ЧИМЭЭ ОРСОН ТООРМОСЫГ ХЭРХЭН ОНОШЛОН ЗАСВАРЛАХ ВЭ?

  • Тоормосонд чимээ орсон үед жолоо барих нь хүндрэлтэй байдаг. Хэрэв таны машины тоормос чимээ гаргаад байвал наклад болон пиланзаа шалгаж үзээрэй.

НЭГДҮГЭЭР ХЭСЭГ: Тоормосонд чимээ ороход юу нөлөөлдөг вэ?

Тоормосонд чимээ ороход нөлөөлдөг хэд хэдэн шалтгаан бий. Дискэн тоормос болон бөмбөрт тоормосонд (барабан) дуу ороход дараах шалтгаанууд нөлөөлнө.

Шалгаан №1: Тоормос хуучирсан үед. Тоормосны наклад эсвэл колодка-н хуучирсан бол тоормосонд дуу орж болно.
Хэрэв накладны материал нь хэт бага болбол энэ нь тоормосны систем хэт халахад улмаар пиланз зурагдахад хүргэнэ. Мөн мэдрэгчинд хүрч, энэ чигээр нь удаан явбал пиланзыг гэмтээж дуу гарах эс үүсвэр болно.

Шалтгаан №2: Тоормос хир тортог болсон үед. Хэрэв бөмбөрт тоормосний систем хэт их хир тортогтой болсон бол энэ нь дуу чимээ гарахад хүргэнэ.

Тоос болон бусад замд явах үед бий болсон бохирдол нь, тоормосны хүч жигд бус тархахад хүргэж энэ нь дуу чимээ гарах шалтгаан болно. Энэ нь ихэнх тохиолдолд бөмбөрт тоормосны системтэй машинд тохиолддог. Учир нь гэвэл бөмбөрөөс гарсан тоос нь буцаад бөмбөрт очин түгжигдэх нь их байдаг тул.

Шалтгаан №3: Тохирохгүй тоормосны наклад суулгасан тохиолдолд. Хэрэв буруу тоормосны материал ашигласан бол энэ нь чимээ гарах шалтгаан болж болно. Энэ нь тохиолдолд тоормосыг солих шаардлагатай болно.

Шалтгаан №4: Тослогоо дутагдсанаас үүдэлтэй. Тоормосыг суурилуулах явцад хангалттай тосолгоог хийж өгөөгүй тохиолдолд дуу чимээ орно.

Шалтгаан №5: Тоормос хэт халснаас үүдэлтэйгээр. Хэт халалт нь тоормосыг дуу чимээ гарахад хүргэж болно.
Энэ нь машиныг хэт түрэмгий жолоодсоноос эсвэл бөмбөрт тоормосыг буруу суурилуулалтаас болж болно.

Хэрэв тоормос нь хуучирсан эсвэл буруу материал ашигласан байвал тоормосыг солих шаардлагатай.

ХОЁРДУГААР ХЭСЭГ: Тоормостой ажиллах бэлтгэлээ хангах

Шаардлагатай бүх багаж хэрэгсэл болон материалыг бэлдэх нь та ажлаа илүү үр дүнтэй хийхэд нөлөөлнө.

Шаардлагатай материалууд:

  • Allen-head and torx-head sockets / тусгай түлхүүр болон торцовны иш
  • Brake cleaner spray/ Тормос цэвэрлэгч цацалга
  • Flat-head screwdriver/ Хасах толгойтой бахь
  • Floor jack/Домкрат
  • Jack stands / Ивүүр
  • Pliers (adjustable)/ Торцов
  • Sandpaper (800 grit)/ Зүлгүүр (80-тай)
  • Silicone brake grease/ Тормосны силикон тос
  • Ratchet w/metric and standard sockets/  Торцов
  • Torque wrench/ Хүчний хянахтай торцов
  • Wheel chocks/ Дугуйны эвээс
  • Wire brush/ Сойтко
  • Wire hanger/Өлгүүр

ГУРАВДУГААР ХЭСЭГ: Дуу гарч байгаа хэсгийг тодорхойлох

Машины яг аль хэсгээс нь дуу гарч байгааг тодорхойлох нь чухал юм. Үүнийг хийхийн тулд та өөртөө туслах хүн байлгах хэрэгтэй.  

Алхам №1: Туслах хүн нь тээврийн хэрэгслийг ачаалал багатай замаар жолоодон явна. Замын аль нэг төгсгөлд зогсон таны ойролцоо ирэн тоормосоо гишгэн зогсоно.

Машины аль хэсгээс дуу гарч байгааг сайтар сонсоно. Энэ үйлдлийг машины хоёр талд нь хийж сонсон шалгана.

Та дуу чимээ нь машины урд эсвэл хойд тоормосноос гарч байгаа эсэхийг нь тодорхойлсны дараа засварын ажлаа эхлүүлж болно. Та хийж байгаа үйлдлээ машины хоёр талд нь хийх ёстой гэдгээ санаарай (Хэрэв баруун урд хэсгээс дуу гарч байвал зүүн урд хэсгийг хамтад заавал засах хэрэгтэй гэдгийг санаарай.)

ДӨРӨВДҮГЭЭР ХЭСЭГ: Тээврийн хэрэгслээ бэлдэх

  • Алхам №1: Тээврийн хэрэгслээ тэгш гадаргуу дээр зогсоох, энэ үед “Зогсох P” араандаа хийхээ битгий мартаарай.
  • Алхам №2: Газар үлдэх дугуйнуудад эвээс хийж өгөх.
  • Алхам №3: Машинаас салгах дугуйнуудын боолтыг суллах.
  • Алхам №4: Тээврийн хэрэгслийг өргөх. Данхраадаа ашиглан дугуйнуудыг газраас өргөгдтөл дээш өргөх.
  • Алхам №5: Данхраадыг суурийг байрлуулах. Машины хатуу гадаргуу доор байрлуулсны дараа тээврийн хэрэгслийг доошлуулан данхраадны суурь дээр тогтоох.
  • Алхам №6: Дугуйны боолтыг салгах дугуйг салгах. 

ТАВДУГААР ХЭСЭГ: Чимээ орсон дискэн тоормос.

Алхам №1: Тоормосны аппаратны боолтыг салгах. Тохирох торцовыг ашиглах боолтыг суллах.

Зөвлөмж: Хэрэв тоормосны гэр нь боолтыг дагаж эргээд байвал бахиар тогтоож байгаад суллах гээд үзээрэй.

Алхам №2: Тоормосны гэрийг гүүшингээс (амортизатороос) төмөр утгаас өлгөн тогтооно. Энэ үед тоормосны хоолойд ямар нэгэн даралт очихгүй байх ёстой гэдгийг санаарай.

Алхам №3: Накладыг тоормосны гэрээс салгах.

  • Алхам №4: Наклад болон тоормосны диск-д ямар нэгэн цууралт эсвэл “Халуун цэг” үүссэн эсэхийг шалгах. Хэрэв тийм бол тоормосыг солих нь зүйтэй.
  • Алхам №5: Тоормосны накладыг зүлгүүрээр зүлгэх. 800-тай зүлгүүрээр накладанд үүссэн үрэлтийг зүлгэн тэгшилнэ.
  • Алхам №6: Накладанд тоормос цэвэрлэгч шингэн цацна. Хаттал нь хүлээх.
  • Алхам №7: Тоормосыг цэвэрлэх. Бэлдсэн сойткоо ашиглан накладны гэр, хавчаар болон накладыг цэвэрлэнэ.
  • Алхам №8: Тоормосыг тослох. Тоормосны силикон тосноос тоормосны наклад болон түүний хавчаарын талуудад нимгэн давхаргыг түрхэж өгөх.
  • Алхам №9: Накладаа буцаан суурилуулах.
  • Алхам №10: Тоормосны гэрийг буцаан суурилуулах. Торцовоор тоормосны гэрийн боолтыг тохирох даралтад хүртэл нь чангалах.

ЗУРГАДУГААР ХЭСЭГ: Чимээ орсон бөмбөрт тоормос (брабант тоормос)

Алхам №1: Дугуйн бул эсвэл голоос тоормосны бөмбөрийг татаж салгах. Хэрэв бөмбөр нь гулгаж гарч ирэхгүй байвал алхаар бэхэлгээний шпилк-ний голоор цохин суллана. Бэхэлгээний шпилк-г цохиж болохгүй шүү.

Зөвлөмж: Зарим бөмбөрт тоормосыг салгахын тулд хаалтыг нь салган буцаан суулгах шаардлагатай болдог. Энэ тохиолдолд та өөрийн тээврийн хэрэгслийн гарын авлага хараарай.

Алхам №2: Тоормосны бөмбөрийг тоос шорооноос салгах. Тоос шороон салган хогийн саванд хийх.

Анхааруулга: Тоормосны бөмбөрийг салгаж байх явцад тоормосны тоос шороо нь агаарт тарах магадлалтай уг тоос шороогоор амьсгалахгүй байхыг анхааруулж байна.

  • Алхам №3: Тоормосыг цэвэрлэх. Тоормос цэвэрлэгчийг ашиглан колодка болон бусад хэсгүүдийг сайтар цэвэрлэх.
  • Алхам №4: Колодка-г зүлгүүрээр зүлгэх. Зүлгүүр ашиглан колодкан гадаргууг тэгширтэл нь зүлгэнэ.
  • Алхам №5: Колодка-н дээр тоормос цэвэрлэгч цацлагыг ахин шүрших. Тоормос цэвэрлэгч цацлагыг ахин цацаж хаттал нь хүлээнэ.
  • Алхам №6: Тоормосны бөмбөгөрийг буцаан суурилуулах. Хэрэв тоормосны бөмбөр нь сул хөдөлгөөнтэй эсвэл ямар нэгэн татах хүч өгөөгүй байхад эргэж байвал, тоормосны бөмбөрийг доорх зааврыг дагуу тохируулах шаардлагатай.
  • Тэмдэглэгээ: Бөмбөрт тоормос болгон гарааг тохиргоо хийх боломжтой гэсэн үг биш болохыг санаарай.

Бөмбөрт тоормосыг тохируулахын тулд:

  • Бөмбөрт тоормосыг салгах
  • Тоормосны тохируулгыг олох. Энэ нь яг шүдтэй дугуй мэт харагдах төмөр байх болно.
  • Хасах толгойтой отвёрка ашиглан шүдтэй тохируулгыг эргүүлэх. Энэ нь зөвхөн нэг чиглэлд эргэж байх ёстой ба эргэлтийг явцад ”таг” гэж дуугарч байх ёстой.
  • Эргүүлэхдээ ганц, хоёр л удаа таг гэж дуугаргаад буцаан суурилуулах.
  • Уг процессыг колодканд бага зэргийг таталт мэдэгдтэл үргэлжлүүлэх.

ДОЛДУГААР ХЭСЭГ: Засвараа дуусгах

Алхам №1: Дугуйг буцаан суурилуулах. Дугуйны боолтуудыг од хэлбэрийн дарааллаар бэхлэгдтэл нь чангална.

Алхам №2: Тээврийн хэрэгслийг газарт буцаан буулгах.

Алхам №3: Дугуйны боолтуудыг бүрэн гүйцэд чангалах. Од хэлбэрийн дарааллын дагуу дугуйны боолтыг үйлдвэрийн заалтыг даралтад хүртэл чангална.

Алхам №4: Тоормосоо шалгах. Тээврийн хэрэгслийг жолоодож үзэн тоормос хэвийн ажиллаж байгаа эсэхийг шалгана.

НАЙМДУГААР ХЭСЭГ: Хэрэв асуудал засагдаагүй байвал

Хэрэв тоормосноос чимээ гарсан хэвээр байвал эсвэл хэсэг жолоодлогын буцан чимээ орвол, энэ нь урьдчилан төлөвлөгдөөгүй асуудал үүссэнийг илэрхийлнэ.

  • Тоормосын накладыг ахин шалгаж шаардлагатай бол солино.
  • Эсвэл тоормосны чимээ гарахад нөлөөлж байгаа өөр суурь асуудал байж болзошгүйтэй холбоотой ба энэ нь гол төмөр, хурдны хайрцаг зэрэг байх магадлалтай.

Хэрэв асуудал үргэлжилсээр байвал мэргэжлийн механикт хандан тоормос болон бусад асуудлын суурь байж болзошгүй эд ангид оношилгоо хийлгэх шаардлагатай.