
ТУСЛАХ ХУРДНЫ ХАЙРЦАГ ГЭЖ ЮУ ВЭ?

Туслах кроп нь дөрвөн дугуй хөтлөгчтэй автомашинд ашигладаг бөгөөд кропноос ирж байгаа эргүүлэх хүчийг хөтлөгч хойд дугуйнд дамжуулах үүрэгтэй юм.
Туслах кроп гэмтсэн шинж тэмдгүүд
- “SERVICE 4WD” гэрэл асах
- Хөдөлгөөн дунд автомашины гол хэсгээр ердийн бус дуу чимээ гарах
- Эргэлтэд тарчигнах дуу чимээ гарах
- Шингэн гоожсон байх
Туслах кропыг засварлах зөвлөгөө
- Туслах кропны араа болон эд ангиуд тослогдож байдаг. Үйлдвэрлэгчийн зөвлөсний дагуу автомашины бүхий л тос шингэнийг заасан хугацаанд сольж байх хэрэгтэй. Хэрвээ таны автомашин илүү их ачаа зөөдөг чирдэг бол тос шингэнийг илүү ойрхон сольж байх шаардлагатай.
- Туслах кропонд зөвхөн тохирох шингэнийг хэрэглэхийг зөвлөж байна.
- Туслах кроп нь нэг болон хоёр хүндрүүлэгчтэй байж болно. Ачааны тээврийн хэрэгсэлд голдуу хүнд нөхцөлд ажиллах зориулалттай хоёр хурдтай туслах кропыг ашигладаг.

Эх сурвалж: www.cardoctor.mn