ХАРАХГҮЙ ӨНГӨРВӨЛ АЛДАС БОЛОХ ROLLS-ROYCE CULLINAN

Саяхан Instagram хуудаснаа нэгэн залуу шинэхэн бүтээгдсэн Rolls Royce-ийн зургийг үйлдвэрлэгчийнх нь зөвшөөрөлгүй цацаж “Энэ гайхалтай бүтээлийг дэлхий нийт харах хэрэгтэй” гэж. Хэдий  Rolls Royce-ийх зургаа буулгахыг хүссэн ч  “Хүн бүр үүнийг харах эрхтэй” гэсэн залуугийн үг тэдний амыг таглажээ.

Үнэхээр л дэлхийн хамгийн шилдэг SUV бүтээгчдийн ур ухаан шингэсэн уг аварга жаалыг хүн бүр харах эрхтэй.
Тэр тусмаа суудлыг нь, бурхан минь суудлыг нь л харчих!

Орчин үеийн Rolls-Royce-ын суудал уур хүрмээр гайхалтай том хийгдэх болсон. Бүгдийг нь нэг бүрчлэн хараарай…
Орчин үеийн Rolls-Royce-ын суудал уур хүрмээр гайхалтай том хийгдэх болсон. Бүгдийг нь нэг бүрчлэн хараарай…

Зургийг нь харахад бусад энгийн машинуудаас нэг их ялгарахаар том санагдахгүй байж магадгүй. Харин машины зогсоол дээр байгааг нь харвал эрх ямбатай нэгэн шиг л онцгойрч харагдана шүү дээ.

Энэ Cullinan-ийг яг юутай зүйрлэж хэлмээр юм бэ дээ…. Ямар нэг маш том зүйл юу байдаг билээ… Надад гэхдээ зүйрлэл бодох хүсэл алга, зүгээр л гөлрөөд баймаар байна.

Энэ муу жаал миний толгойноос бүр салахаа байлаа. Дотор нь суугаад явбал алдартай шоу-ний гол дүр шиг л мэдрэмж төрөх байх даа.

Instagram-д цацагдсан зургуудаа албан ёсоор татаж авах хүртэл нь бид уг тансаг тэгийн хүчин чадал, нэмэлт тоноглол гэх мэт зүйлсийн талаар таамаглал дэвшүүлж болох юм.

энэ сандлуудыг ээ!
энэ сандлуудыг ээ!

Танд 500 тэмдэгт үлдсэн байна.