ДЭЛХИЙН ХАМГИЙН АЛДАРТАЙ МАШИНЫГ АХИН ЗАГВАРЧИЛЖЭЭ

Corolla sedan-ыг танихгүй, мэдэхгүй хүн гэж үгүй. Toyota энэ оны 4 сард Corolla sedan-ын hatchback хувилбарыг Нью-Йоркийн авто шоу нь дээр танилцуулсан бол дөнгөж саяхан 2020 оны илүү сайжруулсан Corolla sedan-ыг саяхан дэлхий нийтэд танилцуулаад байна.

Түүхэн дэх хамгийн шилдэг борлуулалттай Corolla нь Ford-ын Model T, Volkswagen-ын Beetle шиг үе ээ өнгөрөөсөн гэж хэлэхэд хилсдэхгүй. Хуучирч, сонирхол татахаа больсон ч цагтаа 1966 онд худалдаанд гарсан цагаасаа авахуулаад 45 сая хувь борлогдож Япон улсын нэрийг өндөрт өргөж байсан түүхтэй.

Тиймдээ ч өнөөдөр хичээн сая төгрөгийн үнэтэй супер машин нээлтээ хийсэн бидний сэтгэлд хоногшиж үлдсэн Corolla шиг машинтай харьцуулахын аргагүй билээ.

Бизнес талаасаа энэ удаад дэлхий даяар нэг хаяг дор ижил машин зарахыг гол зорилгоо болгон ажиллаж байна. Өнгөрсөн жилүүдэд Corolla-ын худалдаа дэлхий даяар асар замбараагүй, хөл толгой нь олдохгүй юм болсон. АНУ дахь болон бусад гэрээт газрууд Corolla, Corolla iM гэх зэрэг хоорондоо ялгаатай загваруудын нэрийг хольж, сольж, нэгтгэж зараад байсан.

Харин инженерчлэл талаас нь авч үзэх юм бол бүх Corolla-ын загварууд, Prius болон жижиг C-HR-уудыг Toyota-ын TNGA-C платформыг ашиглаж бүтээгдсэн аж.

Уг инженерчлэлийн шинэ загварыг Toyota зардлаа хэмнэх гэж бүтээсэн юм.

Corolla-ын  загвар бүр өөрийн гэсэн зорилтот хэрэглэгч рүү чиглэсэн байдаг.  Хүн бүр өөр, өөр зан чанар, дотоод ертөнцтэй шүү дээ. Жишээ нь хэйчбак загвар нь л гэхэд сэтгэл хөдлөл ихтэй, жолоо барих дуртай хүмүүст зориулсан байхад харин sedan-ыг илүү тансаг зэрэглэлийн, хурц үйлдэл хийх дуртай хүмүүст зориулсан юм. Мэдээж энэ хоёроос гадна зүгээр л энгийн хэрэглээнд зориулсан түлш бага зарцуулдаг хувилбар нь ч бий.

Харин шинэчлэгдсэн Corolla-ын хувьд хуучин загвараасаа илүү шинэлэг бөгөөд, илүү өндөр үзүүлэлттэй болж, жолоодлого, шатахуун хэмнэлт гээд бүх зүйлийг нь сайжруулсан байна. Мөн илүү аюулгүйн нэмэлт хэрэгслүүд суурилуулсан гаж.

АНУ-д хүмүүсийн анхаарал бүх төрлийн SUV дээр төвлөрөх болсон. Тиймдээ ч энэ нь Ford гэх мэт компаниудыг тэр чиглэл рүү үйл ажиллагаагаа хандуулахаас гарцаагүй байдалд оруулж байгаа аж.

Өнөөдөр 20,000 долларт багтах үнэтэй шинэ машин бараг л үгүй болсон. Харин шинэ Corolla-ын үнэ 19,000 доллар бөгөөд дараа хавар худалдаалагдаж эхлэх юм.