BUGATTI-ЫН SUV НЬ ЦАХИЛГААН МОТОРТОЙ БАЙХ БОЛОЛТОЙ

Bugatti компани SUV хөгжүүлэх болов уу? уг нь хөгжүүлээд үйлдвэрлэвэл Монголд орж ирэх нь гарцаагүй юм даа. Цаг хугацааны ч хэрэг биш шууд л захиалга нь өгөгдөөд ороод ирнэ гэдэгт итгэлтэй байна.

Гэхдээ энэ жилийн эхээр Бугаттигийн босс нь ийм зүйл болохгүй, бид жийп загварыг гаргахгүй, хөгжүүлэхгүй гэж хатуухан хэлж байсан юм. Гэхдээ цуу яриагаар бодит байдал дээрээ арай өөр зүйл болоод байх шиг ээ. Учир нь Хорватын цахилгаан суперкар үйлдвэрлэгч Rimac-аас EV-ын (цахилгаан машины) технологийг авч хөгжүүлэлт хийх талаар яриа хэлэлцээр хийж байгаа бололтой.

Өнгөрсөн 7 сард Вольксваген группын CEO Herbers Diess нь Франц дахь Бугаттигийн үйлдвэрт зочилж уулзалт хийсэн байна. Хэдийгээр Винкелмэйн (Бугатти босс) бид кроссовер хийж брэндийн нэр хүндээ унагахгүй гэж байгаа ч дээд толгой компани нь өөр бодолтой байгаа учраас түүний шийдвэрийг дагаж байх магадлалтай юм.

Automobile сэтгүүлийн үзэж байгаагаар үйлдвэрлэлийг Магна гэх компани хариуцах гэнэ. Мөн Римакын 1,850 м.хүчтэй С_two загварын кузов, батэрэйн технологийг Бугатти худалдан авсан бөгөөд үүн дээр хөгжүүлэлт хийж 850,000 долларын үнэтэй 600 ш кроссовер гаргах төлөвлөгөө гаргаад байгааг мэдээлжээ.