ӨВЛИЙН ДУГУЙНЫ ТАЛААРХ 2 ТӨӨРӨГДӨЛ

1. Бүх улирлын дугуйг бүх улиралд тохиромжтой гэж боддог

  • Бүх улирлын дугуй резиний агууламж багатай. Тиймээс цельсийн +7 болон түүнээс доош хэмд царцдаг.
  • “Зуны болон бүх улирлын дугуй температур Цельсийн +7 болон түүнээс доош градуст уян хатан чанар болон барьцалдах чадвараа алддаг.” - Канадын тээврийн газар.

Бүх улирлын дугуй:

Дан M+S тэмдэгтэй, бүх улирлын дугуйны резин нь Цельсийн +7 хэмээс доош градуст хатуурдаг.

  • Зуны дугуйтай харьцуулахад дугуйны гадаргуу шавар, цасыг муу гадагшлуулдаг.
  • Өвөл цас болон шаварт суухад дугуйны гадаргуу гулгамтгай болдог.

Өвлийн дугуй:

Уулан дотор цасны тэмдэгтэй бол өвлийн дугуйг илэрхийлнэ. Цельсийн +7 хэмээс доош хэмд барьцалдах чадвар сайтай байдаг нь туршилтаар батлагдсан.

  • Нойтон, цастай нөхцөлд дугуйны зуурах чадварыг сайжруулах найрлагатай.
  • Цас, мөс, шаварт барьцалдах чадвар өндөр бүхий хээн гадаргуутай.
  • Хээ хоорондын ховил нь цас, шаврыг гадагшлуулдаг.

2. Урд болон бүх дугуйндаа хөтлөгчтэй машинд - өвлийн дугуй хэрэггүй гэж боддог

4WD, AWD хөтлөгч нь машины зүтгэх чадварыг нэмэгдүүлдгээс биш зогсох зайг багасгаж чаддаггүй. Өвлийн улиралд зам халтираатай болж, уруу газарт гулгах эрсдэлтэй байдаг. Энэ үед бүх улирлын дугуй нь тус болж чаддаггүй.

Хүйтэн, нойтон, цастай нөхцөлд замтай хамгийн сайн барьцалдаж эрсдэлээс сэргийлдэг зүйл бол дугуйны хээ юм. Тиймээс зориулалтын зогсоож чадах хээ бүхий дугуйг л ашиглах хэрэгтэй.

“Ихэнх тээврийн хэрэгсэл аюулгүй байдлыг чухалчилсан загвар хийцтэй боловч зогсохын тулд дугуйндаа л найдахаас өөр сонголтгүй. Яагаад гэвэл дугуй л замтай шууд харьцдаг юм”. - хэмээн дугуйн мэргэжилтнүүд зөвлөж ээ.

Дөрвөн улирлын дугуйтай:

FWD буюу урдаа хөтлөгчтэй машины хувьд

  • Өвлийн дугуйны нэмэлт зууралтгүйгээр урдаа хөтлөгчтэй тээврийн хэрэгсэл халтиргаатай зам дээр гулсаж, хөндөлсдөг.

AWD/4WD -тэй машины хувьд

  • Бүх дугуйндаа хөтлөгчтэй байх нь өвлийн нөхцөлд зүтгэх чадвар нэмэгдэх ч яаралтай зогсох, жолоогоо залах үед тусалж чадахгүй.

Өвлийн дугуйтай бол:

FWD буюу урдаа хөтлөгчтэй машины хувьд

  • Өвлийн дугуйны барзгар хээ, барьцалдах чадвар нь халтиргаатай, нойтон замд машины урд хөтлөгчийн хөндөлсөх, гулсах, хий эргэхээс сэргийлж, аюулыг багасгаж өгдөг.

AWD/4WD хөтлөгчтэй машины хувьд

  • Резиний найрлага болон хээ нь AWD/4WD-тэй машины хурд авах, жолоодлогоо хянах хамгийн зөв сонголт болдог.

Нэмэлт мэдээлэл:

  • Урдаа хөтлөгчтэй буюу FWD - Хөдөлгүүрээс гарч буй хүчийг урд тэнхлэгт дамжуулдаг
  • Дөрвөн дугуйндөө хөтлөгчтэй буюу 4WD – Хөдөлгүүрээс гарах хүч 4 дугуйнд байнгын дамжуулагддаг.
  • Бүх дугуйндаа хөтлөгчтэй буюу АWD – Хөдөлгүүрээс гарах хүчийг электрон системийн тусламжтай шаардлагатай тэнхлэгт нь дамжуулдаг.