдэж эхлэх.

Шалтгаан

  • Обуд болон дугуйн баланс тохиргоо буруу
  • Обуд, дугуйн угсралт буруу хийгдсэн. Дугуйн ирмэг обудны амсарт бүрэн суугдаагүй.
  • Дугуй хавагнах, хээ нь нимгэрэх, толбо хэлбэрээр элэгдэх, бөөр булцруудах гэх мэт гэмтлээс болно.
  • Тулгуур эд ангийн амортизатор, тулк, рулийн тяг, шарниер, өндгөн тулгуур гэх мэт муудсан бол

Зөвлөмж

Автомашин засвар болон дугуй засварт хандах хэрэгтэй.

  • 1.    Дугуй бүрт баланс тохиргоо хийж, машиныг тэнхлэг тохиргоонд оруулах
  • 2.    Обуд болон дугуйн суултыг шалгах
  • 3.    Хэвийн бус элэгдэлтэй бол байрыг нь сольж тавих
  • 4.    Тулгуур эд ангийн эвдрэлийг оношлуулж, шаардлагатай эд ангийг солих хэрэгтэй.