ГИДРИЙН ШИНГЭНИЙГ ХЭРХЭН СОЛИХ ВЭ? №339

Гидрийн шингэн нь рулыг зөөлөн байлгахад тусалдаг чухал шингэн. Хэрвээ таны руль бага зэрэг хатуу болсон байвал, руль дарахад сонин авиа гарч байвал солих цаг болсныг илтгэж байгаа юм.

  • Шингэнийг тогтмол 20,000 км эсвэл 2 жилдээ нэг солих шаардлагатай гэж үйлдвэрлэгчээс зөвлөдөг.
  • Шингэнийг өнгөөр нь шинжиж хэрхэн солихыг шийдэж болдог. Жишээ нь шингэн хар, бор өнгөтэй болсон, гялтгасан, металл үртэстэй болсон, үнэртэй болсон бол тосыг тосоор угаах шаардлагатай, харин харавтар өнгөтэй болсон бол, үүнийг гарын авлага ном дээр солиход л хангалттай гэж байвал тийм ч их тосоор угаахгүй сольж болно.

Хэрэглэх багаж:

  • Холболтын 2 труп,
  • бахи,
  • гидрийн банкны бөглөө,
  • хуучин тос хийх зориулалтын сав

Холболт

Бүдүүн, нарийн 2 труп байгаа

  • Нарийн трупыг салгана
  • Үетэй трупыг нарийн трупны рулийн апратнаас ирж байгаа шаланктай холбоно.
  • Уртасгагч шаланкыг хуучин тос юүлэх савруу барина.

Солих

Энэхүү үйлдлийг маш хурдан хийх хэрэгтэй. Учир нь хөдөлгүүр ассан тохиолдолд гидрийн саван дахь тос маш хурдан юүлэгдэнэ. Мөн ажил гүйцэтгэхдээ хүнтэй хамтран гүйцэтгэж болно. Учир нь хөдөлгүүр асааж, унтраах үйлдлийг хурдан гүйцэтгэх хэрэгтэй.

  1. Хөдөлгүүрийг асааж гидрийн банканд байгаа шингэнийг Min хэмжээнд хүртэл хуучин тосыг юүлнэ. Min хэмжээнд хүрвэл хөдөлгүүрийг унтраана
  2. Шинэ гидрийн шингэний тосыг гидрийн банканд дүүртэл хийнэ.
  3. Дахин хөдөлгүүрийг асааж тосны төвшин Min хэмжээнд хүртэл юүлнэ.
  4. (2-3 дахь үйлдлийг 3-4 удаа давтан хийнэ.) ингэхдээ хуучин тос юүлж буй савруу гарч байгаа тосны өнгийг анхаарах хэрэгтэй. Юүлэгдэж буй тосны өнгө шинэ тосны өнгөтэй ижил болсон тохиолдолд дээр үйлдлийг зогсооно.

Тос ЦЭВЭР болсон тохиолдолд

1. Уртасгагч шаланкыг гидрийн банкны амсар руу барина.

  • Эхний ээлжинд гидрийн банкийг шинэ тосоор дүүргэнэ.
  • Цикл үүсгэнэ (рулийг эргүүлэн баруун, зүүн хязгаар руу ханатал дарна, энэ үйлдлийг 3-4 удаа давтана)
  • Энэ үйлдлийг хийгдсэний дараа тос дахин бохирдоно

2. 5 дугаар алхмын 3 болон 4 дэх үйлдлийг давтан хийж гидрийн шингэний тосыг дахин цэвэр болгоно. Үүний дараа 6 дугаар алхмын 1 дэх үйлдлийг давтан хийнэ.

3. Үүний дараа 5 дугаар алхмын 3 дахь үйлдлийг давтан хийнэ. Энэ үйлдлийг хийж буй зорилго нь гидрийн банк нь дахь тосны хэмжээг Min болгоход оршино.

Холболт салгах

  1. Үетэй трупыг нарын трупны рулийн апратнаас салгана.
  2. Нарийн трупыг буцаан холбоно.
  3. Хомутыг сайн чангална.
  4. Ойр орчмыг асгарсан тосыг арчиж цэвэрлэнэ.

Шалгах, тосны хэмжээг тохируулах

1. Тосыг тааруулах хийнэ

  • Гидрийн банк дээр мах хэмжээ хүртэл тос хийнэ
  • Хөдөлгүүрийг асаана (тос дундарна)
  • Гидрийн банк дахь мах хэмжээ хүртэл дахин дүүргэнэ.

2. Рулийг 2 тийш ханатал дарна

  • Хий орсон эсэхийг шалгана
  • Хэрвээ хий орсон байвал бага зэрэг ёнгинож дугарна.

3. Хомутыг сайн чангалсан эсэхийг дахин шалгана.

Танд 500 тэмдэгт үлдсэн байна.