MERCEDES BENZ C-CLASS

C-class (2000-2007) W203/S203/CL203


2000 онд 2 дахь үеийн С класс W203 седан S203 вагон CL203 спорт купе кодтойгоор гарчээ.

C180/C180 station wagon, C200 kompressor/C200 kompressor station wagon, C240/C240 stationwagon, C320/C320 stationwagon, C32 AMG/C32 AMG stationwagon, C200 kompressor sport cuope загварууд гарчээ.

Өмнөх үеийг бодвол бүх загваруудад вагон загвар гарсан байна. Мөн BMW 3 series compact-ийн өрсөлдөгч болгон 3 хаалгатай hatchback загварыг үйлдвэрлэж эхэлсэн.

2005 оноос хойд Америкийн зах зээлд гаргажээ.

  • Мерседесийн арын багаж дээр байдаг нэрийн дугаар нь тухайн автомашины хөдөлгүүрийн эзлэхүүнийг зааж байсан бол W203 аас эхлэн энэ утгаа алдсан байна.

Жишээ нь С180 гэдэг нь 1.8 литрийн хөдөлгүүртэй байж болно, мөн 2 литрийн хөдөлгүүртэй байж болох юм.

Спорт купе нь AMG фирмийн хайлшин обод, амортизатор пүрш, спорт хормойтой. Автомат хурдны хайрцаг нь гараар  шилжүүлэх боломжтой бөгөөд крайслерийн загваруудад тавигддаг хурдны хайрцагтай дугаарлалт нь адил.

  • V6 хөдөлгүүр нь 7 араатай автомат хурдны хайрцагтай юм.
  • 2002 онд 4 цилиндртэй хөдөлгүүрүүддээ сайжруулалт хийсэн байна.
  • Мөн байнгын 4 дугуйн хөтөлгөөтэй  4MATIC загвар гарсан. 2003 онд спорт купе загварын хөдөлгүүрт сайжруулалт хийж, С200 sport coupe evolution-ийг гарган түүндээ тусгай хайлшин обод өргөн дугуй тавьжээ.
  • 2006 онд V6 хөдөлгүүртэй загварууддаа шинэчлэлт хийн 272 моделийн хөдөлгүүр тавьжээ. Энэ хөдөлгүүрт 7 араатай G-TRONIC автомат хурдны хайрцаг тавигджээ.
  • Мөн C32 AMG/C32 AMG station wagon, 5.4 литрийн  V8 хөдөлгүүр тэ C55 AMG/C55 AMG station wagon загварууд гаргасан.