ЖОЛООЧИЙН СЭТГЭЛЗҮЙН 5 АЛДАА

Миний зөвшөөрөлгүйгээр хэн ч намайг гомдоож чадахгүй - МАХАТМА Ганди

Сүүлийн үед хүмүүс жолооны ард суухыг хэт энгийн, байдаг л зүйл мэт хүлээн авч, осол аваарын тоо багассан нь том хотуудын дэд бүтэц гэрлийн хурдаар хөгжин дэвшиж буйтай яах аргагүй холбоотой. Гэсэн хэдий ч хүн гэдэг хүн юм хойно жолооны ард уурлаж бухимдах, стресстэх тохиолдол гаралгүй яахав. Энэ үед та доорх 5 сэтгэлзүйн алдааг гаргаж байгаа эсэхээ шалгаарай:

1.    Хүн өөрийгөө түрэмгий аашилж байна гэдгээ тэр бүр ойлгодоггүй.

Заримдаа бид арын жолооч хэт ойр явах, өөдөөс ирж буй машин гэрлээ буруу тохируулсан төдийд л маш их эгдүүцдэг. Нөгөө талаасаа,бид ч бас бусад жолооч нарт саад болж, замыг нь хааж, тэдэнд дохио өгөлгүйгээр эгнээ байраа солих гэх мэт яг нүүр нүүрээ тулаад харилцвал хэзээ ч гаргахгүй байсан бүдүүлэг ааш авирыг гаргадаг. Эмнэлгийн гадаа хүмүүс оочирлож байхад та шууд очоод дундуур нь дайрдаггүй атлаа яагаад адилхан бөглөрөөд явж байгаа автомашинуудын урдуур тоосон ч шинжгүй дайрдаг юм бэ? Судалгаанаас харахад, сэтгэл хөдлөл өндөртэй, шинэ мэдрэмжийг эрэлхийлдэг залуу хүмүүс жолооны ард суусан даруйдаа биеэ илүү дээрэнгүй авч явдаг нь тогтоогджээ.

2. Бид өөрсдийгөө аюулгүй байдалд байгаа гэдэгт бат итгэдэг.

Автомашин жолоодох нь маш богино хугацаанд хүний гарын эвэнд ордог. Цаг хугацаа өнгөрөх тусам бусад жолооч нарын үйл хөдлөлийг урьдчилан таамаглаж, тэд нарыг удирдаж чадна хэмээн бид бодож эхэлдэг. Хамгийн аюултай хэсэг бол хурдны харьцангуй тооцоолол: жолооч хурдаа нэмснээр хэмнэх цагаа бодит байдлаас хамаагүй илүү тооцоолдог хирнээ тоормослоод зогсох зайгаа дутуу эсвэл бүр үнэлдэггүй.

3. Бусад жолооч нар ч бас амьд хүн гэдгийг мартаж болохгүй.

Хэн нэгэн гутлан дээр маань санаандгүй гишгэсэн тохиолдолд бид ямар хариу үйлдэл үзүүлдэг билээ? Гар гараа барилцаад, бие биенээсээ уучлалт хүсээд салцгаадаг. Дэлгүүрт явж байгаад хэн нэгний тэргэнцэрийг өөрийн тэргэнцрээрээ мөргөвөл бид яадаг билээ? Бас л уучлалт гуйгаад, инээмсэглээд өнгөрдөг. Харин автозам дээр жижигхэн үйл ойлголцол ч маш том маргалдаанд хүргэх хандлагатай байдаг. Хамгийн хачирхалтай нь, автомашиндаа суусан байхдаа жолооч нарт ертөнцөөс тусгаарлагдсан мэт сэтгэгдэл төрж, бусад жолооч болон явган зорчигч нарыг автоматаар хүний тооноос хасдаг гэдэг нь судалгаагаар нотлогджээ. Онлайн ертөнцөд ч бас ихэнхи хүмүүс дураараа, бүдүүлэг аашилдаг нь үүнтэй холбоотой.

4. Энд гэхдээ нэг логикийн алдаа байна...

Жолооч автомашиндаа суусан байхдаа бусад хүмүүсийн сэтгэл хөдлөлийг үл тоомсорлодог хирнээ өөр дээрээ тулахаар нийгмийн давхаргынхаа дагуу биеэ авч явдаг. Өөрийгөө энэ дэлхий дээрхи хамгийн чухал хүн гэж боддог жолооч нар бусдаас илүү их сигналаа орилуулж, тэвчээр амархан алдарч, түрэмгий аашилдаг нь судалгаагаар тогтоогджээ. Жолооны ард хэн байх нь огт хамаагүй, ердөө автомашины гадна өнгө зүсээр нь тэрхүү жолоочийн нийгмийн үнэлэмжийг тогтоодог нь үнэхээр хачирхалтай.

Автомашин жолоодно гэдэг нь хүний өдөр тутам хийдэг хамгийн ярвигтай бөгөөд сүйхээ шаардсан ажлуудын нэг яах аргагүй мөн юм шүү.