АНХААРАЛ

Өглөө босоод хийх юмаа бод, орой унтахдаа хийсэн юмаа бод - С.Пифагор

Анхаарлаа хэрхэн сарниулахгүй байх талаар Оросын сэтгэл судлаач Анна Хэниканатай ярилцлаа.

Сайн байна уу? Хатагтай Анна. Жолооны ард байгаа хүнд анхаарал сарних явдал бишгүй л тохиолддог. Чухам яагаад анхаарал сарнидаг вэ? Анхаарал байнга сарниад байхаар ямар арга хэмжээ авах вэ тэ энэ талаар зөвлөөч?

Анна: Анхаарал гэдэг нь их том сэдэв л дээ. Би өнөөдөр ерөнхий тайлбарлая. Хүний сэтгэц ухамсар бусад зүйлээс хөндийрөн нэг зүйл дээр чиглэж төвлөрөх процессийг анхаарал гэж хэлдэг. 

Тэгвэл жолоо барьж байгаа хүн маш анхааралтай байх ёстой шүү дээ. Гэтэл бид өөрсдөө анхаарлаа сарниулах зүйлийг байнга хийж байдаг.

Тухайлбал: хоол идэх, эмэгтэйчүүд нүүрээ будах, эрэгтэйчүүд сахлаа хусах, мессеж бичих, хэдий чанга яригчаар эсвэл чихэвчээр утсаар ярьж байсан ч гэсэн таны тархины хагас нь өөр газар, хагас нь зам дээрх хөдөлгөөнийг харахтай үгүйтэй л явж байдаг.

Өөрт тань цаг хэмнэж байгаа юм шиг санагдаж болох ч эдгээр нь таны анхаарлыг сарниулж эрсдэлд орох боломжийг 50%-аар нэмэгдүүлдэг гэдгийг мэддэггүй, мэдсэн ч үл тоомсорлодог.

Зарим хүмүүс хэд хэдэн төрлийн ажиллагаан дээр анхаарлаа нэг зэрэг чиглүүлэх чадвартай байдаг. Эдгээр хүмүүсийг идэвхтэй анхааралтай хүмүүс гэдэг. Харин зарим хүмүүс нэгээс нөгөө рүү анхаарлаа удаанаар шилжүүлдэг. Эдгээр хүмүүсийг хожуу идэвхтэй анхааралтай хүмүүс гэж шинжлэх ухаанд нэрлэдэг. Тэгэхээр хүн бүхний анхаарал сарнилт өөр өөр байдаг гэсэн үг л дээ.

Тиймээс та өөрийнхөө анхаарлыг төвлөрүүлэхэд амархан байна уу , эсвэл удаан байна уу гэдгээ ажиглаж байгаад анхаарал сарнихад нөлөөлж буй зүйлүүдээс татгалзаж сурах нь зөв юм шүү.  Жолоо барьж байхдаа аль болох анхаарлаа замын хөдөлгөөн рүү чиглүүлэхийг хичээгээрэй.

Анхаарал болгоомж хэзээ ч илүүдэхгүй шүү.

Баярлалаа Анна.

Танд 500 тэмдэгт үлдсэн байна.