HONDA LOGO

Logo гэдэг нь латин хэлнээс гаралтай үг бөгөөд хөрвүүлвэл үг, утга учир гэсэн утгыг агуулдаг. Honda Logo-ын анхны загвар нь:

  • 1996 оны 10 сард худалдаанд гарсан. Honda city-тэй адилхан загвар бөгөөд урт нь 3750мм, өргөн нь 1645мм, өндөр нь 1490мм гэсэн  хэмжээтэй энгийн жижиг тэрэг.Honda Logo нь 3 болон 5 хаалгатай ба урд дугуйгаараа хөтөлдөг. Цуваа 4 цилиндртэй, дан нударган голтой 1.3 литрийн багтаамж бүхий хөдөлгүүртэй. CVT автомат 3 болон механик 5 араатай хурдны хайрцагтай. 
  • 1997 оны 9 сард хэсэгчилсэн шинэчлэл явагдсан ба ABS  систем, SRS  аюулгүйн дэртэй болсон.
  • 1998 оноос спорт загварын TS худалдаанд гарсан ба энэ нь 1.3 литрийн багтаамжтай 91 морины хүчин чадалтай, 4 дугуйгаараа хөтөлдөг. 
  • 2001 онд Honda Fit худалдаанд гарснаар Honda Logo-ын үйлдвэрлэл зогссон байна.

Танд 500 тэмдэгт үлдсэн байна.