TEB-1 ИДДЭГ АВТОБУСНЫ ТУРШИЛТ ЭХЭЛЛЭЭ

#NEWS

Дэлхийн хамгийн анхны бөглөрдөггүй автобус буюу TEB-1 загварыг Хятадын Хөбэй мужийн Чинхуандао хотод туршиж эхэллээ.
Энэхүү автобусыг өнгөрсөн 5 сард болсон Бээжингийн ОУ-ын үзэсгэлэнд танилцуулж байсан бөгөөд дэлхий даяар болно болохгүй, чадна чадахгүй хэмээн мэтгэлцээн өрнөж байсан билээ. Тэгвэл түүний бодит замын туршилт ийнхүү эхэллээ.

Дээд давхарт зорчигчид суух бөгөөд түгжрэлд зогсох машины дээгүүр автобус өнгөрч бөглөрөлгүй зорчих боломжийг олгох юм.
Одоогоор өндөр тэнхлэгтэй жийп болон ачааны автомашиныг хэрхэн өнгөрүүлэх мэдээлэл нь ил болоогүй ч бидний таамаглаж буйгаар тодорхой явах зайнд энэ төрлийн машиныг хориглох болов уу хэмээн таамаглаж байна.