ЦАГ ҮЕЭ МАНЛАЙЛАГЧ - PRIUS 11

#REVIEW

Mашинд суугаад зарим зүйлийг мэдэрлээ. Дугуй ба кузовын пропорционал биш харьцаа, кузов нь том, нүсэр юм шиг санагдсан. Энэ нь жижиг капот, багааж бараг байхгүй, машины өндөр их, том шил, дээд талаас шал хүртэл онгойдог том хаалга зэргээс болсон байх.

Жолооны хүрдийн ард суухад ерөнхийдөө том биш энэ машины дотор тал, салоны зай сэлүүхэн. Олбогт сандал дээр сууж байгаа юм шиг тав тухтай, зөөлөн, толгой дээд хэсэгт тулахгүй, өвдөг урд самбарт хүрэхгүй, жолооны хүрд хүйсэнд тулахгүй, эргэн тойрны харагдалт аквариумд байгаа юм шиг сайн, хажуу шил мөрнөөс арай доогуур, тохойны орчим эхэлдэг.

Толь дунд зэргийн хэмжээтэй, түүнд бүх юм сайн харагдана. Салон нь сэлүүхэн хөдлөхөд эвтэйхэн, бүх зүйл гарын дор, хянах самбар ба дэлгэц төвийн байрлалтай, чухал хэрэгцээтэй товчнууд нь жолоочид ойр байрласан тул эргономик сайтай.

Асаах түлхүүрийг эргүүллээ. Үүний дараа хэсэг хугацаанд юу ч болоогүй юм шиг, дэлгэц дээр жижиг автомашины зураг ба «Welcome to Prius» бичиглэл гарч ирнэ. Машины үүд хаалттай байхад дотор нь юу ч сонсогдохгүй. Хэсэг хугацаа өнгөрсөний дараа машин ассан нь мэдрэгдэнэ.

Түлхүүрийг эргүүлснээс хойш хоёр секунд өнгөрнө. Самбар дээрх P үсэг ногоон байснаа улбар шар болсоноор, гараа жолооны хүрд дээр тавихад сулхан доргион мэдрэгдэнэ. Үүнийг мэдрэх хэрэгтэй – эхлээд доргилтыг мэдэрдэггүй, түгжрэлд ороод бензинт хөдөлгүүрийг салгаж, цахилгаанд залгахад ялгааг мэдэрч болно. Дэлгэц дээр бензин хөдөлгүүр, цахилгаан хөдөлгүүр, баттерэй, дугуйн дүрс байна.

Баттерэй нь арын суудлын ар тал багаажны зайн  хооронд байрласан байдаг. Хөдөлж байгаа үед жолооч ямар хөдөлгүүр ажиллаж байгааг дэлгэц дээр гарах сумны хөдөлгөөнөөс харж болно.

Бензин хөдөлгүүр ажиллаж байхад сум нь түүнээс дугуйнууд руу, цахилгаан хөдөлгүүр рүү, түүгээр дамжин дугуйнууд руу, түүгээр дамжин баттерэй руу (бага зэрэг гишгэхэд  баттерэй нь бензинт хөдөлгүүрээс цэнэглэгдэнэ, хэрэв хүчтэй дарвал энерги нь баттэрэйнээс цахилгаан хөдөлгүүрийн тэмдгийг дайран дугуйг эргүүлэхэд тусална).

Тоормослоход сум нь дугуйнаас цахилгаан хөдөлгүүрийн тэмдгийг дайран баттерэйн тэмдэг дээр ирнэ.

Энэ машиныг ашиглахад «у-у-у-у-у» буюу «уууу-мм» гэх мэтийн бүдэг цахилгаан моторын дуу авиа тод гардаг.

Явалтын хэв маягаас хамааран баттерэй нь нилдээ ногоон өнгөтэй (энергийг дүрсэлсэн)-гөөс урт үргэлжилсэн өгсүүрийн үед ногоон өнгө буурна. Энэ үед дэлгэц анивчина.

Асаахад хөдөлгүүрүүд (аль нэг хөдөлгүүрийг унтраах нь жолоочоос хамаарахгүй) хамт ажиллаж болно, тус тусдаа ажиллаж болно. Түгжрэлд 40 км/ц-аас бага хурдтай жигд хөдөлж байхад бензин хөдөлгүүр салгагдаж жолоочийг сандаргана. Хаазан дээр дөнгөж хүрмэгц бензин хөдөлгүүр ахин асаж дөрөөг тултал нь гишгэхэд автомашин 120-130 км/ц хүртэл хурд авна.

Түгжрэлтэй үед явж байхад анхандаа эвгүй сэтгэгдэл төрнө, машин 2 секунд тутам унтарна, дараа нь өмнөх машин хүртэл хөдлөхөд асна, дараа нь тормоз гишгэхэд унтарна, дараа нь асна гэх мэтээр түгжрэл дуустал үргэлжилнэ. Энэ үед сайн тэвчээртэй байх хэрэгтэй. Энэ бүхэн бараг мэдрэгдэхгүй хэдий ч энэ бүхнийг бодит биш дуу авиа дагалдана.

Угаасаа Японы зах зээлд зориулж байсан анхны Prius загварыг Тоёотагийн Калифорни мужийн дизайн студид хийсэн.
Угаасаа Японы зах зээлд зориулж байсан анхны Prius загварыг Тоёотагийн Калифорни мужийн дизайн студид хийсэн.

Заримдаа хөгжилтэй тохиолдол гарна – өвлийн хүйтэнд бүрэн халаасан зуух шиг. Зорьсон газартаа ирээд машинаа зогсоогоод, машинаа унтраалгүй гарахад машин өөрөө унтарч баттерэйн тэжээлд шилжинэ. Хажууд нь хүмүүстэй ярилцаад зогсож байхад элдэв авиа гаргаж байгаад мотор асаж хэсэг хугацааны дараа унтарна.

Машинаар явахад зөөлөн, салоны элдэв дуу сонсогдохгүй. Гэвч бусад машины дуут дохио сайн сонсогдоно. Динамик ба түлшний зарцуулалт тоёота королла-тай ойролцоо.

Түлшний зарцуулалт 3-4 литрээр бага. Ачааны сав нь гаднаас нь харахад байхгүй юм шиг байх боловч 4 дугуй хийх бүрэн боломжтой.

Дутагдалтай тал нь гэвэл мөсөн дээр дугуй хий эргэхэд, хий эргэж байгаа нь мэдэгддэггүй. Хүйтэнд машин дотор удаан суухад хөдөлгүүр унтраахаар салонд түргэн хүйтэн болдог. «P» ба «N»-ийг дарахад юу ч болдоггүй, «D»-д шилжихэд буюу хөдлөхөд мотор асдаг. Энэ машин нилээд өвөрмөц түүнд дасахад цаг хугацаа шаардагдана.

Би уг нь 90 кузовтой Тоёота Марк II-той байсан. Шатахуун зарцуулалт хотод 11-13 л, хотоос гадагш замд 8-10 к байлаа. Би хэвийн бусаар явдаг ингэхэд хотод 20 л, хөдөөд 13 л зарцуулдаг байсан.

Анхаарах:

Ингээд маш их материал уншиж үзэхэд 99% нь тухайн машиныг унаж үзээгүй хүмүүсийн сөрөг дүгнэлт байв. Зарим нэгийг нь бичье.

  1. Ийм машин нь манай их хүйтнийг тэсвэрлэж чадахгүй, үнэтэй батерэй нь анхны өвөл ажиллахаа болино. Япон халуун уур амьсгалтай, их хүйтэн болдоггүй тул  хүйтнийг машинд бодолцоогүй...
    +++ Гэхдээ ухаантай Япончууд бага зэргийн хүйтний нөхцөлийг тусгасан. Их хүйтэрвэл компьютер нь өндөр хүчдэлийн батерэйд очих ачааллыг автоматаар хязгаарлана. Хянах самбар дээр «мэлхий» гарч ирнэ. Энэ нь хязгаарлана гэсэн үг. Машины хүч чадал буурна, гэвч энэ нь хүйтэн батерэйг их тог-оор цохиулж батерэйг «үхүүлэх, нураах»-аас сэргийлнэ. Хөдөлгөөн эхлэхээр батерэй халж, хязгаарлалт үгүй болж, машин бүрэн хүч чадлаараа ажиллана. Ерөнхийдөө онцгой асуудал үүсэхгүй. Миний машин 98 оных, монголын олон өвлийг онцын хүндрэлгүй давсан.
  2. Дотоод шаталтын хөдөлгүүр байнга компьютерээр асаж, унтарна (заримдаа минутад хэд хэдэн удаа), иймээс стартераа байнга сольж байх хэрэгтэй болно...
    +++ Стартер байхгүй. хөдөлгүүрт залгасан мотор-генератор бий. хөдөлгүүрийг асаах нь ачаалал биш.
  3. ДШХ-ийг байнга асааж, унтраадаг. Иймд тэр нь ажлын температур хүртэл халахгүй, иймээс түргэн элэгдэнэ.
    +++ ДШХ явалтын 90-95%-д ажиллана. хөдөлгүүр нь гэрлэн дохио хүлээж зогсохоос бусад тохиолдолд байнга ажиллана. Япончууд температурын хяналтыг бодолцсон бөгөөд хөдөлгүүрийн температур доод хязгаартаа хүрэхэд, хөдөлгүүр асч, халж эхэлнэ.
  4. Өвөл хүйтэн байна.
    +++ Өвөлдөө машинд даарахгүй. Агааржуулагч нь салоныг шаардлагатай температур хүртэл халаагаагүй байхад хөдөлгүүр унтрахгүй. Антифризийн температур шаардлагатай хэмжээнээс доош буухад хөдөлгүүр асан халж эхэлнэ.
  5. Хөдөлгүүрийн чадал 58 морины хүчтэй бөгөөд 1300 кг хүнд жинтэй автомашиныг гүвээ өндөрлөг руу гаргаж чадахгүй...
    +++ Ташаа ойлголт. Цахилгаан хөдөлгүүрийг мартаж болохгүй. Тэр нэмэлт 30-40 морины хүч гаргана. Машиныг өндөрлөг руу гаргах нь асуудал биш. Харин өндөрлөг газраас уруудахад нэг дусал бензин гарздахгүй (тормозны хүчлүүр нь цахилгаан, хөдөлгүүр асаах шаардлагагүй)
  6. 120 км/ц-аас илүү хурдлахад батерэй цэнэгээ алдаж эхэлнэ (хөдөлгүүр бага эргэлттэйгээс болж), мөдхөн 10-15 минутын дараа сууж эхэлнэ, самбарт «мэлхий» зураг гарна, машины хурд автоматаар 15 км/цаг хүртэл багасна, батерэйг цэнэглэх хүртэл илүү хурдалж чадахгүй.
    +++ Анхны өдөр 120 км/ц хүргэсэн, компьютер цэнэгтэй байгааг харуулсан, 130, 140, 150 цэнэгтэй хэвээр... дараа нь тоормослолоо. Жигд хөдөлгөөний үед л өндөр вольтын батерэй цэнэглэгдэнэ, хурд авахад цэнэг алдагдана... энэ бол хэвийн зүйл. Машины хурдны заалт 135 хүрлээ... Энэ үед өндөр хүчдэлийн батерэй цэнэглэгдэнэ. Дээрх шиг юм бичдэг зохиогчдын тухай юу ч хэлэх билээ...
  7. Машин Японоос ирмэгц навигацыг унтраах хэрэгтэй. Тэгэхгүй бол буруу заана !!!
    +++ Тайлбарлах шаардлаггүй байх.
  8. Машины ямар нэг зүйл эвдэрвэл түүнийг засах газар байхгүй, Япон руу буцаахаас өөр аргагүй.
    +++ Машиныг анх авахад Улаанбаатарт энэ маркийн машиныг засварладаггүй байсан. Одоо Улаанбаатар хотоор дүүрэн засварын газартай болсон.

Энэ бүх цуурхалыг интернет болон сэтгүүлээс авсан янз бүрийн «онолчид»-ын тухай би ам ангайхгүй. Тэдгээрийн дүгнэлтийг уншихад үндэслэлтэй юм шиг. Гэвч Приус машиндаа суухад Япончууд бүгдийг тооцож үйлдвэрлэснийг мэдэрдэг. Одоо өөрийнхөө машины тухай ярья.

Би түүнийг УБ-д хүнээс худалдаж авсанаас хойш 6 удаа хөдөлгүүрийн тос + шүүлтүүр, хэд хэдэн удаа очлуур, өвлийн ба зуны дугуй, бензин ба агаарын шүүлтүүр, сальник, шил арчигч, наклад, пүрш амортизатор сольсон. Одоо машины нийт гүйлт 210 мян.км (би 163 мян.км байхад авсан).

Танд 500 тэмдэгт үлдсэн байна.