MERCEDES-AMG G 65 FINAL EDITION

Дэлхийн шилдэг оффроад домгуудын нэг Mercedes-Benz G-Class гэдэгтэй маргах хүн үгүй. Түүний дараа үеийг хөгжүүлж ирэх (2018) жилээс танилцуулах бөгөөд үүний дараа нь үйлдвэрлэлт нь зогсох билээ. Тиймээс Mercedes-AMG брэнд G65-ийн Final Edition нэртэй тусгай хувилбарыг танилцууллаа.

Ердөө 65-хан ширхэг үйлдвэрлэгдэх энэхүү тусгай хувилбарыг үнэ 310,233 евро.

Хөдөлгүүрийн хувьд AMG 6.0 литрийн V12 хөдөлгүүртэй бөгөөд түүнээс 630 м.хүч болон 1000 Нм эргүүлэх хүч гарах юм. Ингэснээр 5.3 секундэд 100 км.ц хурдыг авч 230 км/ц хурдлах боломжтой болжээ.

Гадна үзэмж

Спортлог, эрч хүчтэй байдлыг мэдрүүлэхээр 21 инчийн 5 салаа зэс өнгөтэй обудыг хийж өгсөн. За тэгээд л өнгө загварын тоглолтыг доод хамгаалалт, гупер, толь, нөөц дугуйны гэр, урд нүүр зэргийг хийсэн. Салоны хувьд Designo-ийн хар арьсан суудал, бор өнгийн салоны оруулга, карбон файбр нугалаа, нухчаастай.