MERCEDES-BENZ B-CLASS

Минивэн ба компакт автомашины холимог дизайн бүхий загвар бөгөөд ангиллын хувьд C ангилалд боловч A class W169-ын суурь дээр хийгдсэн арай урт тэнхлэг хоорондын зайтай урд хөтлөгчтэй. Үнийн хувьд C-class-ын вагон загвартай ойролцоо үнэтэй.

Америкийн зах зээлд албан ёсоор гаргаагүй бөгөөд евро долларын ханшийн зөрүүнээс болж үнэтэй тусах байсан учраас Америкт борлуулаагүй юм.

1-р үе ( 2006 он -) W245 (T245)

2005 оны 3 сард Женевийн авто үзэсгэлэнд тавигдан европт тухайн жилийн хавар, Канадад намраас нь, Японд 1 сараас борлуулагдаж эхэлсэн байна.

  • Хөдөлгүүр, явах ангийн хувьд A Class-тай адил 1.7 ба 2.0 литрийн шууд цацалттай хөдөлгүүр, 7 шатлалтай гараар шилжүүлэх боломжтой CVT хурдны хайрцагтай.
  • Аюулгүйн дэр, ESP, зэрэг тоноглол стандарт бөгөөд B200 Turbo хувилбарт спорт явах анги хийсэн.
  • 2008 онд A class-ийн хамт сайжруулалт хийгдсэний дээр огцом тоормос гишгэсэн үед тоормосны гэрэл анивчиж ард талын машинд дохио өгдөг болсон байна.
  • Дилерийн нэмэлтээр HDD навигацийн систем суурилуулах боломжтой.
  • A class-т байдаг шиг Elegance гэсэн хувилбар байхгүй. 2009 оны 8 сараас B200 turbo хувилбарыг үйлдвэрлэлийг зогсоон B170 хувилбар нь B180гэсэн нэрээр гарах болжээ.
  • Европт 2.0 литрийн дизель хөдөлгүүртэй B200CDI, B180 CDI болон 1.5 литрийн бензин хөдөлгүүртэй B150 хувилбар гардаг. Бүгд урд хөтлөгчтэй ба салоны зайн хувьд E class-тай ойролцоо юм. Хойд суудал нь эвхэгдэн ачаа ачих боломжтой.
Mercedes-Benz B-class
Mercedes-Benz B-class