АТ ХЭЭТЭЙ ДУГУЙ OFFROAD ЗАМД ТОХИРОМЖТОЙ ЮУ?

All-terrain (AT) буюу бүх төрлийн замд зориулагдсан гэх дугуйг ихэнх автомашины дугуй үйлдвэрлэгч нар бартаа саадтай буюу off-road замд тохиромжтой бүтээгдэхүүн хэмээн тайлбарладаг. Харамсалтай нь энэхүү тайлбар нь учир дутагдалтай бөгөөд зарим талаараа буруу ойлголт юм.

Off-road замд дугуйны замтай барьцалдах, туулах чадвар нь чухал үзүүлэлт бөгөөд бид ямар ч төрлийн 4x4 автомашинууд хий эргэж зогсож байхтай төдийлөн таардаггүй. Учир нь дугуйнууд хээний онцлогоос хамаарч харилцан адилгүй зам дээр харилцан адилгүй барьцалдах чадварыг үзүүлж байдаг. Харин шавартай нөхцөлд дийлэнх нь хүчин мөхөстдөг. Тэгвэл жинхэнэ off-road дугуй ямар байх ёстой юм бол оо? юунаас чухал хамаардаг юм бол оо? үүнд хариулах хамгийн энгийн хариулт нь түүний ЧАДВАР юм.

Хэдийгээр автомашины дугуйн зах зээл AT(бүх төрлийн замд зориулагдсан) төрлийн дугуйгаар бялхаж байгаа ч цөөн хэдэн брэнд дугуйн бүтэц, резиний хэмжээ болон орц найрлагын хувьд ЖИНХЭНЭ дугуйг зах зээлд нэвтрүүлж байгаа юм.
Зарим үйлдвэрлэгчдийн off-road гэж хэлж болохуйц дугуй нь карказ бүтцийн хувьд энгийн зам дээр эсвэл хурдны (HT) замд зориулагдсан дугуйнаас ялгагдахааргүй нь их байдаг. Энэ ялгааг мэдэхийн тулд тун амархан. Эргэлзэж байгаа off-road хээтэй ийм төрлийн дугуйн жинг жинхэнэ off-road дугуйн жинтэй харьцуулаад үзээрэй. Жингийн хувьд ямар ялгаатай болохыг мэдрэх болно. Учир нь хөнгөн жинтэй дугуйнд бага резин ордог бол хүнд жинтэй дугуйнд их хэмжээний резин ашигладаг. Яагаад ийм хүнд дугуй хийж байна вэ? гэдэг нь түүний туулах чадвартай шууд хамааралтай байдгаас болдог аж.

АТ хээний давуу тал нь дуу чимээ илүү багатай, илүү тухтай, шулуун замд шатахуунд хэмнэлттэй

Дугуй үйлдвэрлэгч нарын хувьд AT дугуйг үйлдвэрлэхдээ off-road дугуйн үндсэн үзүүлэлт болох туулах чадварыг танаж үнийг хямдруулан зах зээлд гаргаж байгаа юм. Хөнгөн дугуйг үйлдвэрлэх өртөг бага, зарахад хямд учир их хэмжээгээр борлуулах боломжтой гэсэн үг. Хөнгөн жинтэй бүх замын дугуйн (АТ) давуу тал нь дуу чимээ илүү багатай, илүү тухтай, шулуун замд шатахуунд хэмнэлттэй байдаг юм. Хэрэв сүүлийн 3 хүчин зүйлд таны сонирхолд нийцэж байгаа бол AT дугуй танд илүү хэмнэлтийг авчирч, илүү тав тухыг өгч чадах сонголт юм.

LT тэмдэглэгээ байхгүй бол жин хөнгөн дугуй буюу жинхэнэ off-road-д тохирохгүй дугуй

Харин жолооч та жинхэнэ off-road бүтээгдэхүүнийг мэдэхийг хүсвэл...

SUV автомашины хувьд off-road замд тавьж болох АТ дугуйнаас өөр сонголт нь “Light-truck” буюу LT дугуй юм. Ийм төрлийн дугуйны хувьд ачаалал даах болон туулах чадвар өндөртэй байдаг. Өөрөөр хэлбэл дугуйн хажуу талд LT гэсэн тэмдэглэгээ байхгүй бол жин хөнгөн дугуй буюу жинхэнэ off-road-д тохирохгүй дугуй гэсэн үг.
Үүнээс гадна дугуйн бөөрөн дээрх тэмдэглэгээг сайтар харвал дугуйн даацын хэмжээг заасан үсгүүд байдаг. Латин үсгээр тэмдэглэх бөгөөд дугуйн зузааныг “ply” буюу утасны тоон рейтингээр үнэлж тэмдэглэсэн байдаг. Жишээлбэл: Cooper Discoverer S/T Maxx (265/65/R17) дугуй нь “E” гэсэн тэмдэглэгээтэй буюу хажуугийн ханын зузаан 10 ply байдаг. “C” тэмдэглэгээ нь 6 ply байдаг бол “D” нь 8 ply буюу “C” ангиллын дугуйнаас 2 ply нэгжээр зузаан гэсэн үг юм.

Үүнээс гадна дээрх Cooper Discoverer S/T Maxx дугуйг бүх төрлийн замд зориулагдсан үйлдвэрээс тавигддаг (OEM) AT хээтэй харьцуулж үзвэл 35% илүү резиний орцтой байдаг. Стандарт дугуй 18.2 кг жинтэй бол S/T Maxx дугуй нь 24.5 кг жинтэй буюу бартаат замд туулах чадвар тэр хэмжээгээр илүүг илэрхийлж байна.
Эндээс дүгнэж хэлэхэд оффроад, бартаат замын дугуй нь карказ бүтцийн хувьд АТ дугуйнаас зузаан, бат бэх, үүнийг дагаад резиний орц ч нэмэгдэж хүнд жинтэй болдог байна.

Үнийн саналтай танилцах: http://news.cardoctor.mn/read/1029
Үнийн саналтай танилцах: http://news.cardoctor.mn/read/1029