FENOM - ЭЛЭГДЭЛ БУУРУУЛАГЧ НАНО ХАМГААЛАГЧ

FENOM брэндийн нэрний Fe нь Менделеевийн үелэх систем дэх төмрийн тэмдэглэгээ, Nom нь латин хэлний nomen буюу нэр гэдэг үгний эхний үе юм.  Зах зээлд гарч ирмэгцээ л өндөр үр дүн харуулж, ижил үйлчилгээтэй бусад брэндээс илт ялгарч эхэлсэн юм. Тиймдээ ч өнөөдөр FENOM брэнд шинэ технологи, өндөр бүтээмжийнхээ төлөө дэлхийн тавцангаас олон улсын 50 гаруй шагналыг хүртээд байна.

Монголын зах зээлд FENOM-ын OLD CHAP, FENOM 250, FENOM TENSAI гэсэн 3 төрлийн хувилбар худалдаалагдаж байна.

Онцлог:

Fenom OLDCHAP - Их буюу 100 мянгаас дээш км гүйлттэй бензин болон дизель бүх төрлийн хөдөлгүүрийн ашиглалтын төлөвийг сайжруулахад чиглэгдсэн тусгай бүтээгдэхүүн. 3500 сс буюу 6 цилиндр хүртэлх хөдөлгүүртэй автомашинд ашиглахад тохиромжтой. FN437-г Sol-gel технологиор үйлдвэрлэсэн бөгөөд өнөөдрийн байдлаар төмрийг нөхөн сэргээх үйлчилгээтэй анхны бөгөөд цорын ганц бүтээгдэхүүнд тооцогдож байна.

Fenom 250 - Бүх төрлийн дотоод шаталтад хөдөлгүүрийг элэгдлээс хамгаалах, үүссэн элэгдлийг бууруулж, дахин үүсэхээс хамгаалах үйлчилгээтэй. 4700 сс буюу 8 цилиндр хүртэлх автомашинд хэрэглэхэд тохиромжтой.       

Найрлагадаа хамгийн сүүлийн үеийн синтетик нэгдэл болон нано хэмжээст органик керамик агуулсан бөгөөд эдгээр нь үрэлт явагдах хэсгийн гадаргуу дээр өөрийгөө нөхөн сэргээх чадвартай хамгаалалтын бүрхүүл үүсгэнэ. Уг бүрхүүл эд ангиудыг хоорондоо хавиралдах эрсдэлээс ангижруулснаар тэдгээрийг элэгдлээс хамгаалдаг.

Fenom TENSAI - Tensai гэдэг үгний япон ханз нь “зорилго – үр дүн” гэсэн утгыг илэрхийлнэ. Үүнийг 100 мянган км-ээс дээш гүйлттэй япон автомашины бүх төрлийн хөдөлгүүрт ашиглана. Бензин, дизель, гааз, хайбрид гээд ямар ч хөдөлгүүр, тостой зохицож ажиллана.

Өдгөө FENOM-ын олонх бүтээгдэхүүн авто химийн салбарын сонгодог бүтээл болжээ. Эдгээрээс төмрийн элэгдэл бууруулагч (metal conditioner) хамгийн эрэлт ихтэй бүтээгдэхүүний нэг болсон.

Conditioner, conditioning гэх нэршил нь үрэлт явагдах метал гадаргуун физик-хими шинж чанарыг сайжруулан, тэдгээрийн элэгдэлд тэсвэртэй чанарыг дээшлүүлэх зорилгоор микро бүтцийг нь сэргээснээр аливаа техникийн ашиглалтын нөөцийг уртасгана гэсэн утгыг агуулдаг.

Хөдөлгүүрийг хамгаална. Хөдөлгүүрийн наслалтыг уртасгана

FENOM нь метал гадаргууд үйлчлэхдээ үрэлт явагддаг хэсэгт өөрийгөө нөхөн сэргээх чадвартай онцгой найрлага бүхий хамгаалалтын бүрхүүл үүсгэн уг бүрхүүлийнхээ тусламжтайгаар тосыг металлд барьцалдуулах чадварыг өсгөж өгдөг.

Ингэснээр хөдөлгүүрийн элэгдлийг бууруулж, элэгдэл нэмж үүсэхээс сэргийлнэ. Түүнчлэн тос болон түлш шатахуун зарцуулалтыг бууруулах, хөдөлгүүрийн хүчийг нэмэгдүүлэх, “хүйтэн” асалтыг хөнгөвчлөх, хөдөлгүүрийн дуу чимээг намсгах, экологи үзүүлэлтийг сайжруулах давхар үйлчилгээтэй. Бүх төрлийн хөдөлгүүрийн тостой нийцэж ажиллахдаа тэдгээрийн физик, хими шинж чанарыг огтхон ч өөрчилдөггүй онцлогтой.

Хэрэглэгчдийн сэтгэгдлээс:

FENOM TENSAI бүтээгдэхүүн ашигладаг жолооч нарын сэтгэгдлээс сонирхуулъя.

-Би Mitsubishi Lancer эзэмшдэг. Япондоо явж байсан хуучин машин оруулж ирэхэд нь анх худалдаж авч байсан. Энэхүү FN222 намайг үнэхээр гайхшруулж чадсан. Элэгдлийг ёстой ялан дийлдэг юм билээ. Тосондоо нэмж хийдэг болсноос хойш стартер хөнгөн эргэдэг болсон. Бас тосны савны хоолойн эргэн тойронд хөлрөлт үүсдэг байдал арилсан. Хөдөлгүүр ч хурдаа их хөнгөн авна. Хүйтэнд асаахад амар болсноос гадна дуу чимээ илт багассан. Цаашид TENSAI-г байнга ашиглана гэж бодож байгаа.

-Би Toyota Crown автомашинтай. FENOM TENSAI-г байнга ашигладаг. Үнэ нь хямд, чанар нь өндөр учраас их таалагддаг. Үйлчилгээг нь сайжруулахын тулд би FENOM-ын бусад бүтээгдэхүүнийг хамтад нь дараах зааврын дагуу хийдэг.

Тос солихоос 500 км-ийн наана бензиний бак руу FN116 хэмээх бензин хөдөлгүүрийн инжектор цэвэрлэдэг бодис нэмчихдэг. 300 км явсны дараа FN093 буюу хөдөлгүүрийн тосолгооны систем цэвэрлэгч бодисыг хийгээд нэмж 200 км явсны дараа тосоо сольдог. Ингээд шинэ тосон дээрээ зааврын дагуу FN222-г нэмж хийнэ. Гайхалтай үр дүн харуулдаг учраас та нар ч бас туршаад үзээрэй!   

-Би Nissan Note автомашинаа анх таван жилийн өмнө хувь хүнээс худалдаж авч байсан. Одоо гүйлт нь 170 мянгад хүрчихсэн байгаа. Манай найзууд машиндаа иймэрхүү нэмэлт бодис их ашигладаг. Надад ч бас хэрэглэхийг зөвлөдөг байсан. Тиймээс машины хөдөлгүүр, хурдны хайрцгаа зөв арчлах үүднээс иймэрхүү бүтээгдэхүүн ашиглах юмсан гэж эртнээс боддог байсан. Ингээд 140 мянга байхаас нь энэхүү FN222-г хэрэглэж эхэлсэн. Одоог хүртэл хөдөлгүүр дуу багатай, ажиллагаа сайтай хэвээр байна. Өвлийн хүйтэнд ямар сайхан ажрахгүй асдаг болсон гээч! Бас өмнөхөө бодвол бараг хоёр литр бензин хэмнээд байх шиг байна.

-Миний Toyota Corolla 1995 оных. Энэ машинаараа хөдөө их явсан, одоо ч явж байгаа. Гүйлт нь 225 мянга руу дөхөж байна. Нэг хэсэг машинаас хар утаа хаялаад, тос их идэж эхлэхээр нь үзлэгт орохоос өмнө зүгээр болгочих санаатай TENSAI-г худалдаж авч байсан. Тэгсэн үнэхээр үр дүнгээ өгч утаа хаялах үзэгдэл бүрмөсөн арилж, тосны хэрэглээ нормдоо орсон. Далимд нь хөдөлгүүрийн хүч ч сайжирсан. Тэр цагаас хойш FN222-г байнга хэрэглэж байна.

-Би Toyota Prius-тэй. Машин маань нэлээд явчихсан, тэр утгаараа арай хямд байсан болохоор нь анх худалдаж авч байсан. Саяхан тосоо солиод хоёр дахь удаагаа уг бүтээгдэхүүнийг нэмж хийлээ. Гурван жилийн дотор хөдөлгүүр, хурдны хайрцагт ганц ч эвдрэл гэмтэл гараагүй явна гэдэг чинь уг бүтээгдэхүүн өндөр үр дүнтэй болохыг баталж байгаа бус уу?

FENOM 250 бүтээгдэхүүн ашигладаг жолооч нарын сэтгэгдлээс сонирхуулъя.

-Хэдэн сарын өмнө амралтын өдрүүдээ үр дүнтэй өнгөрөөх зорилгоор машинаа жаахан ухсан. Тосоо сольчхоод “Ер нь нэг бодис нэмж хийе байз” гэж бодон техникийн захаар баахан явсан.

Аяга кофенд ч хүрэхгүй хэмжээтэй савтай бодис тэнгэрт тулсан үнэтэй байхыг яана. Авна гэхээс зүрх хүрэхгүй явсаар эцэст нь танилцуулга болон үнэ нь ихэд таалагдсаны улмаас FENOM-г худалдан авсан. Хийхийн өмнө эхлээд машинаа асаан хөдөлгүүрийн температур 60 хүрмэгц унтраагаад элэгдэл бууруулагчаа ганц дусал ч үлдээлгүй юүлсний дараа арваад минут нормальдан машины хөдөлгөөнөө эхлүүлсэн. Түүнээс хойш хөдөлгүүрийн дуу чимээ илт багассанаас гадна шатахуун зарцуулалт даруй хоёр литрээр буурсан. Бас өвлийн хүйтэнд машин ямар амархан асдаг болсон гээч!

-Миний хувьд энэхүү элэгдэл сэргээгч тосыг гурав дахь жилээ хэрэглэж байна. Анх герман машинтай байхдаа туршиж авч байсан. Тэр машинд масло нь картерийн хийтэй цуг агаар шүүгч рүү ороод байсан болохоор FENOM-ыг хийж үзсэн. Тэгсэн 100 км гүйлтийн дараа машинаас утаа баагих үзэгдэл ор тас арилж, масло нь ч хэвийн шахдаг болж үнэхээр гайхшруулсан. Үүнээс хойш олон ч машинд энэ гайхалтай бүтээгдэхүүнийг хэрэглэж үзсэн. Одоо унаж байгаа машиндаа ч тос солих бүрт нэмж хийж байна.

-Би өмнө нь Америкийн үнэтэй тос хэрэглэдэг байсан. FENOM гарч ирснээр санхүүд их нэмэр болсон. Гайхалтай сайн үйлчилгээтэй мөртлөө бусад брэндээс бараг долоо, найм дахин бага үнэтэй. Моторын дуу бараг сонсогдохгүй, тийм чимээ багатай болсон. Бас тосоо байн байн нэмэх шаардлага гардаггүй. Харин тосоо солих бүрт FENOM-оо заавал хийж заншихыг зөвлөж байна. Тэгсэн цагт хөдөлгүүр,кроп эвдэрнэ гэж санаа зовох зүйлгүйгээр машинаа тайван жолоодох боломжтой болно.

FENOM OLD CHAP - бүтээгдэхүүн ашигладаг жолооч нарын сэтгэгдлээс сонирхуулъя.

Тэгвэл Toyota Land Cruiser 200 газар сайгүй явагч автомашин эзэмшдэг жолоочийн сэтгэгдлийг хүргэе. “2008 онд үйлдвэрлэсэн энэхүү машиныг би 2011 онд худалдан авч байсан.

Авснаасаа хойш олон эд анги сольж сайжруулсан ч 105 мянган км заалтаас эхлэн хөдөлгүүр асаах үед цохих чимээ гардаг болчихсон байв. Зууралданги чанар муутай тос хэрэглэсэн үед дуу улам ихсэх нь хөдөлгүүрийн эд ангиудад зай завсар гарсныг илтгэж байлаа.

Үүндээ санаа зовон олон ч эд анги сольж, янз бүрийн бодис хэрэглэж үзсэн боловч дуу нь арилахгүй байсаар нэг мэдэхэд 300 мянгад хүргэчихсэн байсан. Ингээд нэг өдөр тусгай бодис ашиглан хөдөлгүүрээ сайтар цэвэрлэсний дараа шинэ тос хийж дээр нь FN 437-г нэмсэн.

Үүнээс хойш нөгөө муухай чимээ ор тас арилсан төдийгүй хөдөлгүүр маань их засвар хийлгэсэн мэт чимээгүй, хүч сайтай, жигд ажиллагаатай болж чадсан. Мөн 10W40 тэмдэглэгээтэй тосонд Old Chap ашиглахад өвлийн хүйтэнд яг л зуны дулаанд мэт ажрахгүй асдаг болсон. Энэ үнэн шүү. Машины маань заалт өдгөө 320 мянгад хүрчхээд байна. Миний хувьд авто засварчны дипломтой, төмөр хүлгүүдтэй насаараа найзалж, маш олон мотор задалж явсан туршлагатай нэгэн гэдгийг нэмж хэлмээр байна”.