YOKOHAMA ДУГУЙН ҮНИЙН САНАЛ

Япон улсын резинэн эдлэлийн анхны үйлдвэр YOKOHAMA компани нь (The Yokohama Rubber Co.,Ltd) 1917 оны 10-р сард Фурукава Электрик (Furukawa Electric), Америкийн Гүүд Рич Корпораци (Goodrich Corporation) нарын хамтарсан компани болон анхны шаваа тавьсны дараа 1963 онд одоогийн нэр THE YOKOHAMA RUBBER CO.,LTD болж шинэчлэн байгуулагдсан түүхтэй.

Дугуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэлээр Япон улсад 3-рт, дэлхийд 7-р жагсдаг. Япон улсад 10, дэлхий даяар 15 үйлдвэр, 25 салбар компанитай 17600 орчим ажилтантай дэлхийн хэмжээний компани юм.

YOKOHAMA компани Passenger Car ангиллын бүх төрлийн автомашин, авто уралдааны машин, Truck&Bus ангиллын хөнгөн хүнд даац, нийтийн тээврийн хэрэгсэл, Off The Road буюу Уул уурхайн хүнд машин механизмын дугуйг үйлдвэрлэж гадаад дотоодын зах зээлд нийлүүлдэг. Мөн Belt conveyor - Резин конвейр, High Pressure Hose-Өндөр даралтын гидрийн шланк зэрэг аж үйлдвэрийн зориулалттай  сэлбэг хэрэгслийг үйлдвэрлэдэг.

  • Дэлхийн орон орны хэрэглэгчдийн талархлыг өндөр чанар, аюулгүй байдал, тав тух, сэтгэл татам хийцтэй бүтээгдэхүүнээрээ хүлээж чадсан. Энэ нь YOKOHAMA брэндийн бүтээгдэхүүний технологийн дэвшлийн нууц нь юм.
  • Америк, Канад, Австрали, Герман, Филиппин, Вьетнам, Хятад, Тайланд, Орос зэрэг 7 улсад салбар компанитай.
  • 2017 онд YOKOHAMA-гийн 100 ЖИЛИЙН ОЙ тохионо. 100 жилийн ойг угтаж тус компани GRAND DESIGN-100 нэртэй аяныг эхлүүлээд байгаа юм.
  • Улаанбаатар хотод 6 салбар дэлгүүрээр бүтээгдэхүүнээ худалдаалж байна. Мөн Эрдэнэт, Дархан зэрэг хотын салбараас худалдан авах боломжтой.

I/T-s G073 дугуйн онцлог

M/T дугуйн онцлог

A/T-s дугуйн онцлог