TOYOTA SIENTA

  • 2003 оноос гарсан шинэ загвар бөгөөд бага оврын минивэн ангилалд ордог.
  • 2010-2011 оны 5 сар хүртэл үйлдвэрлэл түр зогсолт хийж байсан.
  • Daihatsu-гийн Киото дахь үйлдвэрт үйлдвэрлэдэг. 2001 онд гарсан Honda Mobilio, Nissan Cube Cubic-тэй нэг ангилалд өрсөлдөх 3 эгнээ 7 хүний суудалтай загвар юм. Сарын борлуулалт 7000 ширхэг байсан. Хойд суудлын 2 талын хаалга нь гүйдэг  ба зарим хувилбарт жолоочийн хажуугийн суудал нь цахилгаанаар хөдлөх, жолоочийн суудал мөн цахилгаан байхаар хийгддэг.

2003-2006 загвар

Үндсэн суурийн хувьд урд талын хэсэг нь Fun Cargo (CP20), bB (CP30), ist (CP60), Raum (Z20)-тай адил бөгөөд хойд хэсгийн суурь нь Corolla (E120)-aaс авч бүтээжээ.

Бензиний сав нь хөнгөн цагаанаар хийгдсэн ба хавтгай загвартай бөгөөд ердөө л 12 см-ийн өндөртэй юм байна. 2-р эгнээний суудлын доороос 3-р эгнээний хөлийн байрлал доор хүртэл зайд байрладаг. 3-р эгнээний суудлыг толгойн түшлэгийг авахгүйгээр нэг талаас нь хялбархан хураахаар хийжээ.

1.5 литрийн 1NZ-FE DOHC VVT-i хөдөлгүүртэй, урд болон 4 дугуйн хөтлөгчтэй загвар юм. 4WD загварт 4 шатлалтай автомат хурдны хайрцаг, урд хөтлөгчтэй загварт CVT хурдны хайрцагтай.

4WD загвар нь шалны доод хэсэгт нөөц дугуй хийх зай байхгүй учир дугуй нөхөх иж бүрдлийг байрлуулсан. 2011 оноос урд хөтлөгчтэй загваруудад ч ийм иж бүрдлийг хийх болсон. Хянах дэлгэц нь голдоо байрлалтай ба үнэтэй хувилбаруудад дижитал дэлгэцтэй.

1-р үе CP80(2003 он-2010 он, 2011 он- )
  • 2003 оны 9 сарын 29. Анх худалдаанд гарч эхэлсэн.
  • 2004 оны 8 сар. Бага зэргийн сайжруулалт хийсэн бөгөөд хөдөлгүүрийн сул ажиллагааны эргэлтийг дахин тохируулсан. Мөн бүх загварт ‘Green’ агаар шүүгч хийх болсон.
  • 2004 оны 12 сарын 24. “X” хувилбарт суурилсан 2 талын цахилгаанаар хааж нээх гүйдэг хаалга, HID гэрэл, дижитал хянах бүхий тусгай загвар гарсан.
  • 2005 оны 8 сарын 18.  Сайжруулалт хийсэн ба үүнд урд хөтлөгчтэй загваруудын их гэрлийн тусгалын түвшин тохируулагчыг нэмж хийв.
  • 2006 оны 5 сарын 16. Хэсэгчилсэн шинэчлэлтээр гадаад үзэмж, өнгөний сонголтыг нэмж, толин дээр эргэх дохиог байрлуулсан.
  • Мөн урд хянах дэлгэцийн фонын өнгө өөрчлөгдсөн. Зарим хувилбарт 2 талын автомат гүйдэг хаалгыг нэмэлтээр захиалах боломжтой болгожээ. Мөн люкийг хийхээ больсон байна.
  • 2010 оны 8 сар. Үйлдвэрлэлийг түр зогсоосон.

2011 оны 5 сарын 19. 10 сар гаруй зогсоосон үйлдвэрлэлийг ахин сэргээж 2 дахь хэсэгчилсэн шинэчлэлтийг хийж “Х”, “G” хувилбарын урд тал, хойд гэрлийн дизайн, дугуйн колпакийг өөрчилсөн.

  • Салоны өнгөний сонголтыг нэмэгдүүлэн, рульд мөнгөлөг оруулга хийж харагдах байдлыг сайжруулсны зэрэгцээ урд хөтлөгчтэй загварын хөдөлгүүр, хурдны хайрцаг, генераторын ажиллагааг сайжруулснаар шатахуун зарцуулалтыг 20%-аар багасгажээ.
 2011 оны 5 сард гарсан загвар
2011 оны 5 сард гарсан загвар