NISSAN X-TRAIL

Nissan X-trail нь Nissan автомашины үйлдвэрлэн борлуулдаг Crossover хэлбэрийн суудлын автомашин юм. Үйлдвэрлэлийг Кюшю үйлдвэр хариуцдаг. 1997 онд 32-р Токио моторшоунд танилцуулагдаж байсан Trail Runner-ийн араас зах зээлд түрэн гарсан машин бол X-trail юм.

Нэг хэсэг нь Nissan Rusheen загварын дараа үе болон гарч ирсэн гэж ярьдаг ч, машины хэлбэр болон төлөвлөгдсөн байдлаараа тэс ондоо учир цоо шинэ машин гарсан гэж хэлэх нь зөв юм. Улмаар эхэн үеийн Т30 нь 4 хүн тухтай суугаад явахаар, 4 дугуйгаар хөтөлдөг (урдаа хөтлөгчтэй ч байгаа), X-trail-тай суурь нэгтэй Dualis нь засмал замтай газраар явдаг байхад, Х-trail нь замгүй газраар явагч байх талтай.

Кюшю Nissan үйлдвэрийн сайтад ороод үзэхэд Dualis нь кросcовeр ангилалд орж байхад, X-trail нь 4 дугуйгаар хөтөлдөг Pathfinder (Террано)- тай нэгэн ангилалд орохоор. Дэлхийн 167 оронд 800.000-аад борлогдсон. Toyota RAV4, Honda CR-V-тай эн зэрэгцэн өрсөлдөх дэлхийг байлдан дагуулах машин болж чадсан юм. Өрсөлддөг машинууд нь голдуу дээд зэрэглэлийн чиг хандлагыг тавьж загварын шинэчлэлээ хийж байсан бол X-trail нь замгүй газраар явахаар төлөвлөгдөн хийгдэж байсан. Тэгэхдээ суудлын тэрэг ангилалд багтсан учир Nissan Patrol мэт (ус даван туулах чадвар 700мм) маш бат бөх хийцээр хийгдсэн бус, бартаат зам туулах чадвар , ус даах чадвараараа 300 мм орчим үзүүлэлттэй байгаа нь энгийн суудлын тэрэгт багтах болж байгаа юм.

Европт  (Clean Diesel) ангилалд зөвхөн энэ машин багтдаг учир, Dualis-аас хамаагүй үнэтэй зарагддаг байна. Хойд Америкийн зах зээлийг ярих юм бол  эхэн үеийн X-trail Канад Мексикт зарагдаж байсан ч 2007 оны намраас Dualis-ын Хойд Америкт гаргадаг Rogue зарагдаж эхэлсэнээр X-trail-ийн Хойд Америк дахь борлуулалт зогссон юм. 2001 оноос 2009 хүртэл тасралтгүйгээр Японы дотоодын зах зээлд  SUV загварын  борлуулалтын тоогоороо 1-рт байна.

1-р үе Т30 (2000-2007он)

Японд зориулагдсан нь 2000сс бензин хөдөлгүүртэй (QR20DE хөдөлгүүртэй, SR20VET хөдөлгүүртэй турбо) зөвхөн байдаг бол. Европт дизель загвар ч байдаг байна. Мөн Ази, Австрали, Ойрх дорнодод  2500 сс бензин загвар ( QR25DE хөдөлгүүртэй ) гаргадаг байна. 4 дугуйгаар хөтөлдөг нь [all mode 4x4].

2000 оны 9 сар

Парисийн автосалонд X-trail concept car буюу  төлөвлөгдөн гарах гэж байгаа машин танилцуулагдсан байна.

2000 оны 11 сарын 13

Энэ өдрөөс борлуулагдаж эхэлсэн. Суурилагдсан хөдөлгүүр нь цуваа 4 цилиндртэй DOHC системтэй QR20DE, мөн SR20VET  гэсэн 2 загвар юм. Хянах дэлгэц нь голдоо, урд крыло зэрэгийг хуванцараар хийж өгсөн. Оотекжапанаас гаргасан тусгай зориулалтын загварын  урд нүүр бампер нь нэг болсон, дугуй хэлбэрийн урд гэрэлтэй style–AX борлуулагдаж эхэлсэн.

2001 оны 2 сарын 6

Цуваа 4 цилиндртэй интеркүлер турбо хөдөлгүүртэй, SR20VET хөдөлгүүртэй GT загвар борлуулагдаж эхэлсэн. Урд бампер, том хэлбэрийн урд нүүр хийж өгсөн.

2001 оны 10 сарын 1

Тусгай суудлын бүрээстэй, ксенон гэрэлтэй, шаврын хаалт зэргийг хийсэн [St], [Xt] шинэ загвар, Оотекжапанаас гаргасан тусгай хамгаалалттай Rider нэмж гарсан.

2002 оны 1 сар

Татар, Алиас, Мадрид, Дакар, Парижийн 24 дахь раллид R50 загварын Тerrano-гийн суурин дээр VQ35DE загвaрын хөдөлгүүртэй D22 загварын пикап , VQ35DE хөдөлгүүртэй R50 Terrano-той хамт уралдсан. 6 сард 7-р Токиогийн моторшоунд танилцуулагдсан. 10 сард [Stt], [Xtt] загварын тусгай бампертай  Аxis нэмж гарсан. Ус төрөгчийн хөдөлгүүртэй давхар цахилгаан мотортой FCV X-trail-д  Японы Зам Тээврийн Яамны сайдаас туршилтанд оруулах зөвшөөрөл олгогдсон.

2003 оны 6 сарын 9

Хэсэгчилсэн шинэчлэлт явуулсан. Урд, арын бампер, урд нүүрэн хэсэг хэлбэрээ өөрчилсөн.

2003 оны 9 сар

60-р Франкфуртын моторшоунд [X-TRAIL FCV]  танилцуулагдсан.

2003 оны 10 сар

37-р Токиогийн моторшоунд [X-TRAIL FCV] танилцуулагдсан.

2003 оны 12 сар

Энэ оны 11 сард [X-TRAIL FCV] 03 оны модел Японы Зам Тээврийн Яамнаас зөвшөөрөгдөж хамгийн бага хувийн зээлийн хүүтэйгээр борлуулагдаж эхэлсэн.

2004 оны 1 сар

Энэтхэг Нью Дели –д явагдсан 7-р "Auto Expo"-д танилцуулагдсан.

2004 оны 5 сарын 11

2003 онд хэсэгчилсэн шинэчлэлт хийгдсэнээс хойш борлуулалт зогссон байсан St, Xt нэмэгдэж гарч ирсэн. Кисенон гэрэл, урд суудал халаагчтай, урд  манангийн гэрэл, шаврын хаалт зэргийг тоноглож өгсөн.

2004 оны 8 сар

Энэтхэгт зарагдаж эхэлсэн.

2004 оны 9 сар

Парижийн автосалонд "X-TRAIL FCV" 2003 оны загвар танилцуулагдсан.

2004 оны 11 сар

Моррокод болсон раллид Т2 ангиллаар оролцсон. 4 –р байранд орсон.

2004 оны 12 сарын 24

"St", "Xt" загварыг зогсоож, "Stt", [Xtt] нэмж гаргасан. Арагшаа багаж руу нэвт ордог арын суудал, урд суудал халаагчтай, кисенон гэрэл, арын суудалд алжаал тайлах толгойн дэр тавьж өгсөн. 17 инчийн дугуй, ухаалаг түлхүүр зэргийг сайжруулан тавьж өгсөн.

2005 оны 2 сар

Пакистан руу экспортонд гаргах болсон.

2005 оны 4 сар

Авто Шанхай 2005-д "X-TRAIL FCV" танилцуулагдсан.

2005 оны 12 сарын 14

Хэсэгчилсэн шинэчлэлтийг хэрэгжүүлсэн. "Stt", "Xtt"загварт 2л-н сав 3 багтахаар сандлын арын халаасыг шинээр гаргаж өгсөн, бүх маркын машиндаа гэрэлийн тусгал тохируулагчтай, тоормозны дээд гэрэл зэргийг суурилуулж өгсөн. Дэлхийд анх удаа гадна өнгөлгөөний будаг нь хөнгөхөн сэв үүссэн ч дахин хэсэг хугацааны дараа сэргээгдэж хуучин шигээ болдог тусгай цэвэр будагаар будсан байна.

2006 оны 11 сарын 15

Нэг хэсгийг хэсэгчлэн өөрчилсөн. "Stt", "Xtt"-г зогсоосон. [S driving gear] нэмж гаргасан. Кузовын өнгө нь цайвар шар өнгө нэмэгдэж үндсэн 7 өнгөтэй болсон. Нэгэн зэрэг тусгай зориулалтын [Х экстрим лэза ] нэмэгдэж саарал арьсан суудлын бүрээстэй, модон доторлогоо оруулгатай болгож тоноглосон.

2007 оны 2 сарын 19

"X-TRAIL FCV"-н такси үйлчилгээний зориулалтаар гарч ирсэн. Японд анх удаа цахилгаан мотортой үйлчилгээний (такси) тэрэг болсон юм.

2008 оны 7 сарын 23

Германд Экстрэйл FCV цагаар уралдахад цахилгаан мотортой машин дунд рекордыг тогтоосон юм.

2-р үе Т31 ( 2007 оноос)

2 дахь үеийн X-trail нь Nissan С платформ буюу суурин дээр 2000сс MR20DE, 2500cc QR25DE гэсэн хөдөлгүүртэй загварууд мөн 4 дугуйгаар хөтөлдөг 20X серид байдаг 6 шаттай механик хурдны хайрцагтай гэсэн загваруудыг хийж өгсөн. 20S, 25S суурин дээр бүтээгдсэн Axis ч нэгэн зэрэг зарагдаж эхэлсэн.

2008 оны 9 сараас Renault-тай хамтран бүтээсэн 2000сс Turbo Clean diesel загвар нэмэгдэж гарч ирсэн. 4 дугуйгаар хөтөлдөг механизм нь all mode 4x4 болж дээшилсэн ч эхэн үеийн X-trail хянах дэлгэц голдоо байсан бол энэ 2 дахь үеийнх зөвхөн жолооч талдаа энгийн байрлалтай болсон байна.

2007 оны 3 сар

Женевийн моторшоунд нийтэд зарлагдсан, 4 сарын 26-нд Японд зориулагдсан нь танилцуулагдсан байна. Европоос ялгаатай нь урд нүүрэн хэсэг нь ондоо байдаг.

2007 оны 8 сарын 22

Японд борлуулагдаж эхэлсэн. Мөн 10 сараас Европт борлуулагдаж эхэлнэ. Мөн бага зэргийн сэв болоход хэсэг хугацааны дараа сэв нь өөрөө бүдгэрэн арилдаг тусгай технологиор гаргаж авсан цэвэр будагийг бусад өнгийн машинд авч ашиглах болсон.

2008 оны 9 сарын 4

Компьютерын удирдлагатай түлшний аппаратур бүхий дизель хөдөлгүүр суурилуулсан 20GT –г Японд борлуулж эхэлсэн.

2008 оны 11 сарын 26

Бага зэрэг өөрчлөлт хийгдсэн .Шилэндээ хамгаалалтын тентэй мөн бүх маркийн машинуудад будаг нь сэв тогтсон ч дахин сэргээгддэг цэвэр будгыг стандартчилах ажлыг хэрэгжүүлж, нийт 7 төрлийн өнгийг тогтоон үйлдвэрлэх болсон байна. "St", "Xt", "DRIVING GEAR" нэмэгдэж орсоноос гадна Оотекжапанаас [Perfomance spec] зөвхөн 4 дугуйгаар хөтөлдөг загвар нэмэгдэж гарчээ.

2008 оны 11 сарын 3

Хятадад загварын шинэчлэлт хийгдэж борлуулагдах болсон.

2009 оны 4 сарын 23

2 л-н багтаамжтай бензин түлштэй 4 дугуйгаар хөтөлдөг CVT тэрэгний түлш зарцуулалт сайжирсан.

2009 оны 12 сарын 9

Нэг хэсгийг хэсэгчлэн сайжруулсан. Урд хойд сандлын халаагчтай бүрээстэй болсон, хурд хянах төхөөрөмж суурилуулсан.  "20S", "20Xtt/25Xtt", "20GT" маркаар нь ингэж 3 хуваах болсон.

2007 оны 8 сар

Хэсэгчилсэн шинэчлэлт хийхээ зарласан. Өмнөх 20GT-тэй төстэй загвартай. Урд гэрлийг шинэчилсэн. Арын гэлийг сольсон мөн тоормосны гэрлийг LED болгосон. 20, 20X-тэй ижил 17 инчийн дугуйг хийсэн, 20G-д 18 инчийн дугуй шинээр хийсэн. Кузовын өнгө ч гүн ногоон зэрэг 2 өнгө нэмж нийт 7 өнгөтэй болсон байна.

Дотор талдаа голдоо хянах дэлгэцэн дотроо түлш зарцуулалтын байдал, засвар үйлчилгээ хийх шаардлагатай үед гарч ирэх зэргийг мэдээлэх жижиг дэлгэц суурилуулсан. Мөн 4 дугуйгаар хөтөлдөг CVT-тэй загварт замын байдлаас болж хурд тохируулан хянах системийг, бүх машинд ухаалаг түлхүүр +engine immobilizer (зөвхөн энэ машинд түлхүүр дарж хөдөлгүүр ажилдаг цахилгаан гэрлэн дохиололтой хулгайгаас хамгаалах систем бүхий түлхүүр) хийж өгсөн.

Маркийн хэлбэр загвар өөрчлөгдөж бензин хөдөлгүүртэй 20S-г 4 дугуйгаар хөтөлдөг болгож, 20Xtt/25Xtt загварын нэрийг 20X/25X болгон буцаан нэрлэж , 20X загварын 4WD тэрэг нь CVT-тэй болсон байна. AXiS-г Х-trima Х болгосон байна.

Энэ тэрэг нь SUV машины хувьд замгүй газраар явах машины нэгэн адил урд гэрэл, хаалт, манангийн гэрэл зэргийг томоор хийж өгсөн байна. Мөн хард дисктэй навигаци хийж өгсөн ч үнэ өртөгийг өсгөхгүйгээр X-trima Х plus navi HDD гэсэн загварыг боловсруулж өгчээ. Дэлхийд хамгийн анхны (автомашинаас ялгарах хорт хийн стандартад)-д тэнцсэн X-trail 20GT нь Японд анх удаа 2008 оны 9 сараас борлуулагдаж эхэлсэн.

Европт аль хэдийнээс мөрдлөг болгодог Евро 4 ( европт ашиглагддад машинаас гарах хорт хийг хянах журам )-д үндэслэж DPF буюу дизель хөдөлгүүрээс гарах хорт хийн дотроос хүнд харшил үүсгэх бодис байдаг гэж үзэн судалж байгаа, энэ бодисыг багасгах төхөөрөмж NОx хорт хийн бодис устгах төхөөрөмж шинээр оруулах болсон байна. Энэ арга хэмжээг Японы тал анхааралдаа аван арга хэмжээ авч эхлсэн байгаа.

Renault-тай хамтарч гаргасан M9R загварын хөдөлгүүр нь 1600 барын даралттай Пиэзо-электрик инжекторыг  түгээмэл ашиглагддаг компьютерийн удирдлага бүхий дизель хөдөлгүүрийг тавьж туршсан. Дизель машинд байсан дуу чичиргээг бензин хөдөлгүүртэй машинтай адил дуу чимээ бага болгон, баланс шифт тавьж өгч чичиргээг байхгүй болгосон байна. Өндөр чадавхтай тоног төхөөрөмж ба нарийвчилсан тохиргоо хийгдсэнээр өндөр хүчин чадал ба бага хэмжээтэй хаягдал хий гаргах  2 –г зэрэгцүүлэн шийдэж чадсан мөртөө тийм ч үнэтэй биш машин болж чадсан юм.

Хурдны хайрцгийн хувьд анхандаа европт ашиглагдаж байсан 6 шатлалтай механик хурдны хайрцагтай  байсан бол 2010 оны 7 сард гар шилжүүлэгтэй  6 шатлалтай автомат хурдны хайрцаг нэмж тавьсан. 6 шатлалтай автомат тэргэнд дизель тэрэгт тавьдаг NОx хорт хийг устгах тоноглол, автомат  хөдөлгүүр тохиргоог авч ашигласан байна. Урд нүүрэн тал ба бампер зэргийн гадна үзэмж нь европт гаргадагтай адилхан болсон.

Ижил хүчин чадалтай бензин хөдөлгүүртэй машинаас нүүрс хүчлийн хорт хийн хэмжээг багасгаж, 3 дахин түлш зарцуулалтыг сайжруулж чадсан байна. Үүнийг батлахын тулд арын хаалган дээр PURE DRIVE[dCi] гэсэн эмблем хийж өгсөн байгаа. PURE DRIVE гэдэг нь бага түлш зарцуулалтын технологи бүхий Eco Car гэсэн үг юм.