G-CLASS ЗАГВАРЫН ҮДЭЛТИЙН ТУСГАЙ ХУВИЛБАР

Одоогийн G-Class ирэх жил бүрэн шинэчлэгдэнэ. Түүнтэй холбогдуулан 463 кузовын тусгай хувилбаруудыг Limited Edtion нэрийн дор гаргаж эхэлж байна. 3 загвар байгаа бөгөөд G350d, G350d Professional, G500 гэх хувилбарууд бий. Үүний өмнө Mercedes-AMG G65 Final Edition-г $368.0 доллараар ердөө 65 ширхгийг худалдаанд гаргаж байгаагаа мэдэгдсэн билээ.

Одоо ашиглагдаж байгаа W463 кузовыг 1990 оноос хойш идэвхтэй ашигласан юм. Үдэлтийн лимитэд хувилбарууд нь гоёлын хэдэн зүйлстэй. Жишээ нь G350d хувилбарт designo-ийн моха хар өнгийн суудлыг санал болгож байгаа. Мөн AMG хайлшин обуд, халдаг салхины шил, люк, бууралттай шил багтсан.

Эдгээр загварын бусдаас ялгахын тулд А багана дээр "Limited Edition" эмблемтэй. Үнийн хувьд G350d Professional нь €103,940, G350d €122,918, G500 €140,164 өртөгтэй бөгөөд ирэх жилийн 1 сараас дилерүүдэд очно. Харин W464 шинэ кузовтой загвар 2018 оны сүүлээр гарах аж ээ.