ТЭЛЭГЧ НАКЛАДНЫ ҮЗЛЭГ, ЗАСВАРЫГ ХЭРХЭН ХИЙХ ВЭ
Тэлэгч наклад нь гар тоормосоо (кардан) татсан үедээ машинаа хөдөлгөөнд оролцоход эвдэрдэг.
Гар тоормосны бүтэц нь машин хөдөлгөөнд оролцоогүй үед хойд дугуйнуудыг түгжиж хөдөлгөөнгүй тогтвортой байлгах механик систем юм.
Хэдийгээр энэ нь баталгаатай биш ч гар тоормосыг гидрийн тоормосын систем ажиллагаагүй болсон үед тээврийн хэрэгслийг удаашруулах зорилгоор ашиглах боломжтой. Энэ нөхцөлд ослын тоормос гэсэн нэршлээр нэрлэдэг.
Ослын тоормос татах болон бусад гар тоормостой хурд авах зэргээр явах нь гар тоормосны системийг гэмтээдэг. Дээрх нөхцөлийн дараа заавал гар тоормосны системдээ үзлэг хийх шаардлагатай.
НЭГДҮГЭЭР ХЭСЭГ: Гар тоормосны системийн ажиллагааг ойлгох нь
Тоормосны педал гишгэх үед гидрийн хүч машины дөрвөн буланд үйлчилж үрэлтийг үүсгэж тээврийн хэрэгслийг удаашруулж эсвэл зогсоодог. Бүх машин гар тоормосоор тоноглогдсон байдаг ч дотроо маш олон өөр загвартай байдаг.
Гар тоормосыг татах үед тороос эсвэл мотор ажиллаж механик хүчээр хойд дугуйны тэлэгч накладыг тэлж дугуйнуудыг хөдөлгөөнгүй барьдаг. Энэ арга нь мөн үрэлт үүсгэж хөдөлгөөнийг зогсоох бүтэц боловч буруугаар хэрэглэх үед гар тоормосны системийг эвддэг.
ХОЁРДУГААР ХЭСЭГ: Тэлэгч наклад солих
Шаардлагатай материалууд:
- Түлхүүр багажууд
- Поршин агшаах тусгай багаж
- Тоормос засварын багажууд
- Барбан(Тэлдэг наклад) засварын багаж
- Данхрад
- Дугуйн торцов
- Бээлий
- Карданы тороос тайлах багаж
- Хийн маск
- Аюулгүйн шил
- Торцовны иш
- Машины гарын авлага
- Дугуйны эвээс
Зөвлөгөө: Авто машины гарын авлага нь таны машины загварт зориулан загвар, үйл ажиллагааны талаар тусгайлсан мэдээлэл багтаасан байдаг. Мөн та тусгай хэрэгтэй багажны талаар мэдээлэл авах боломжтой.
Алхам 1: Гар тоормосны шалгалт. Хөдөлгүүрээ асаагаад гар тоормосоо тат.
Тоормозон дээрээ гишгэ. Ямар ч хааз өгөхгүйгээр тоормосны педал дээрээс хөлөө аажуухан ав. Та магадгүй бага зэрэг хөдлөх мэдэрч болох ч таны машин урагш тэр чигтээ явах ёсгүй. Хэрэв таны машин ямар ч тоормос байхгүй юм шиг өнхөрч байвал гар тоормосонд засвар хэрэгтэй болсны шинж юм.
Алхам 2: Дугуйны эвээсээ байрлуул. Машины ядаж нэг дугуйны урд болон хойд талд эвээс тавь.
Ерөнхийдөө гар тоормос машины хойд хэсэгт ажилладаг учраас урд дугуйнд эвээс тавьсан нь зүгээр.
Тэмдэглэл: Машины гарын авлагад гар тоормосны байршлын мэдээлэл багтсан байгаа түүний дагуу аюулгүй байдлаа хангах хэрэгтэй. Хэрэв гар тоормос урд байвал хойд дугуйнд эвээсээ тавиарай.
Алхам 3. Хойд дугуйг шалгах. Машины хойд хэсэгт аюулгүй баттай цэгээс хойд дугуйгаа шалга.
Хэрэв ачааны машинд дугуйн домкрат ашиглаж байгаа бол зөвхөн нэг булан дээр л нэг хугацаанд ажилла учир нь таны домкрат хүнд жинд зориулагдаагүй байгаа.
Алхам 4: Дугуйг тайлж ав. Хэрэв хойд хоёр дугуйг хоёуланг нь домкратдаж өргөсөн бол нэг булан дээр ажилла.
Алхам 5: Гар тоормосны системийг тодорхойл. Системийг нь тодорхойлоод түүний дагуу задал.
Хэрэв таны машин пиланзтай загварын тоормосны системтэй бол тоормосны аппарат (brake caliper, caliper bracket) болон пиланз (rotor) түрүүлж салгаж байж ард нь гар тоормосны механизм бий. Энэ загварын гар тоормос нь тэлдэг накладтай буюу барбантай хойд тоормостой ижил ажиллагаагаар салдаг.
Гар тоормос нь хойд тоормос аппараттай нэгдмэл байдаг ба энд накладны солих ажиллагааг хийдэг. Тэдгээр хэсгийг танихад амархан аппаратны арын том пүрш тоормосны хоолой тороосоор аппараттай холбогдсон байдаг.
Ерөнхийдөө, засварын үед хойд тоормосны аппарат гар тоормостой нэгдмэл үед поршинг (caliper piston) тооромсны аппаратанд буцааж угсрахдаа эрчлүүлж хийж болох ч тусгай багаж шаардлагатай. Өөрөөр хэлбэл нэгдмэл гар тоормосны засвар нэгдмэл бус хойд тоормосны наклад солихтой төстэй.
Электрон гар тоормостой тээврийн хэрэгслүүд хойд тоормосны аппаратанд механик хүчээр үйлчилж накладыг пиланз руу хүчтэй шахах мотор холбосон байдаг. Зарим тээврийн хэрэгсэл мотороос поршинийг агшаахын тулд машинтай холбогдсон электрон төхөөрөмж шаарддаг.
Алхам 6: Гарын авлага дагаарай. Өөрийн машины системд тохирсон засвар үйлчилгээг гарын авлагын дагуу гүйцэтгээрэй.
Тоормосны эд ангиас салгаж авсан хэсгүүдээ тослох эсвэл цэвэрлэх нь үрэлтийн эд ангиудыг гэмтээж болзошгүй гэдгийг анхаараарай.
Алхам 7: Дугуй болон дугуйны боолтыг тохируулах болон чангалах. Шаардлагатай бол тохируулгуудыг гүйцэтгэ, дугуйг буцааж суулгаад дугуйны боолтыг чангал.
Алхам 8: Дугуйны боолтыг хангалттай хүчээр чангал. Машины арын дугуй газартаа дөнгөж хүрэхээр машиныг доошлуул.
Дугуйны боолтыг хангалттай хүчээр торцоов ашиглан чангал. Энэ нь боолтыг ямар ч сул эргэлтгүй болгоно мөн баталгаатай сайн чангалснаа шалга.
Анхааруулга: Сул чангалсан дугуйнаас үүдэж гажилт үүсэх боломжтой.
Одоо таны машины гар тоормос асуудалгүй боллоо. Машинаа зогсоол тавихдаа санаа зовох зүйлгүй болсон гэсэн үг. Таны машин автомат эсвэл механик кроптой аль нь ч бай хэсэг хугацаанд машинаа орхиж явж байгаа бол үргэлж гар тоормосоо татдаг зуршилтай болоорой. Энэ нь ажил эсвэл дэлгүүр орох үед таны машин уруу газар өнхрөхөөс сэргийлэх болно.
Эх сурвалж: yourmehanic.com