БОДИТ ДҮРСИЙГ БҮТЭЭХ CGI МАШИН

Кино, реклам гэх мэт дэлгэцийн бүтээлд нэг хэцүү зүйл байдаг. Энэ нь тооцоолон дүрслэх CGI технологийн туслалцаатай хүссэн орчин, биетийг бий болгох явдал юм. Хэдий технологи маш сайн хөгжиж байгаа ч 3D загварчлалд сүүдэр, орчны уусгалт, гацалт зэрэг жижиг зүйлсийг төгс шийдэж чадаагүй л байна.

Үүнийг шийдэхээр THE MILL компани бүрэн хувирах чадвартай машины бүтцийг бий болгож хямд зардлаар бодит дүрсийг тооцоолох боломжийг олгож байна. Бүх зүйлс яг л бодит мэт явагдана, та дүрсээ зоогоод л болоо.

Уртасгана, өндөрсгөнө, яавал яана... гоё биш гэж үү? зардал танаад бүр ч аятайхан биш гэж үү? Бичлэгээс дэлгэрэнгүйг үзээрэй.