ӨДӨР ГЭРЭЛ АСААХЫН УЧИР №330
Орчин үеийн ихэнх машинууд өдөр асдаг гэрэлтэй болсон. Ингэснээр өдрийн цагаар бусдад үзэгдэх, өөрийгөө хаана явааг мэдрүүлэх боломжийг олгож байгаа давуу талтай. Хөдөлгүүр ассан цагаас л хамт асдаг нь нэлээд чухал зүйл гэдгийг илэрхийлнэ.
Европын дүрэмд талархах хэрэгтэй, тэд 2011 оноос хойших шинэ суудлын машинууд 2012 оноос хойших ачааны болон автобусанд заавал энэ гэрэл байх ёстой гэсэн шаардлагыг тавьж хэрэгжүүлж эхэлсэн.
Одоогоор тийм ийм байх ёстой гэсэн шаардлага тавиагүй, ямар ч байсан асах ёстой гэсэн шаардлага л тавьсан байдаг аж.
Түүх
- Хамгийн анх Вольво 240 загварын машинд өдрийн гэрлийг суурилуулж Их Британийн зах зээлд гаргаж байж.
- 80-аад оны дунд үед хотын нөхцөлд ашиглаж бай гэж стандарт тогтоож өгсөн байдаг.
- Харин одоо Европын ихэнх улсад үүнийг мөрддөг бөгөөд байхгүй бол их гэрлээ асааж явахыг замын хөдөлгөөний дүрмээрээ зохицуулж өгсөн байдаг
- 2006 оны байдлаар дэлхийн 12 улсад их гэрлээ асааж явахыг хуульчилж өгчээ
- Үүнд: Швед 1977 оноос
- Исланд, Латви, Македон, Норвеги улсад 1980 оноос
- Дани улсад 1990 оноос
- Румын улс, Словенид 1998 оноос
- Литва, Словак, Чех улсад өвлийн улиралд заавал асааж явах ёстой болон Унгар, Итали улсад хотоос гадна замд заавал асаах ёстойг зааж өгчээ
Өдрийн гэрлийн давуу тал
2006 оны Европын холбооны танилцуулсан судалгаа, шинжилгээний материалд үр ашиг болон нөлөөлөл, давуу, сул талыг ингэж танилцуулсан байна.
- Асааж явснаар замын осол, эндэгдлийг бууруулдаг
- Зорчигч, болон мотоцикл, дугуйн жолооч нарт машин явж байгааг мэдрүүлэх бололцоог ихэсгэдэг.
Шатахуун зарцуулалт ихэсдэг.
Тэд энэ дүрмийг боловсруулахдаа үр ашиг-зардлын судалгааг маш сайн тооцоолсноор хэрэгжих нь зүйтэй гэж үзсэн байдаг.
Сүүлд Их Британийн тээврийн газраас дээрх арга нь ослыг багасгадаг болохыг баталсан. Энэ нь зардлаас хэд дахин үр ашигтай байгааг нотолсон.
Шатахуун зарцуулалт
Их гэрлийг асаах нь жанамын ачааллыг өсгөж түүний хэвийн ажиллагааг хангахын тулд хөдөлгүүрийн эргэлт өндөрсгөдөг. Ингэснээр илүү их энерги гаргаж шатахуун зарцуулалт нь ихэсдэг.
- LED гэрэл нь их гэрлийг бодвол маш бага хэмжээний цахилгаан ашигладаг
- Өдрийн шар гэрлүүд нь ассан үедээ хянах самбар болон подфарын гэрлийг асаадаггүй.
Эх сурвалж: www.cardoctor.mn