VOLVO XC60 ЯАГААД АЮУЛГҮЙ МАШИН ГЭДГИЙГ ЭНЭ БИЧЛЭГ БАТАЛНА

Волво-ийн машинууд 2020 онд ослоос үүдэлтэй жолооч, зорчигчийн амь нас эрсдэлийг үгүй хийхээр хичээж байгаа билээ. Тэгвэл цоо шинэхэн ХС60 загвар ямар ч байсан урагш алхлаа.

Компанийн төлөөлөгчийн мэдээлснээр өмнө нь хэзээ ч ийм аюулгүй машин байгаагүй гэсэн юм, би ч бас ижил байр суурьтай байна. Шведийн компани шинэ бүтээлдээ ослоос бултах технологи бас суурилуулсан гэдгийг та бүхэнд мэдэгдэхэд таатай байна. Жишээ нь урд гэнэт саад гарч ирэхэд руль автоматаар зүүн дарж бултах жишээтэй.

За тэгэхээр үндсэн агуулгадаа оръё. Түүнийг хөндлөнгөөр нь бүтэн эргүүлэх туршултад оруулахад доторх зорчигчид ямар нэгэн гэмтэлгүй, салонд цөмөрч орох зүйлс байхгүй байгаа нь нэн сонирхолтой санагдлаа. Энгийн машинууд бол ингэж олон эргэхэд дээвэр нь салон руу чихэгдээд орчихдог гэдгийг ихэнх маань мэдэх байх.

Танд 500 тэмдэгт үлдсэн байна.