БИ ТҮРҮҮЛЭЭД ГАРЧИХЪЯ НАЙЗАА

Хүнийг үлгэрлэж хүмүүжүүлэх нь үглэж хүмүүжүүлэхээс амар - Сенека

Буруу талаар гүйцэж түрүүлэх болон зогсоол руу уралдаж машинаа тавьдаг талаар  Оросын сэтгэл судлаач Анна Хэниканатай ярилцлаа.

Сайн байна уу, Хатагтай Анна?

Замын хөдөлгөөнд оролцож байхад бусад жолооч нар буруу талаар гүйцэж түрүүлэх гэж дайрах, бас зогсоол руу машинаа байрлуулах гэж байхад уралдаад ороод машинаа байрлуулах тохиолдлууд гаргадаг даа. Та энэ талаар  зөвлөгөө өгөөч?

Анна:

Сайн байна уу? Сонсогчдоо. Автомашин жолоодоод замын хөдөлгөөнд соёлтой оролцоно гэдэг нь цэвэр хувь хүний ёс суртахууны асуудал юм л даа.

Ийм тохиолдлууд зөндөө байдаг. Тэгэхдээ бид зөндөө байдаг гээд тийм байдлыг өөхшүүлж бас болохгүй ээ.

Та аль болохоор өөрийгөө  хамгийн түрүүнд үнэлдэг байх хэрэгтэй. Үнэлнэ гэдэг нь өөрийгөө хайрлаж, өөрийгөө сургахыг хэлээд байгаа юм л даа. Зогсоол руу дайрах, буруу талаар гүйцэж түрүүлэх зэрэг үйлүүдийг гаргахгүй байхын тулд жолооны дүрмийг сайн мэддэг байхаас гадна ёс суртахуунтай байх нь  чухал юм

Сүүлийн үед жолооч болно гэдэг их амархан болжээ. Жолооны дадлага бараг хийгээгүй, дүрмээ сайн мэдэхгүйгээр жолооч болоод байдаг болж. Энэ тал дээр та нэгэнт жолооны хүрдний ард суух л гэж байгаа бол ном дүрмийнх нь дагуу жолооч болох хэрэгтэй. Тэнд танд жолоо барих дүрэм, машиныг хэрхэн удирдах талаар заахаас гадна, ёс суртахууныг хүртэл заана шүү дээ.

Тэгэхээр би юу гэх гээд байна гэхээр та өөрийгөө хүндэл, өөртөө зааж сургаарай, тэгээд  сурснаа хэвшил болгох хэрэгтэй шүү.

Байзаарай , магадгүй та яг одоо машины урдуур буруу талаар нь дайрч урд нь гарах гэж байна уу?.... Тэгвэл зогсоорой, битгий яар тайван,  зөв талаар нь дохиогоо өгөөд урд нь гараарай.

Бусдад өөрийгөө харуулж үлгэрлэж чадвал тэд ч гэсэн танаас суралцдаг юм шүү гэдгийг санаарай.

Баярлалаа Анна.

Танд 500 тэмдэгт үлдсэн байна.