ШАТАХУУНТАЙ ХОЛБООТОЙ ТАШАА ОЙЛГОЛТ
Бензин болон дизель хөдөлгүүрийн ялгаа нь юу вэ? Бензинийг дизель хөдөлгүүрт харин дизелийг бензин хөдөлгүүрт хийвэл яах вэ?
Хамаг учир химийн найрладаг оршино. Тодруулбал, түлшний шаталт, ноцох температур зэргээс эргүүлэх хүч, хөдөлгүүр эргэлтийн ажиллах зарчим хамаардаг юм. Шатахуун сольж хийсэн тохиолдолд машин асаахгүйгээр системийг тэр чигт нь цэвэрлэх хэрэг гарна.
Мөнгөө хэмнэх үүднээс 95 хийх хөдөлгүүрийг 92-аар цэнэглээд байвал яах вэ?
Ганц хоёр хийхэд зүгээр, харин ч арай сэргэлэн цовоо болсон юм шиг санагдах байх. Харин ойр ойрхон хийгээд байвал хоёр асуудал тулгарна.
Нэгт, шатахуун зарцуулалт ихсэж, хөдөлгүүр хална. Сүйдтэй идээд байхгүй л дээ. Хамгийн аюулгүй нь ажлын холимог нь шатах хөндийд бус цилиндр дотор ноцсоноор клапан дээр хайрс үүсэж дараа нь их үнэтэй засварт орохоор болдог. Үүний эхний шинж тэмдэг нь хөдөлгүүр дөрөв биш гурван тактын зарчмаар ажиллаж, автомашин нилдээ сэгсчиж, хурд хүч буурч, яндангаас хар утаа гарч эхэлдэг.
Бензин тэмдэглэгээнд АИ гэж юу гэсэн үг вэ?
- А-автомобильный буюу бензин автомашин
- И-исследовательский буюу октаны тоог шинжилгээний аргаар тогтоосны илтгэнэ. И үсэг байхгүй бол моторын арга ашигласанд тооцно.
- Тоо-Октаны тоо. Их байх тусамд даралт тэсвэрлэх чадвар ихсэж хөдөлгүүрийн хүч нэмэгдэнэ гэсэн үг.
Шатахуун цэнэглэхдээ хөдөлгүүрээ унтраах ёстой юу?
Хөдөлгүүр ажиллах үед яндангаас оч үсрэх магадлалтай тул галын аюулаас сэргийлэх үүднээс автомашинаа унтрааж байж шатахуунаар цэнэглээрэй.
Яагаад дизель хөдөлгүүрийн яндангаас хар, харин бензин хөдөлгүүртэй автомашинаас цагаа утаа гардаг вэ?
Бензин шиг хөнгөн чанарын түлш шатах үед их хэмжээний ус ялгарч хөө тортог бараг гардаггүй. Иймээс ууршсан ус нь цагаан өнгийн утаа болж харагддаг. Харин дизелийн найрлагад ордог парафин гэх мэт хүнд элементууд ноцох явцдаа хөө болж хар утаа ялгаруулдаг юм.
Эх сурвалж: Албан ёсны зөвшөөрөлтэйгээр ЗаРулем Монголиа сэтгүүлээс бэлтгэв.