24 ЦАГИЙН УРАЛДААНЫГ ХАЛЬСАН ДЭЭР БУУЛГАНА ГЭДЭГ ХҮНД АЖИЛ

24 цагийн уралдаанд оролцогчдоос гадна зураглаачид асар их ачаалалтай ажилладаг. Олон даваа бартааг туулж, агшин бүрийг хальс нь дээр буулгах гээд борви бохис хийлгүй хөдөлмөрлөдөг.

Жишээ нь  Бельги улсад болсон Spa24 уралдааны олон бартаа саадтай  тойрог зам дээр зураглаачид хүнд тоног төхөөрөмжөө нэг цэгээс нөгөө цэг хүртэл зөөхийн тулд биеийн хүчин чармайлт ихээр гаргаж байв.

Мэдээж хүнд тоног төхөөрөмж зөөх нь богино хугацааны уралдаан дээр ч тулгардаг асуудал. Харин 24 цагийн уралдааны хамгийн хүнд хэсэг бол нойртойгоо тэмцэх. Зураглаачдын хэлснээр 30 минут дуг хийх боломж олдох нь өдрийн тэнгэрт од харахтай адил байдаг гэжээ.

Мэдээж тэр бүх хүнд хүчир ажил өөрийн үр шимээ өгдөг нь сайхан. Доорх Spa24 уралдааны бичлэг дээр зураг авалт хэрхэн хийдэг болохыг тодорхой харуулсан байна.

Танд 500 тэмдэгт үлдсэн байна.