TOP GEAR ЦУВРАЛ ГАРАХААСАА ӨНГӨРСӨН БОЛОЛТОЙ

Автын хорхойтнуудын хамгийн дуртай телевизийн шоуны нэг бол яах аргагүй BBC-ийн Top Gear цуврал билээ. Гэвч энэхүү шоу маань өмнөх хөтлөгч Жереми Кларксоны хэргээс болж түр завсарласны эцэст шоуны хөтлөгчөөр Крис Эванс ажиллахаар болсон юм.

Хэдийгээр Крис Эвансийн хөтлөх шинэ Top Gear нэвтрүүлэг хараахан гараагүй байгаа ч зарим мэдээллийн сувгуудын мэдээлэлж буйгаар хэрүүл маргаан, туршлагагүй баг хамт олон болон мунгисан удирдлагуудаас болж шоу нэвтрүүлгийн шинэ цуврал гарах нь хойшлогдсоор байгаа гэнэ.

Top Gear-ийг хийх шинэ багийн хувьд бүх зүйлийг шинээр хийж эхэлнэ гэдэг бол тэдний хувьд хүндхэн даалгавар юм. Учир нь Жереми Кларксон болон түүний найзуудын бүтээсэн энэхүү шоу нь яахын аргагүй телевизийн түүхэнд хийгдэж байгаагүй том шоунуудын нэг, тийм ч учраас Крис Эванс энэхүү шоуг шинээр хийхээр хүлээн авсан цагаас хойш өмнөх цувралуудаас ялгарах шинэлэг зүйлийг хийж шоуг амжилттай болгох ёстой гэсэн дарамтанд байгаа юм.

Sun сайтын мэдээлснээр шоуны багийнхан шоуг нэгтгэх гэж багагүй сандрааж байгаа бололтой. Гол асуудал нь, BBC шинэ Top Gear шоуг өмнөхөөс цувралуудаасаа дутахааргүй сайн, өмнөх хөтлөгчийн хэрэг явдал шиг дахин шүүх цагдаа гэх хэрүүл маргаан гаргахгүйн үүднээс ихээхэн болгоомжтой хандаж байгаа гэнэ. Ийм ч учраас удирдлагууд үүн дээр яах учраа олохгүй мунгинацгааж шинэ хөтлөгч Крис Эвансад хүсэж буй өөрийн дураар ажиллах боломжийг нь өгөхгүй байгаа бололтой.

Үүнээс гадна: шоуг дахин бүтээхэд хэд хэдэн асуудлууд тулгараад байгаа юм.

  • Өнгөрсөн сард гэхэд л шоуны ерөнхий продюсер Лиза Кларк болон зохиолын редактор Том Форд нар Крис Харрис болон Сабине Шмитц нарыг шинэ хөтлөгчөөр ажиллуулах мэдээ гармагц шоуг орхисон байна ийм ч учраас шоуны багийнхныг нэгтгэхэд удирдлагуудын хувьд ихээхэн хүндрэлтэй байгаа гэнэ.
  • Мөн Крис Эванс зураг авалтын хамгийн эхний өдрөө л гэхэд Top Gear-ийн тестийн зам дээр цоо шинэ Jaguar-г сүйтгэж орхисон бөгөөд тэрээр мөн бусад телевиз болон радио хөтлөх ажлуудаа орхих ёстойг эсэргүүцсэн байна. Шоуг хийх шинэ баг автомашины талаар бараг ямар ч мэдлэггүй учир Top Gear сэтгүүлийн хамт олон үүнд туслахаар оролцох шаардлагатай болсон зэрэг олон олон асуудлууд үүсэж байгаа гэнэ.

Шинэ хөтлөгч Эвансийн эхний хэсгийн зураг авалтууд авах юмгүй байсан бөгөөд энэ нь шоуны төлөвлөгөөт хугацааг улам сунжруулсаар байна. Иймээс шинэ Top Gear цувралуудаа автын хорхойтнууд маань мөддөө үзэж чадахгүй нь бололтой.