ШӨНИЙН ХАРАА, ГЭРЛИЙН ТУХАЙ №316

Сүүлийн үед манай автомашины зах зээлд бүх төрлийн автомашины гэрэл, гэрлийн ламп, прожектор үйлдвэрлэлтээрээ нэрд гарсан,бүтээгдэхүүнийхээ чанараар гайхагддаг алдарт Германы Narva, Osram, Hella ,Японы PIAA, IPF, Koito г.м фирмийн бүтээгдэхүүнүүд худалдаалагддаг болсон.

Энэ нь манай автомашин эзэмшигчид чанартай бүтээгдэхүүн хэрэглэх дуртай болсонтой холбоотой төдийгүй өөрсдийнхөө аюулгүй зорчих баталгаагаа болгож байна гэсэн үг юм.

Гэрлийг доорх 2 төрөлд хуваадаг:
  1. Байгалийн: нар, сар
  2. Зохиомол: ламп, гэрэл, чийдэн гэх мэт ангилдаг.
Автомашины гэрэл нь:
  1. Сануулах
  2. Дохио өгөх
  3. Гэрэлтүүлэх үүрэгтэй.

Автомашины гэрлийн лампын тусгал болон чанар нь гэрэл доторх агаарын шүүлтээр тодорхойлогддог. Дээрх фирмүүдийн гэрлийн ламп нь маш сайн цэвэршлүүдтэй байдгаараа бусад үйлдвэрийн гэрлүүдээс ялгардаг.

Автомашины гэрлийн лампны шалгуур:
  1. Европ Сандарт - B3
  2. Олон Улсын Стандарт - TC стандарт байдаг бөгөөд тус бүрийн шалгууртай байдаг.
    • B3 Шалгуур - Маш олон гэрлийн ламп асаагаад тодорхой хугацаа өнгөрсний дараагаар 3% нь шатах хүртэлх хугацааг хамардаг шалгуур.
    • TC Шалгуур - Харин энэ шалгуурын хувьд 63% хүртэлх хугацааг хамардаг.
      Мөн Олон Улсын гэрлийн лампын Е 1, Е 2, Е 3, Е 4 гэсэн стандартууд байдаг бөгөөд Е1 гэдэг Стандарт нь тухайн үйлдвэрлэгч болон бүтээгдэхүүнийх нь бүхий л зүйлийг өндөр шалгуураар шалгадаг хамгийн өндөр шалгуур юм.
    • Энэ Олон Улсын Е1 Стандартад нийцсэн 4 төрлийн гэрэл байдаг. Үүнд:
      1. Narva
      2. Osram
      3. Philips
      4. General Electric

Автомашины гэрлийн лампууд олон төрөл байдаг бөгөөд үүнд:
  1. HD (Heavy Duty) - Хүндрүүлсэн нөхцөлд хэрэглэдэг гэрлийн ламп. Эдгээр гэрлүүдийг цаг агаарын хүнд нөхцөлүүд болох хэт халуун болон хэт хүйтэн нөхцөлд хэрэглэхэд тохиромжтой.
  2. LL (Long Life) - Удаан ашиглалттай, амьдралын нас урттай. Тасралтгүй олон цагаар удаан ашигладаг машинууд болох такси болон шөнө оройн цагаар удаан явдаг машинд тохиромжтой.
  3. AZ (Azzurro Super Gold) - Солонгорсон шар туяатай гэрэл. Манан будантай үед болон цас бороо их ордог газар болон өвлийн цагт илүү тохиромжтой.
  4. RP (Range Power ) - Их тод тусгалтай гэрлийн ламп.
  5. RPB (Range Power Blue) - Цагаан өдрийн гэрэл шиг тусдаг. Хотын дотор буюу зуны улиралд хэрэглэхэд илүү тохиромжтой (энэ гэрэл нь хэт цагаан тусч өөдөөс ирж яваа жолоочийг маш их гялбуулдаг тул байнга гэрлээ шилжүүлж явах нь зүйтэй)

Мөн цагаан гэрэл болон прожекторууд нь байгалийн хүндрэлтэй нөхцөлүүд болох цас, бороо, манан зэрэгт сарниж жолоочийн үзэгдэх орчинг багасгадаг.

Европын орнуудад ихэвчлэн автомашинд 60/55 ваттай гэрлийг ашигладаг бөгөөд түүнээс өндөр чадалтай гэрэл ашиглахыг хориглодог. Тийм учраас жолооч та барууны, европ автомашин барьдаг бол 60/55 ваттай гэрэл ашиглахыг зөвлөж байна.

  • H4 гэрэл бүх төрлийн автомашины 80-90% нь хэрэглэгддэг бөгөөд 3 шонтой, хол ойр нь цуг байдаг бол зарим автомашиных хол, ойр нь тус тусдаа 1 болон 2 шонтой их гэрлийн ламптай байдаг.
  • Гэрлүүд нь 12 вольт болон 24 вольттой байдаг.
  • Жолооч өөрийн машиныхаа хэдэн вольтоор ажилладгийг мэдэж байх хэрэгтэй.
Лампны төрлүүд
Лампны төрлүүд
Гэрлийн тусгалд нөлөөлдөг зүйлс:
  • Цайр
  • Гэрлийн тохиргоо маш ихээр нөлөөлдөг. Цайр болон гэрлийн тохиргоо байхгүй автомашинд хичээн өндөр чадалтай гэрэл хийсэн ч тусгал сайжрахгүй.
Хөдөө холын замд явж байгаа үед жолооч нарт маань AZ буюу шар гэрэл (хэрэв прожектортой бол заавал) хийснээр үзэгдэх орчин илүү сайжирдаг. (хэрвээ та цагаан гэрэлтэй бол энгийн цайвар шаргал хийх)
Хөдөө холын замд явж байгаа үед жолооч нарт маань AZ буюу шар гэрэл (хэрэв прожектортой бол заавал) хийснээр үзэгдэх орчин илүү сайжирдаг. (хэрвээ та цагаан гэрэлтэй бол энгийн цайвар шаргал хийх)
  1. Хотын замд цэнхэр гэрэл (цагаан тусгалтай)-тэй явах нь илүү тохиромжтой. Манай жолооч нар миний нэг талын гэрэл шатчихсан нөгөө талдаа тод гэрэл хийж болох уу гэж асуудаг бөгөөд энэ нь буруу юм. Учир нь: 2 талын гэрэл ижил чадалтай байх ёстой. 2 өөр чадалтай гэрэл тавьсан тохиолдолд аль тод гэрэлдээ өндөр ачаалал өгч хурдан шатдаг.
  2. Хэрэв та урьд нь гэрлээ зэрэг сольсон үед аль 1 нь түрүүлж шатах нь тухайн гэрлийн маань амьдрах хугацаа дуусаж байгааг илтгэдэг. Тиймээс нөгөө талын гэрэл нь шатах дөхсөн гэсэн үг. Иймд 2 гэрлээ 2-ууланг нь зэрэг солих нь зүйтэй.
Гэрэл шатах шалтгаан:
  1. Жанамаас гарч буй хүчдэлийн хэлбэлзэл
  2. Хүчдэл буюу вольт ихэссэнээс
  3. Гэрлийн гадар гэрийн бүрэн бүтэн байдал алдагдсанаас болж дотор нь ус, чийг, тоос орсноос болж амархан шатдаг
  4. Гэрлийн суурь болон залгуур хөндийрч доргио үүссэнээс болж залгууранд халалт үүссэнээс
  5. Хуурамч гэрэл хэрэглэснээс
  6. Тухайн гэрлийн өөрийнх нь амьдрах хугацаа дууссанаас
  7. Гэрлийн лампыг зөвхөн суурин дээрээс нь барих ёстой бөгөөд их биеийн шил болон орой толгой дээрээс нь барьснаас болж хурууны хээ гарч тухайн ламп ихээр халж амархан шатдаг.

Шөнийн цагт буюу үзэгдэх орчин хязгаарлагдмал үед автомашин жолоодоход хамгийн хүндрэлтэй байдаг зүйл бол:

  1. Эсрэг талаас ирж буй автомашины гэрлийн гялбаанд орох
  2. Автомашины их гэрлийн ламп нь зохих хэмжээндээ хүрч тусахгүй, стандартын бус муу гэрэлтэйгээс болж үүдэн гарах хор хохирол их байдаг төдийгүй улмаар зам тээврийн осол аваар осол гарах эх үндэс болдог.
Дээрх бэрхшээлүүдээс гарах гол арга замууд нь:
  1. Жолооч нар харилцан бие биенээ хүндэтгэж 150 метр ойртоход л гэрлээ шилжүүлэх.
  2. Мөн та өөрийн автомашины бамперандаа жолоодлогын болон цаг агаарын хүнд нөхцөлийн гэсэн нэмэлт гэрлүүдийг суурилуулах хэрэгтэй.

Жолоодлогын гэрэл - Энэхүү гэрэл нь эсрэг талын автомашины жолоочийг гялбуулахгүй зориулалтаар хийгдсэн байдаг бөгөөд машин барьж яваа таны нүдний харааны хамгийн ашигтай тусгал болох 20-30 метр газрыг тод гэрэлтүүлдгээрээ онцлог юм. Гэрлийн тусгал ихэнхдээ хавтгай байдаг бөгөөд цагаан болон неон цэнхэр өнгөтэй байдаг.

Цаг агаарын хүнд нөхцөлийн гэрэл - Цас,бороо,манан,утаа,шуурга зэрэг цаг агаарын хүндрэлтэй нөхцөлүүдэд автомашины өөрийн гэрэл үнэхээр шаардлага хангадаггүй гэдгийг хэн бүхэн мэднэ. Эдгээр гэрлүүд ихэнх тохиолдолд шар өнгөтэй байдаг. Дашрамд сануулахад эдгээр суудлын автомашинд зориулагдсан гэрлүүд нь Замын хөдөлгөөний тухай хуульд бүрэн зөвшөөрөгдсөн байдаг бөгөөд суурилуулахдаа тусгалыг нь зөвхөн зам уруу тааруулаарай.

Зориулалтын их гэрлийн лампыг хэрэглээрэй
  • Жишээлбэл 60/55 ваттай гэрлийн сууринд 100/130 ваттай гэрлийн ламп хийснээр:
    1. Гэрлийн өөрийнх нь арын залгуур хайлдаг мөн релейгээ шатаах буюу цахилгааны утасаа ч шатаах тохиолдол байдаг.
    2. Зарим жолооч нь гэрлийн тусгалаа сайжруулж байгаа нь энэ гээд олон прожекторуудыг зэрэг зэрэг машиндаа суурилуулдаг тухайлбал дээр 4-6 ш, доороо 2-4 ш гэх мэтээр: Ингэснээр гарах үр нөлөө нь:
    3. Аккумулятор болон жанамд өгөгдөх ачаалал ихэсдэг. Тийм учраас аккуммулятороо зөв сайн сонгох ёстой. Олон прожектор зэрэг суурилуулсан жанамын ачаалал ч мөн ялгаагүй ихэсдэг.
    4. Мөн жолооч нар гэрэл бүдэг тусаад байна. Тусгалыг нь сайжруулъя, өндөр ваттай ламп авъя гэж ирдэг. Энэ нь зарим тохиолдолд тухайн гэрлийн цайртай холбоотой байдаг. Гэрлийн арын тагийг гүйцэд таглаагүй болон гэрлийн ар талд хагархай нүх сүв үүссэнээс болж цайр нарийн тоосонцор, шороогоор дүүрч цайран дээр бууснаар гэрлийн тусгал мууддаг.
    5. Энэ үед цайраа цэвэрлэх ёстой. Гэхдээ цайрыг арчих буюу халуун байгаа үед угааж болохгүй. Гэрлийн тохиргоо муутай хурц гэрэлтэй байснаас тохиргоо сайтай бүдэг гэрэлтэй байх нь илүү сайн. Учир нь хэчнээн гялбаанд орлоо ч гэсэн өөрийн үзэгдэх орчноо бага алддаг. Тохиргоо муутай гэрэл бол үзэгдэх орчныг алдах нь их байдаг.